"Радио (сэтгүүл зүй)"-ны өөр хувилбарууд

/ * Төрөл * /
(хэлбэр засав)
(/ * Төрөл * /)
 
Радио ямар нэг хэмжээгээр сонсогчид нэвтрүүлгийг хүчээр хүлээж авахад нөлөөлдөг гэж хэлж болно. Сонсогч тухайн нэвтрүүлгийг хүссэн хүсээгүй тэр чигээр нь зөвхөн дамжуулсан цагт, студид бэлтгэсэн дэс дараалал, хурд, хэмжээ, өнгө аясаар хүлээж авдаг. Тиймээс завтай үед сонсохоор хойшлуулах, нэвтрүүлгийн хурдыг хүссэнээр тохируулах, дарааллыг өөрчлөх, тухайн нэвтрүүлэг эх бичвэртэй тохирч байгаа эсэхийг «хянах» ямар ч боломжгүй юм. Радио нэвтрүүлгийн өөр нэг онцлог шинж бол түүнийг хүлээж авах үед гараар, эсвэл нүдээр гүйцэтгэх бусад ажлыг давхар хийх боломжтой юм. Тиймээс радиог сонин хэвлэл, телевизийг тэр болгон ашиглах боломжгүй янз бүрийн нөхцөл, орчинд (өглөө ажил эхлэхээс өмнө радио сонсох, замд яваа үед ашиглах, үйлдвэрийн болон ажлын үед, гэр орны нөхцөлд г.м.) амар хялбар сонсох зөөврийн радиотехникийг ашиглах боломжтой зэрэг нь мэдээллийг хүссэн цагт, амархан, арай өргөн хүрээнд хүлээж авах нөхцлийг бүрдүүлэх сайн талтай. Гэхдээ өөр ажилтай хавсрах замаар сонсож байгаа мэдээлэл нь ямагт хоёрдугаар байранд үлдэж, тодорхой хэсэг нь хүлээж авсан мэдээллийн «цаана» үлддэг тохиолдол бий. Өөр нэг онцлон тэмдэглэх зүйл бол радио нэвтрүүлгийг хэчнээн олон сувгаар дамжуулах боломжтой боловч сонсогч тухайн цаг мөчид зөвхөн ганцхан нэвтрүүлгийг сонсох болно. Учир нь сонин хэвлэлтэй адил түр хойшлуулах, завтай үед дахин сонсох боломжгүй юм.
 
== Түүх ==
Эрдэмтэд  телеграф дамжуулагчийн хязгаарлагдмал байдлаас гарахын тулд шинэ тогтолцоог бий болгохоор ажиллаж байлаа. Ийнхүү XIX-XX зууны заагаар радио бий  болсноор хүн төрөлхтний  өдөр тутмын  амьдралыг эрс өөрчилсөн гэж үздэг. '''Радиогийн алтан үе''': 1925-1950-иад оны үед радио дэлхийн  хүмүүсийн мэдээлэл авдаг  хэрэгсэл төдийгүй гол зугаа  болж байсан тул түүхэнд радиогийн алтан үе гэж нэрлэдэг. Нөгөө  талаасаа  радио нь хэл ярианы бодит орчин, үгийн хүч чадлыг бүхнээс илүү мэдрүүлэгч  гайхамшигт хэрэгсэл юм.
 
Монгол улсад  1934 оны Наймдугаар сард [[Монголын радиогийн түүх|Монголын радио]] үүссэн түүхтэй.
 
== Төрөл ==
Радиог нэвтрүүлгээ  цацах  долгионоор нь:
 
1.    Урт  долгионоор
 
2.    Дунд долгион
 
3.    Богино долгион
 
4. Хэт богино долгион гэж  ангилна.
 
Радиог эзэмшил харьяаллаар нь:
 
# Олон нийтийн радио
# Арилжааны радио гэж ангилна.
 
[[Ангилал:Радио]]
1,214

edits