Интерпол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 2:
 
Интерпол нь 1914 онд хууль сахиулах хамтын ажиллагааны чиглэлээр 24 улс орны төлөөлөгчдөөс бүрдсэн Олон улсын Эрүүгийн цагдаагийн конгрессийн үеэр үүсгэн байгуулагдах үндэс суурь нь тавигдсан. 1923 онд Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Комисс нэртэйгээр байгуулагдсан. 1956 онд зохион байгуулагдсан хурлын үеэр дүрмээ шинэчлэн баталж, байгууллагынхаа нэрийг цахилгаан мэдээний код болох ИНТЕРПОЛ гэсэн нэршлийг ашиглахаар албан ёсоор шийдвэрлэсэн.
 
== Түүх ==
19-р зууныг хүртэл дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа нь тодорхой зорилго буюу эрүүгийн хэргийг шийдвэрлэх түр зуурын шинж чанартай байв. Олон улсын цагдаагийн байгууллагын албан ёсны, байнгын тогтолцооны хамгийн анхны оролдлого нь 1851 онд Герман хэлээр ярьдаг улс орнуудын цагдаа нарыг нэгтгэх зорилгоор байгуулагдсан Германы Цагдаагийн Холбоо юм. Тус холбооны үйл ажиллагаа нь ихэнхдээ улс төрийн зөрчил, улс төрийн гэмт хэрэгтнүүд дээр төвлөрсөн байв. Үүнтэй төстэй төлөвлөгөөг 1898 онд [[Итали|Италийн]] [[Ром|Ром хотод]] болсон Анархистын эсрэг бага хурлаар [[Европ|Европын]] 21 улсын төлөөлөгчид Олон Улсын Анархист хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх албан ёсны бүтэц бий болгох талаар хэлэлцсэн. 1904 онд [[Санкт-Петербург|Санкт-Петербургт]] болсон чуулга уулзалт, түүний дараа хийсэн уулзалтуудаар тус асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй.
 
20-р зууны эхэн үед олон улсын аялал жуулчлал, худалдаа эрчимжиж эхэлснээр үндэстэн дамнасан эрүүгийн байгууллага болон хууль зөрчигчдийг илрүүлэхэд олон улсын цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн оролдлого хийсэн. Хамгийн эхнийх нь 1914 онд Монакод зохион байгуулагдсан Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Конгресс бөгөөд 20 гаруй улсын цагдаа, хууль сахиулах ажилтнууд нэгдэж гэмт хэрэг мөрдөн шалгах, мөрдөн байцаах арга техникээ солилцох, шилжүүлэн өгөх ажиллагааны талаар хэлэлцэхээр тогтсон.<ref>https://www.jstor.org/stable/3115142?seq=1</ref> Монакогийн Конгрессоор Интерполын үндэс суурь болсон арван хоёр зарчим, тэргүүлэх чиглэлийг гаргасан бөгөөд үүнд улс орны цагдаагийн байгууллагууд хоорондоо шууд холбоо тогтоох, шүүх, мэдээлэл цуглуулах олон улсын стандартыг бий болгох, шилжүүлэн өгөх хүсэлтийг үр дүнтэй боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг чухал асуудлуудыг тусгасан. [[Дэлхийн нэгдүгээр дайн|Дэлхийн нэгдүгээр дайны]] улмаас олон улсын цагдаагийн байгууллага байгуулах санаа биеллээ хараахан олоогүй. [[Америкийн Нэгдсэн Улс]] 1922 онд [[Нью-Йорк хот|Нью-Йорк]] хотод Олон улсын цагдаагийн бага хурал зохион байгуулсан боловч энэ нь олон улсын анхаарлыг татаж чадаагүй.
 
Үүнээс нэг жилийн дараа буюу 1923 онд [[Вена]] хотод болсон Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Бага хурлаар Венийн Цагдаагийн газрын дарга Иоханнес Шоберер тэргүүлэн шинэ санаачилга гарав. 22 улсын төлөөлөгч Вена хотод төвтэй Олон улсын эрүүгийн цагдаагийн комиссыг (ОУЭЦК) үүсгэн байгуулахаар тохиролцсон нь Инперпол байгууллагын үндэс суурь болсон. Үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд [[Австри]], [[Герман]], [[Бельги|Бельги,]] [[Польш]], [[Хятад улс|Хятад]], [[Египет]], [[Франц]], [[Грек]], [[Унгар]], [[Итали]], [[Нидерланд]], [[Япон]], [[Румын]], [[Швед]], [[Швейцар]], [[Югослав|Югославын]] цагдаагийн албан хаагчид багтсан. Байгуулагдсан жилдээ ОУЭЦК-ын Олон нийтийн аюулгүй байдлын сэтгүүлд эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийг мэдээллийг нийтэлж эхэлсэн. [[Их Британи]] улс тус байгууллагад 1928 онд элссэн.<ref>https://www.interpol.int/Who-we-are/Member-countries/United-Kingdom</ref> АНУ-ын цагдаагийн байгууллагын төлөөлөл албан ёсоор 1923 оны хуралд оролцсон хэдий ч 1938 он хүртэл элсээгүй. 1934 он гэхэд ОУЭЦК-ны гишүүнчлэл 2 дахин нэмэгдэж 58 улс орон гишүүнээр элссэн.
 
1938 онд нацистууд [[Австри]] улсыг эзлэн, өөртөө нэгтгэснээр [[Вена]] хотод төвтэй тус байгууллага [[Нацист Герман|нацист Герман улсын]] мэдэлд орж, Комиссын төв байр 1942 онд [[Берлин]] хот рүү нүүсэн. Ихэнх гишүүн орнууд энэ хугацаанд тус байгууллагад дэмжлэг үзүүлэхээс татгалзсан. 1938-1945 онуудад Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Комиссын Ерөнхийлөгчөөр Отто Штайнхаус, Рейнхард Хейдрих, Артур Небе, Эрнст Калтенбруннер нар ажилласан. Эдгээр хүмүүс нь бүгд SS-ийн генералууд байсан бөгөөд эдгээрээс Калтенбруннер нь Нюрнбергийн шүүх хурлын дараа цаазлагдсан хамгийн өндөр албан тушаалтан байсан юм.
 
1946 онд [[Дэлхийн хоёрдугаар дайн|Дэлхийн 2-р дайн]] дууссаны дараа [[Бельги]], [[Франц]], Скандинавын хойгийн орнууд, Их Британи улсын албан тушаалтнууд нэгдэж, нэршлийг Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага (ОУЭЦБ) болгож шинэчлэв. Байгууллагын шинэ төв байр [[Парис]] хотод байрлаж байгаад, 1967 оноос хойш Парисын захад орших Сен-Клу коммун руу нүүж 1989 онд Лион хот дахь одоогийн байранд орох хүртлээ байрлажээ.
 
1980-аад он хүртэл Интерпол нь байгууллагын дүрмийн 3-р зүйлд заасны дагуу "улс төрийн" асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримталж нацист дайны гэмт хэрэгтнүүдийг яллах ажиллагаанд оролцоогүй. <ref>Barnett, M.; Coleman, L. (2005). "Designing Police: INTERPOL and the Study of Change in International Organizations". ''International Studies Quarterly''. '''49''' (4): 593. doi:10.1111/j.1468-2478.2005.00380.x.</ref>
 
<br />
{{stub}}
 
== Эшлэл ==
<references />