Радио: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б хэлбэр засав
Мөр 11:
'Радио' гэсэн үг нь радио давтамжийн цацаргалт буюу радио дамжууллын үзэгдлийг тодорхойлоход хэрэглэгддэг. Радио гэдэг үг нь латин хэлний radiare – гэрэл гэгээ цацрах гэсэн үгнээс гаралтай. Нэвтрүүлгийг дуу чимээний тусламжтайгаар хязгаарлагдмал бус тооны сонсогчдод дамжуулдаг техник хэрэгсэлийг өргөн утгаар нь радио гэж нэрлэдэг. Явцуу утгаар нь авч үзвэл радио бол ОНМХ-ийн нэг төрөл, сэтгүүл зүйн салшгүй бүрэлдэхүүн мөн.
 
'''Радиогийн үүсэл''' XIX зууны сүүл, XX зууны эхэн үеэс дэлхийн радиогийн түүх эхэлдэг. Харин радио долгионыг хэн бүтээсэн бэ гэвэл нэгдүгээрт, хэн ч биш, бүгд л нэгэн зэрэг бүтээцгээсэн хоёрдугаарт, [[Никола Тесла]] бүтээсэн. 1895 оны 4 дүгээр сарын 25-нд оросын эрдэмтэн А.С.Попов аянга цахилгааныг мэдрэгч төхөөрөмж зохион бүтээснээ эрдэм шинжилгээний илтгэлдээ дурьджээ. Илтгэлийхээ төгсгөлд тэрээр энэ төхөөрөмжийг ашиглан алс хол газар ямар нэгэн дохиог утасгүйгээр дамжуулж болно гэсэн дүгнэлт хийсэн байна.
1896 оны 3-р сард Попов өөрийн нээлтээ амьдралд хэрэгжүүлж “Генрих Герц” гэдэг үгийг дамжуулжээ. А.С.Поповыг нээлт хийхэд асар их нөлөө үзүүлсэн аугаа эрдэмтэн Генрих Герцийн нэрийг Морзе үсгийн цагаан толгойгоор 250 метрийн алсад дамжуулжээ. Мөн тухайн жил Италийн зохион бүтээгч Гульельмо Маркони агаарын орон зайд дохио дамжуулдаг яг ижил төрлийн төхөөрөмж зохион бүтээж Английн Засгийн газраас зохиогчийн эрх авсан байна.
1901 онд Маркони Европоос Америк тив рүү радио холбоо тогтоожээ. Радиотехникийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1909 онд түүнд Нобелийн шагнал гардуулсан.
Орос оронд 1919 онд Нижегород хотын радио лабораторийн инженер өөрийн яриагаа агаарын долгионоор цацав. Түүнийг Москва, Петроград хотод байсан холбоочид сонсжээ. Ингэж агаарын долгионоор морзе үсгийн тэмдэглэгээ дохио төдийгүй хүний дуу хоолой, хөгжмийн эгшгийг дамжуулах бололцоотой гэдэг нь илэрхий болжээ. Ийнхүү хүн төрөлхтөн радио хэмээх шинэ мэдээллийн хэрэгсэлтэй танилцсан юм.
 
1896 оны 3 дугаар сард Попов өөрийн нээлтээ амьдралд хэрэгжүүлж “Генрих Герц” гэдэг үгийг дамжуулжээ. А.С.Поповыг нээлт хийхэд асар их нөлөө үзүүлсэн аугаа эрдэмтэн Генрих Герцийн нэрийг Морзе үсгийн цагаан толгойгоор 250 метрийн алсад дамжуулжээ. Мөн тухайн жил Италийн зохион бүтээгч Гульельмо Маркони агаарын орон зайд дохио дамжуулдаг яг ижил төрлийн төхөөрөмж зохион бүтээж Английн Засгийн газраас зохиогчийн эрх авсан байна.
=Дэлхийн радиогийн хөгжлийн товч түүх=
 
1901 онд Маркони Европоос Америк тив рүү радио холбоо тогтоожээ. Радиотехникийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1909 онд түүнд Нобелийн шагнал гардуулсан.Орос оронд 1919 онд Нижегород хотын радио лабораторийн инженер өөрийн яриагаа агаарын долгионоор цацав. Түүнийг Москва, Петроград хотод байсан холбоочид сонсжээ. Ингэж агаарын долгионоор морзе үсгийн тэмдэглэгээ дохио төдийгүй хүний дуу хоолой, хөгжмийн эгшгийг дамжуулах бололцоотой гэдэг нь илэрхий болжээ. Ийнхүү хүн төрөлхтөн радио хэмээх шинэ мэдээллийн хэрэгсэлтэй танилцсан юм.
==Латин Америкийн орнуудын радио==
 
== Түүх ==
 
===Латин Америкийн орнуудын радио===
ХХ-р зууны хориод он бол [[Латин Америк]]ийн орнуудад радио хөгжиж эхэлсэн цаг хугацаа юм. Латин Америкийн анхны радио станц нь гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагджээ. 1920 оны 8 сард “Маркони” компани Буэнос-Айрест байгуулагдаж хөгжим, утга зохиолын нэвтрүүлэг түлхүү нэвтрүүлдэг “Radio Argentina” байгуулжээ. Тэгвэл Хойд Америкийн “General Electric” компани тусламжтай байгуулагдсан Уругвайн радио станц 1923 оны 4 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Куба улсын анхны радио PWX арилжааны банкны хөрөнгөөр 1922 оны 10 сард нээгджээ. Перу улсад радио станц 1925 онд үүсэн байгуулагджээ. Бразилийн радиогийн нь Францын мэдээллийн Гаванс агентлагийн дэмжлэгтэйгээр тулгийн чулуугаа тавьсан юм. Тэгвэл Мексик улсын засгийн газар JH радиог 1923 оны 6 сард байгуулжээ. Харин үүнээс нэг сарын дараа Мексикийн “EI Universal” сониний эзэн ах дүү Аскаррага арилжааны радио станц байгуулагдсан байна. 1926 он гэхэд Латин Америкийн бүх улс радиотой болсон байлаа.
 
===Австрали, далайн орнуудын радио===
[[Австрали]] улсын радиогийн түүх үндсэн 4 үе шатанд хуваагддаг. 1918 оны 9 сарын 22 нд Австраличууд Их Британи улсаас илгээсэн радио телеграф /цахилгаан/ мэдээг хүлээн авсан байна. 1919 оны 8 сарын 13 нд Сидней хотод Шинэ Өмнөд Уэльсийн хатан хааны нийгэмлэгт радиотелефон танилцуулах үйл ажиллагаа болжээ. 1921 онд Мельбурн хотод анхны туршилтын нэвтрүүлэг хийсэн байна. Радио сонирхогчид агаарын долгиноор цацагдаж байгаа концертыг сонсжээ.
1923 оны 11 сарын 13 нд Сидней хотод Австралийн радио албан ёсоор нээлтээ хийсэн байна. Эхний жилүүдэд радио сонсогч өөртөө таалагддаг радио станцид хураамж төлдөг байжээ. Ингэхдээ ямар долгион хүлээн авах технкикийн үзүүлэлттэй радио хүлээн авагчтайгаасаа хамаарч хураамжийн хэмжээ янз бүр байлаа. Гэвч энэ бол шудрага бус гэж үзээд энэ журмыг цуцалсан байна. 1924 онд Австралийн шуудан холбооны яам радио нэвтрүүлгийн тухай шинэ журам баталсан байна. Бүх радио станцийг A, B гэсэн хоёр бүлэгт хуваажээ. Эхний А ангилалд багтсан радиогийн санхүүжих эх үүсвэр нь сонсогчдоос авах хураамж байсан бол харин В ангилалын радиогийн оршин тогтнох гол эх үүсвэр нь зарлал сурталчилгаа болжээ. Хожим А ангилалын радиог “үндэсний”, В ангилалын радиог “арилжааны” гэж нэрлэх болсон юм.
Радио станцид нэвтрүүлэг дамжуулах лиценкийг таван жилийн хугацаатай олгож байлаа. 1932 онд радио нэвтрүүлгийн хууль батлагджээ. А ангилалын бүх радио, телевизийг нэгтгэж Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци буюу “ABC”-ийн бүрэлдэхүүнд багтаажээ. 1974 онд Австрали улсад радио сонсогчдоос хураамж авахаа больжээ. 90-ээд онд “ABC” Австрали тивдээ засгийн газраас санхүүждэг төрийн мэдлийн цорын ганц өргөн нэвтрүүлгийн байгуулага гэсэн тодотголтой байлаа. Хэвлэл мэдээллийн салбарт шинэ хууль баталж радио телевизийн үйл ажиллагаа явуулах лицензийг олгох, цуцлах, үйл ажиллагааг нь зохицуулах зорилготой “Австралийн нэвтрүүлгийн шүүх” гэдэг байгуулага нээжээ. XXI-р зууны эхэн үед Австралийн радио нь үндсэн 4 хэсгээс бүрдэж байна. Эхнийх нь “ABC” корпораци. 500 гаруй дунд долгионий, хэт богино долгионы радио станцтай. Хилийн чанадад зориулан нэвтрүүлэг дамжуулдаг “Radio of Australia” нь богино долгионы 14 станцтай. Гадаадын 9 хэлээр нэвтрүүлэг явуулдаг. Хоёр дахь бүтэц нь “Олон нийтийн өргөн нэвтрүүлэгийн холбоо”. Боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлэг дамжуулдаг радио. 40 гаруй станцийг эгнээндээ нэгтгэжээ. Австралийн их дээд сургуулийн радио станцууд энэ бүлэгт хамаардаг. Гурав дахь бүлэг нь арилжааны өргөн нэвтрүүлэг. Энд 150 гаруй радио станц багтдаг. Харин 4 дэхь бүлгийн радио нь “Тусгай нэвтрүүлгийн алба”. Австралид ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг мэдээллээр хангах зорилготой.
 
===Энэтхэгийн радио===
Ази тивд [[Энэтхэг]]ийн сэтгүүл зүй томоохон байр суурь эзэлдэг. Энэтхэгийн радио телевиз нь төрийн мэдэлд харъяалагддаг. 1927 онд хувийн радио клуб анх агаарын долгионоор дохио дамжуулж эхэлжээ. 1936 онд хүн амыг соён гэгээрүүлэх, мэдээллээр хангах зорилгоор 1936 онд радио албан ёсоор байгуулагдсан байна. 1947 онд Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарлах үед Бүх Энэтхэгт 6 радио станц, 18 дахин дамжуулах станц байжээ. Тухайн үед радио энэтхэгийн газар нутгийн 2,5 хувь, нийт хүн амын 11 хувьд нь л хүрч ажиллаж байлаа. 1990 оны эхээр Бүх Энэтхэгийн Радиогийн мэдэлд 190 дамжуулах станц харъяалагдаж байв. Өнөөдөр Бүх Энэтхэгийн радио 229 нэвтрүүлэх станцтай. Үүний 148 нь дунд долгионоор, 54 нь өндөр долгионоор, 168 нь хэт богино долгиноор үйл ажиллагаагаа явуулж байна. Бүх Энэтхэгийн Радио хүн амын 99,4 хувийг хамарч чаджээ. Бүх энэтхэгийн радио 24 хэлээр, орон нутгийн 146 аялагаар нэвтрүүлгээ дамжуулдаг . Энэтхэг улсад арилжааны радио байгуулахыг 2000 оноос л зөвшөөрсөн байна. Гэхдээ арилжааны хэт богино долгионы радиогоор мэдээ дамжуулахыг хоригложээ. Зөвхөн төрийн мэдлийн Бүх Энэтхэгийн Радио мэдээ дамжуулах эрхтэй ажээ.