Хуурамч мэдээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Холбоос үүсгэв
ташаа мэдээлэл холбоос үүсгэв
Мөр 1:
'''Хуурамч мэдээ''' гэдгийг хогон мэдээ, хиймэл-мэдээ, хувилбарт баримт эсвэл булхайт мэдээ гэж нэрлэдэг, уламжлалт мэдээллийн хэрэгслүүд (хэвлэмэл, өргөн нэвтрүүлэг) эсвэл цахим нийгмийн мэдээллийн хэрэгслээр зориудаар дуулиан тарьсан, [[ташаа мэдээлэл]] бүхий булхайт мэдээний хэлбэр юм. Англи хэлээр Fake news гэж нэрлэдэг. "'''Fake'''" хэмээх англи үгийг хар ярианы өнгө аясыг нь алдагдуулалгүйгээр монголчлох хамгийн оновчтой хувилбар нь “'''Хулхи'''” гэдэгтэй дүйх юм. Хуурамч мэдээ буюу Хулхи мэдээ нь цахим мэдээллийн эрин зуунд улам бүр нэмэгдэж байна. Ташаа мэдээлэл нь гол төлөв нийгмийн сүлжээгээр тардаг, гэхдээ хааяа гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах нь бий. Тиймээс [[Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчим|Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын]] есдүгээр зүйлд: "''Буруу ташаа мэдээлэл гаргасан бол засч залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ"'' гэж заасан байдаг.
 
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Fake news” гэсэн нэр томьёог сонгон, их төлөв хэрэглэдэг байна. Тэрээр ''@realDonaldTramp'' хаягаараа “''Хуурамч мэдээлэгчид илүү цагаар ажиллаж байна. Эдийн засаг болон бусад салбарт ихээхэн амжилт гарч байгаа боловч миний талаар сүлжээний 91 хувь нь сөрөг “Fake news” мэдээ, мэдээлэл нийтэлж байгаа талаар дөнгөж сая мэдээлсэн. Бид авлигад автсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ажиллахдаа яагаад ийм идэвхтэй байдаг юм''. 2018.05.18.” хэмээн жиргэж байв.