Геополитик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
{{хянах}}
'''Геополитик''' ({{lang-en|Geopolitics}}) нь [[газарзүй]]н байршил [[улс төр]], [[олон улсын харилцаа]]нд үзүүлэх нөлөөг судалдаг [[шинжлэх ухаан]]ы салбар юм.
 
Өнөөг хүртэл шинжлэх ухааны бүтээлүүдэд “геополитик” гэсэн ойлголтыг бүрэн томъёолж,тодорхойлсон нь үгүй. Энэ нь бүх шинжлэх ухааны бүрдлийн онцлог шинжтэй. Геополитикийн судлах зүйлс,судалгааны обьектийн тухай маргаан бараг зуун жил болсон. Геополитик гэсэн ойлголт нь юуны өмнө ихээхэн өргөн хүрээгээр тайлбарлагдана. Энэ шинжлэх ухаан өөрийн хэлбэр төрх, шиншж чанар байхгүй түүний хил эдийн засаг, улстөр, цэрэг-стратеги, байгалийн нөөц, экологи ба олон улсын харилцаа,гадаад бодлого зэрэг салбаруудын судлах зүйлтэй сүрхий холилдсон байдаг. Олон судлаачид геополитикийг улсын стратегийн чадавхид их нөлөө үзүүлдэг, хоорондоо харилцан нөлөөлдөг, газарзүй, түүх, улс төрийн ба бусад хүчин зүйлсийг цогцолбороор судалдаг гэж үздэг. ЗХУ удаан хугацаагаар геополитикийг түрэмгийлэгч гүрнүүдийн газар нутгийн эзлэн түрэмгийллээ зөвтгөдөг, хөрөнгөтний хуурамч шинжлэх ухаан гэж үзэж байв. ХХ зууны 80-аад онд энэ чиглэлийн шинжлэх ухааны үзэл санааг шинэчлэн үнэлсэн. 1989 оны Зөвлөлтийн философийн нэвтэрхий толь геополитикийг сөргөөр үнэлээгүй боловч түүнийг Барууны улс төрийн үзэл баримтал гэж тодорхойлон, ”хүн амын нягтшил ба өсөлтийн хурдац, уур амьсгал, байгалийн нөөцийн илүүдэл буюу хомсдолоор илэрхийлэгдсэн орон зай, үндсэндээ янз бүрийн газарзүйн хүчин зүйлүүдээр урьдчилан илэрхийлэгдсэн төрийн бодлогын гадаад онцлог”гэж баталдаг. Шведийн эрдэмтэд Рудольф Челлен (1864-1922) шинжлэх ухаанд анх “геополитик”гэсэн ойлголтыг оруулж ирсэн. Энэ ухааныг тэр “Улс орныг газарзүйн биет буюу орон зайн үзэгдэл гэж үзэх сурггаль”гэж тодорхойлсон. Үүнийг Германы “Zeitschrift fur Geopolitik” сэтгүүлд их нарийн тодорхойлсон байдаг. Геополитик нь дэлхийн улс төрийн үйл явдлуудын харилцааны тухай шинжлэх ухаан. Тэр газарзүйн суурин дээр, ялангуяа орон зай дахь улс төрийн биет ба түүний бүтцийн тухай судалдаг улстөрийн газарзүйд тулгуурлана. Түүнээс гадна улстөрийн амьдралд бүхэлд нь чиглэл өгдөг, улстөрийн үйл ажиллагааны зорилгыг хангах хэрэгсэл юм. Геополитик нь улстөрийг практик урлаг болно. Геополитик бол төр улсын газарзүйн оюун ухаан-сэтгэлгээ юм. Геополитик улсыг тогтвортой хувиршгүй байнгын зүйл биш, харин динамик хөдөлгөөнд ордог амьд зүйл гэж үздэг. Ийм хандлагыг Германы онолч (Фридрих Ратцель 1844-1904) санал болгосон. Орон зайн харьцаанаас үүссэн асуудлыг шийдэх зорилгоор гаргасан, улс орны түүнийг хүрээлэн буй орчинтой харилцах харилцааг геополитик судалдаг. Ратцелийн бодлоор улстөрийн газарзүйгээс ялгаатай нь геополитикт улсын хил буюу нутаг дэвсгэрийн хэмжээ, байрлал зэрэг асуудлыг сонирхдоггүй, түүний эдийн засаг, худалдаа, соёлыг судалдаг. Энэ бүхэн нь улстөрийн газарзүйн хүрээнд их хэмжээгээр хамаарч,улсын тогтвортой байдлын бичлэгээр хязгаарлагдах нь олонтаа боловч түүний өнгөрсөн хөгжлийн динамикийг мэдэж болно. Геополитик улстөрийн үзэгдлүүдийн орон зайн харилцааг,дэлхий,соёлын хүчин зүйлс дэх түүний нөлөөг судална. Судалгааны талбараас хамаарахгүй, улстөрийг газарзүй (утгаар илэрхийлэх)-гээр тайлбарлах завсрын шинжлэх ухаан юм. Улс төрд их татагддаг, улстөрийн үзэгдлүүдэд анхаарал нь төвлөрдөг, тэдгээр үзэгдлийн газарзүйн аспектуудад дүн шинжилгээ хийж, газарзүйн тайлбар өгөхийг оролддог. Улстөр судлаач Э.А.Поздняков геополитик бол улс орны эдийн засгийн ба экологийн аюулгүй байдал, цэрэг-улстөрийн сонирхолд нөлөөлөх, физик орчны хүчин зүйлсийг идэвхтэй ашиглах бодлогын боломжийг нууцаар судлахад гол анхаарлаа чиглүүлдэг гэж баталдаг. Бодит байдалд геополитик нь хүн амыг багиаасан нөөцийн тархалт ба түүнийг үр ашигтай ашиглах, улсын хил, нутаг дэвсгэрийн асуудалтай холбоотой бүхнийг судална. Ингээд геополитик нь орон зайг хянах тухай мэдлэгийн систем, шинжлэх ухаан гэж товч тодорхойлж болно.Геополитик нь орон зайг улс төр гэсэн үүднээс авч үздэг. Геополитик нь улс төрийн газарзүйтэй харьцуулбал их хувирамтгай хөдөлгөөнтөй юм. Энэ шинжлэх ухааны хүрээнд заавар буюу сургааль номлолын ба үнэлгээ-үзэл баримтлалын гэсэн 2 чмглэлийг ялгаж болно. Эхний чиглэлд Германы Хаусхоферийн чиглэлийг, 2-р чиглэлд Англи-Америкийн (Макиндер, Спайкмен, Коен) чиглэлийг оруулж болох боловч эдгээр чиглэлийн хоорондох заагийг нарийвчлан гаргахад их хүнд байдаг. Геополитик орчин үеийн дэлхийг ихээхэн өөрчлөх чадвартай бодот агуулгаар дүүргэгдэн баяжуулагдсан байдаг. Геополитик олон салбарын шинжлэх ухааны сууринд тулгуурладаг учраас хэрэгжих боломжтой байдаг. Геополитик дэлхийг өөрчлөх бодит хэрэгсэл болдог төдийгүй, бүхнээс илүү тэргүүлэх улс орон ба эх газрын бодлогыг урьдчилан мэдээлэх түлхүүр болж байдаг.