Сэтгүүл зүй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Жозеф Пулитцер
Холбоос үүсгэв
Мөр 32:
 
== Шинэ үеийн сэтгүүл зүй ==
1874 онд [[Жозеф Пулитцер]] Вашингтонд иржээ. Пулитцер нь өмгөөлөгчийн шалгалт амжилттай өгч, тус мэргэжлээрээ ажиллахын сацуу “The New York Times” сонинд сурвалжлагч хийж байлаа. Өмгөөлөгчийн ажил түүнийг санхүүгийн хувьд нэлээд хөлжүүлсэн гэдэг. Улмаар 1878 онд дампуурлын ирмэгт тулаад байсан “Dispatch”, “Post” сонинг худалдаж авах санал түүнд иржээ. Пулитцер сонины хоёр редакцийг нэгтгэн “St.Louis Post-Dispatch” хэмээх шинэ нэр өгсөн байна. Хэвлэл мэдээллийн өөрийн гэсэн хэрэгсэлтэй болсон тэрбээр сониныхоо эзэн, редактор, сэтгүүлчийн ажлыг нэгэн зэрэг хийж байлаа.
 
Сонины эрэн сурвалжлах буланд улс төрд түүнтэй хамт зүтгэж явсан хүмүүсийн талаар хайр найргүй зүйл бичиглэх болжээ. Энэ бүхний ачаар Сент Луис хотын хамгийн нэр хүндтэй сонин болох нь тэр. Орон нутагт болж буй улс төр болон хэл ам таталсан болгоны талаар үнэнийг бичиж байлаа. Улстөрчдийн заналт дайсан болж, амь насанд нь аюул учирч болзошгүй болж эхэлсэн тул тэрбээр 1882 оны сүүлчээр Нью Йоркийг зорьсон байна. Харин сонинынхоо үйл ажиллагааг утас, цахилгаан шуудангаар удирдаж байжээ.