Фридрих Ницше: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
Фридрих Ницше [[1844]] оны [[10 сарын 15]]-нд тэр үеийн [[Прусс|Пруссын]] [[Рүхэн]] хотод төржээ.
 
Түүнийг тавандөрөвхөн настай байхад нь лютеран сүмийн лам байсан эцэг нь нас барж, тэрбээр ээжийнхээ гар дээр өсөж, гэртээ эмэг эх, төрсөн эгч, мөн хоёр нагац эгчийн хамт амьдардаг байв. [[Бонн]] болон [[Лейпциг]] дахь [[их сургууль|их сургуулиудад]] сонгодог хэл бичгийн ухааныг эзэмшиж, хорин дөрвөн насандаа [[Базелийн их сургууль|Базелийн их сургуульд]] багшаар оржээ. [[1879]] онд эрүүл мэндийн байдлаас болж (толгойны архаг өвчин туссан болоод хараа нь их муудсан учир) тэтгэвэрт гарахад хүрсэн. Түүнээс хойш Ницше уран бүтээлээ чөлөөтэй туурвисан, харин [[1889]] онд эдгэшгүй [[сэтгэц мэдрэлийн өвчин]] тусаж, оюун санааны эрс доройтолд орсон байна. Амьдралынхаа сүүлийн арав гаруй жилд тэрбээр сэтгэцийн эмгэгийн эмнэлэгт эрчимтэй эмчлүүлж орчин тойрноо ухаарч мэдэхээ больсон эмгэнэлт байдлаар [[1900]] оны [[8 сар|8 сард]] [[Веймар|Веймарт]] нас баржээ.
 
Ницшег гүн ухаантны хувьд амжилтад хүргэхэд нь [[эртний грек|эртний грекийн]] соёл, ялангуяа [[Аристотель]], [[Платон]] нарын [[философи]], [[герман|германы]] сэтгэгч [[Артур Шопенгауэр|Артур Шопенгауэрын]] үзэл, [[Дарвин|Дарвины]] хөгжил хувьслын онол болон германы [[хөгжмийн зохиолч]] [[Вагнер|Вагнертай]] нөхөрлөж явсан зэрэг нь ихээхэн нөлөөлсөн байна.