Жотойн Гэлэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
арслан гэснийг аварга болгов
No edit summary
 
Мөр 3:
Тэрээр [[Увс]] аймгийн [[Ховд сум (Увс)|Ховд сумын]] Ачит багийн Хар ус гэдэг газар 1921 онд төрсөн
 
1950 онд Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор дөрвийн даваанд улсын заан Балбарыг, 5-ын даваанд дархан аварга [[Шаравын Батсуурь|Ш.Батсуурийг]] 2 түрүүлээд 1 үзүүрлэсэн ид байхад барьцгүй тойгдох мэхээр даван “Өсөх идэр” чимэгтэй улсын начин цол хүртжээ. Энэ наадмын дөрвийн даваанд Балбар зааныг зөвхөн сэнжигний барьцнаас дүүгүүрдэн эргүүлж сунган шидсэнд ид байсан Батсуурь аварга харж зогссоноо “Унасан ч урамтай унамаар юм байх чинь, Увсын Гэлэгийг над дээр тавьчих” гэж хэлсэн гэдэг. Уг наадмын 7-гийн даваанд улсын арслан [[Сүнрэвийн Самданжигмэд|Самданжигмэдтэй]] барилдаж байгаад нүдээ гэмтээж хасагдсан аж. Түүнээс хойш улсын наадамд дахиж ирж оролцоогүй юм.
 
Хүүхэд насандаа МАА эрхлэж байгаад цэрэгт татагдаж Дорнод аймгийн Тамсагийн дивизэд алба хааж байхдаа Дорнод аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цолтой болсон. Цэргээс ирээд сумандаа багийн дарга, ХБА-ийн дарга зэрэг алба хашиж байсан. 1945 онд АХ-ын 24 жилийн ойгоор Увс аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. 1946 онд улсад барилдаж дөрвийн даваанд [[Бадамдоригийн Түвдэндорж|Б.Түвдэндорж]] аваргад өвдөг шорооджээ. 1947 онд улсын начин Цэдэнбалжирыг давж 2 дахь удаагаа Увсад түрүүлж, мөн 1948, 1949 онд дараалан түрүүлж аймгийн хурц арслан цол хүртсэн.
Мөр 12:
 
{{DEFAULTSORT:Гэлэг, Жотойн}}
[[Ангилал:1921 онд төрсөн]]
[[Ангилал:Увсад төрсөн]]
[[Ангилал:Улсын начин]]
[[Ангилал:Ховдын (Увс) хүн]]
[[Ангилал:Увсад төрсөнМонголчууд]]
[[Ангилал:1921 онд төрсөн]]
[[Ангилал:1996 онд өнгөрсөн]]