Тартюф: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "17-р зууны Францын хошин жүжгийн зохиолч, жүжигчин Мольер 1622 оны 1 сарын 15–ны өдөр мэндэлжээ..."
 
No edit summary
Мөр 1:
17-р зууны Францын хошин жүжгийн зохиолч, жүжигчин Мольер 1622 оны 1 сарын 15–ны өдөр мэндэлжээ. Тэрээр сонгодог урлагийн гурван том төлөөллийн нэг бөгөөд сонгодог театрын түүхэнд Мольерын жүжгүүд онцгой үзэгдлийн нэг болсон юм. Расин, Корнель нарын язгууртны философи ханхалсан эмгэнэлт жүжгүүдийг жирийн ардаас гаралтай, сонирхогчийн хэмжээний жүжигчдийг удирдсан ядуухан нэгэн эр бүдүүлэгдүү, хошин жүжгүүдээрээ зад цохисон явдлыг онцгой гэхээс ч өөр аргагүй. Уламжлалт баг наадам, алиа марзан яриан дээр үндэслэсэн Мольерын жүжгүүд зан суртахууны асар өргөн далайцыг Францын театрт оруулж ирсэн байна.
 
Театрын хэлийг анх удаа энгийн ярианы хэлээр сэлбэсэн түүний жүжгүүд язгууртнуудыг ч байлдан дагуулж, урлагт элэгтэй XIV Людовик хаан Мольерыг өөрийн ивээлд авч байсан гэдэг. Хэдий тийм боловч «Тартюф»-ыг нь хаан тусгай зарлигаар хориглож байснаас үзвэл Мольер тухайн цагийн ёс зүй хийгээд утга зохиолын классицизмын аргад хашигдаагүй, шинэчлэгч байсан юм.