Хэвлэл мэдээллийн зөвлөл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл
(Өөрчлөлт алга)

05:37, 7 Наймдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ) нь 2015 онд байгуулагдсан нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ) юм. МХМЗ-ийн хороод нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, сэтгүүлчийн мэргэжлийн хэм хэмжээг сахиулах замаар сэтгүүл зүйн салбарт ёс зүйг төлөвшүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Ингэснээр сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагааг "ёс зүйгүй" гэж хатуу шүүж, маргаж мэтгэдэг асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд хянан шийдвэрлэх, сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдол хүлээн авч барагдуулж байна.

Үндсэн үйл ажиллагаа

МХМЗ нь сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх, сахиулах хүрээнд дараах хоёр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

  1. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг батлах, сайжруулж, боловсронгуй болгох
  2.  "Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ыг мөрдөж ажиллах

Ёс зүйн хороод

  1. Сонин сэтгүүл, сайтын ёс зүйн хороо
  2. Радио, телевизийн ёс зүйн хороо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн ёс зүй

МХМЗ нь 2015 оны зургаадугаар сарын 24-нд баталсан "Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн ёс зүйн дүрэм" баримталж ажилладаг.

Гомдол мэдүүлэлт

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзсэн аливаа этгээд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол гаргаж болдог.

Гомдлыг МХМЗ-ийн Ажлын алба хүлээн авч бүртгэдэг.

Гомдол хүлээж авах, барагдуулах журмын дагууд ажиллана.

Гомдлыг үнэ төлбөргүй шийдвэрлэдэг байна.