Мушкет бууны дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Fix
No edit summary
Мөр 1:
'''Мушкет бууны дайн''' нь 1800-аад оны эхээр [[Шинэ Зеланд]]ын [[Хойд Арал]] дээр [[Маори]]чуудын өөр өөр омгийн хооронд дэгдсэн цуврал дайн юм. Энэхүү зөрчил мөргөлдөөн нь Маоричууд мушкет буутай болсонтой шууд холбоотой юм. Хойд зүгийн омгууд, тухайлбал хоорондоо дайсагнагч [[Нгапухи]] болон [[Нгати Вхатуа]] омгууд анх галт зэвсэг олж эзэмшсэнээр харилцан бие биендээ болон зарим нь насандаа галт зэвсэг хараагүй хөрш омгууддаа асар их хохирол учруулжээ.
 
"1807 онд [[Хокианга]] ба [[Кайпара]] боомтуудын хооронд [[Маунгануй]]н ойролцоо [[Моремонуй]]д Нгати Вхатуа омгийнхон Нгапухи омгийнхныг ялсан тулалдаанаар энэ дайны эх тавигджээ. Энэ тохиолдолд уг нь Нгапухи омгийнхон мушкет буугаар зэвсэглэсэн байжээ. Гэвч Нгати Вхатуа омгийнхон уламжлалт зэвсгээ ашиглан тэднийг отож, буугаа цэнэглэх буюу дахин цэнэглэхээс нь өмнө устгажээ." ([[Майкл Кинг]]). Сүүлд Хойд Арлын ихэнх нутгаар Нгапухийн аян дайныг удирдсан [[Хонги Пика]] энэ тулалдаанд хоёр дүүгээ алджээ.