Орхон сум (Булган): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
{{Redirect|Орхон}}
'''Орхон''' ({{mongolUnicode|ᠣᠷᠬᠣᠨ|h}}) нь [[Булган]] аймгийн [[сум]] юм. Орхон сумын төвөөс баруун урагш 6 км зайд, хуучин Зөвлөлтийн цэргийн анги байрлаж байсан 10 км урт, 2.5 км өргөн талбай бий.
 
== Газар зүй ==
Орхон сум нь 1959 онд байгуулагдсан. Аймгийн төвөөсөө 22 км, нийслэлээс 296 км алслагдсан, ой хээрийн бүсэд оршдог, нутгийн гуравны нэгийг навчит болон шилмүүст ой эзэлдэг. Тус сум нь Бүрэгхангай, Хишиг-өндөр, Могод, Сайхан, Хутаг-өндөр, Булган, Бугат, Хангал, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн Орхон туул зэрэг сумуудтай хиллэдэг. Далайн түвшингээс дээш 1650-2098 метр өргөгдсөн Халиун, Мээж, Булган зэрэг өндөр уулстай, Орхон Сээр, Бийр, Шувуут, Могой, Залуу, Зүйл зэрэг голууд, Өрөм, Хүйс зэрэг нууртай, буга, үнэг, бор гөрөөс, тарвага зэрэг ан амьтантай, тоодог, тогоруу, хун, ангир, галуу, нугас, зэрэг шувуудтай тул, цурхай, зэвэг зэрэг загасаар баян, болор, чулуун нүүрс, шохон чулуу, шороон будаг зэрэг байгалийн баялагтай.
 
== Засаг захиргаа ==
Орхон сум нь 421.7 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 2008 оны байдлаар 940 өрх, 3078 хүн амтай. Засаг захиргааны нэгж 5 багтай. Эдийн засгийн голлох салбар нь МАА, газар тариалан юм.
 
Сум нь 185,7 мянган толгой малтай, газар тариалангийн 5191 га эргэлтийн талбайтай, үр тариа эрхэлдэг 3 компанитай, тэд сүүлийн жилүүдэд тогтвортой ургац авч байна.
Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд 480 өрх 65 га-д төмс, 21.6 га-д хүнсний ногоо тариалж байна.
 
== Сургууль, цэцэрлэг ==
Сумын 9-н жилийн дунд сургууль 130 гаруй сурагч, 30 орчим хүүхэд дотуур байранд амьдардаг. Цэцэрлэгт 70-аад хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
==
Төрийн ба төрийн бус байгууллагууд ==
Сумын хүн эмнэлэгт 1 их эмч, 7 бага эмч, 12 ортой, бүх багуудад бага эмч ажилладаг. Халиун багт 2 ортой бага эмчийн салбар ажиллаж байна.
 
Суманд холбооны, ХААН, Хадгаламж банкны салбар, Эмийн сан, дэлгүүр, гуанз, ШТС-ууд ажилладаг.
Сумын ИТХ, Засаг дарга, түүний Тамгийн газар, сумын эдийн засаг нийгмийн зорилтыг шийдвэрлэхдээ жил бүр тодорхой зорилт тавин хэрэгжүүлж ирлээ. Үүнд: 2005-2008 онд засгийн газраас тавьсан Нэг суурин-нэг бүтээгдэхүүн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор сумын хэмжээнд:
* “Орхон мандал” комдани-Гурил
* Орхон сумын-Гэрийн цуулбар мод
* “Орхон эсгий” хоршооны- Эсгий, эсгий эдлэл
* Орхон сумын- Хангай үүлдрийн хонь
* Орхоны- Цагаан идээ зэрэг 5 төрлийн бүтээгдэхүүнийг сумын шилдэг брэнд бүтээгдэхүүнээр зарлаж сумын нэрийн хуудас болгон ажиллаж байна.
 
Бүтээн байгуулалт, тохижилтыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор суманд эсгий-эсгий эдлэл, модон эдлэл, гэрийн хээтэй цуулбар модны цех, сүү- сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхөрлөл амжилттай ажиллаж ард иргэдийн хэрэгцээг хангаж байна.
 
== Сумын алдартай охид, хөвгүүд ==
Орхон сумаас төрөн гарсан хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Л.Полоо, С.Ганбаатар, гавьяат механикжуулагч М.Хажидмаа, гавьяат циркчин Ж.Раднаабазар, гавьяат жүжигчин Д.Лхамжав, Л.Чулуунчимэг,Л.Ганчимэг, урлагын гавьяат зүтгэлтэн Данзан, улсын заан М.Гомбодорж, начин Ж.Бор, гавьяат багш Д.Сүрэн, Д.Жанчив, Д.Дагвадорж, гавьяат эдийн засагч Дашдэндэв, хүний гавьяат эмч Д.Лхагвасүрэн, Р.Лхагвасүрэн, гавьяат барилгачин С.Жигжид, Д.Намсрай, эрдэмтэн доктор Ч.Лхагважав, Д.Энхтуяа, АИХ-ын депутат С.Лхамжав, улсын аварга малчин П.Үртэнбямба, Д.Авирмэд улсын аварга механикжуулагч Ж.Батбаяр, улсын залуу аварга С.Бариашир нарын үе үеийн олон арван алдартнууд төрөн гарсан билээ.
 
Тус сумаас сүүлийн жилүүдэд 2001 онд Халиун тариа ХХК “Улсын хошой”, Орхон Мандал ХХК улсын “Тэргүүний тариаланч”-хамт олноор, 2002 онд Л.Гүндсамбуу “Улсын сайн малчин”, 2003 онд Ч.Юулай “Улсын тэргүүний ногоочин”, 2004 онд С.Пүрэв “Улсын сайн малчин”, 2006 онд Ж.Чулуун” Улсын сайн малчин”-аар, Ю.Баасанжаргал “Улсын тэргүүний ногоочин”-оор, Л.Нарантуяа захиралтай Орхон-Мандал ХХК Улсын тэргүүний тариаланч хамт олноор, 2009 онд Ч.Отгонбаяр Улсын сайн малчнаар, 2009 онд Д.Дэлгэрцогт, 2010 онд Н.Баттулга, 2011 онд Ш.Баянжаргал, Б.Батчулуун нар аймгийн Аварга малчнаар тус тус шалгарсаны зэрэгцээ 1-р багийн уяач С.Жамсранбат, В.Наранпүрэв, 3-р багийн уяач Ч.Дамдин, Д.Чулуунбаатар нарын улс аймгийн аваргууд төрж манлайлсан байна.
 
{{Булган}}
[[category:Булган аймгийн сумд]]
{{stub}}