Роберто Фирмино: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 23:
'''Роберто Фирмино Барбоза де Оливейра''' ({{lang-pt|Roberto Firmino Barbosa de Oliveira}}; [[1991]] оны [[10 сарын 2|аравдугаар сарын 2-нд]] [[Масейо]] [[хот]]од төрсөн) — [[Бразил]]ын [[хөлбөмбөг|мэргэжлийн хөлбөмбөг]]чин, [[Англи]]йн «[[Ливерпүүл (хөлбөмбөгийн баг)|Ливерпуль]]» клуб мөн [[Бразилын хөлбөмбөгийн шигшээ|Бразилын шигшээ]] [[хагас хамгаалагч (хөлбөмөг)|багт довтолгооны хагас хамгаалагч болон]] жигүүрт тоглодог.
 
2010 онд Бразилийн "Фигейренсе" клубээс анх хөлбөмбөгчний гараагаа эхэлж 2011 онд Германы "Хоффенхайм" клубтэй гэрээ байгуулсан. Тэнд тоглосон 4 жил хагасын хугацаанд Бундеслигийн 2013–14 оны улирлын 33 тоглолтонд 16 гоол оруулж Оны Нээлт хэмээх Шилдэг тоглогчын цол хүртэж байлаа. 2015 оны 76-р сард Английн Премьер Лигийн "Ливерпуль" клубтэй Фирмино гэрээ байгуулав. Түүний ухаалаг шийдэл хурдан гаргадаг, гоол хийх чадвар болон хөдөлмөрч чанарыг нь "Ливерпуль" клуб өндрөөр үнэлж дасгалжуулагч Юрген Клопп түүнийг "Ливерпуль"-ийн баримталдаг сөрөг довтолгооны стилийн "гол хөдөлгүүр" гэж дурджээ. 2018–19 оны улиралд Фирмино УЕФА-гийн Аваргуудын Лига, дараагийн улиралд УЕФА-гийн Супер цом болон ФИФА-гийн Клубын Дэлхийн аваргыг тус тус авснаас гадна "Ливерпуль" клубын сүүлийн 30 жил авж чадахгүй байсан Английн аваргыг АПЛ-ийн 2019-2020 оны улиралд авсан.
 
Фирмино 2014 оны 11-р сард Бразилын шигшээ багт анх удаа дуудагдсан бөгөөд түүнээс хойш 2015 оны Копа Америка цом, 2018 оны ДАШТ-д оролцож 2019 онд Копа Америка цомын аварга болов.