Жа лам Дамбийжанцан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 91:
Энэ үед монголын баруун хязгаарт шинжаанаас [[Хасагийн дээрэмчид]] халдан удаа дараа дээрэм, аллага хийж байсныг Жа лам цэрэглэн хөдөлж бут цохисон байна. Тэгэхдээ 2 удаа томоохон тулаан хийсэн нь тэмдэглэгдсэн байна. Ингэхдээ Монголд дагаар орсон бөгөөд Богд хаант газар гуйж өгсөн өргөдөлдөө үнэнч байсан хасаг ноёдыг өршөөн өөрийн хамгаалалтанд авсан ба амлалтаа зөрчин зэвсэглэн дээрэм хийсэн хасагуудыг алж устган амьдаар нь зүрхийг сугалах зэргээр айлган сүрдүүлэх ажлыг цуг хийж байжээ. үүний үр дүнд хасагийн дээрэмчдийн дээрэм зогсож, баруун хязгаар амгалан тайван болжээ.
Дамбийжанцан одоогийн [[Увс]] аймгийн [[Өмнөговь сум]]ын нутагт тэр хавийн хэд хэдэн хүрээг нүүлгэн аваачиж Шажинбадрахын хүрээ буюу “Их Монгол улсын хан орд” гэгчийг байгуулж өөрийн шавь нарыг долоон отог болгож үлэмж баяжиж хөлжсөн байна. Гэвч тэрбээр улам бүр сувдаглан шуналхийлж зүй бусаар аашлах болж улмаар өөрийн нэр хүндийг түргэн зуур унагасны зэрэгцээ Ховдын [[консул А.Вальтер]] Дамбийжанцан нар хурцаар маргалдах болсон. 1914 оны 2-р сарын 20 буюу Олнаа өргөгдсөний гуравдугаар илүү арван хоёр сарын хорин зургаанд Ховд дахь орос консул сайдын газраас Монгол улсаас санаа урваж тэрслэн оргож Оросын хязгаар [[Хөшөө мод]] хэмээх газар орсон хасагуудыг хүчлэн хураалгах хэрэгт томилон гаргасан гэх [[ахмад Булатов]]ын захирсан гурван түшмэлтэй тавиад орос цэрэг ирж, мөн маргааш өдөр нь буюу 2-р сарын 21-нд хоёр түшмэл зуугаад цэрэгтэй нэмэн ирээд сайд ноён хутагт лугаа уулзах хэрэг буй хэмээн хэлж гурван түшмэл цэргүүдийн талыг нь авч Хатан баатар бэйстэны хамтаар сайд хутагтын суусан газарт хүрч гэнэт цэргээр бүслэж, Дамбийжанцанг Цагаан хааны зарлигаар барин авч явсан гэж архивын баримтанд тэмдэглэсэн байна. Чухам Дамбийжанцангийн баригдах гол шалтгаан бол Хөшөө мод гэдэгт очсон хасаг нар тус хотын эрх баригчдад түүний талаар гомдол зарга мэдүүлсэн болно. Дамбийжанцанг Бийскээр дамжуулан Томскт хүргэж ял унаган Эрхүүгийн ойролцоох Александровскийн төв шоронд хорьж байгаад Якутад цөлж 1916 онд Астрахань мужид нутаг заан суулгаад хоёр жил болж байтал Октябрийн хувьсгал гарчээ.
овоо псда байжээ
 
==Монголд дахин ирсэн нь==