Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
|||
Мөр 5:
== Өмнөх түүх ==
1223 онд монголын жанжид [[Зэв жанжин|Зэв]], [[Сүбээдэй баатар|Сүбээдэйгээр]] удирдуулсан цэргүүд Гүржийн нутгаас Кипчакийн талаар дамжин Русийн нутагт цөмрөн орж ирэв. Тэд үүний өмнө [[Чингис хаан]]ы [[Хорезм|Хорезмын Эзэнт Гүрнийг]] дайлаар мордоход хамт явж Хорезмыг эзэлсний дараа хаанаас хорезмын шах хоёрдугаар [[II Мухаммед (Хорезм)|Мухаммедыг]] баривчлан авчрах даалгавар авч түүнийг [[Хорасан]]аас эхлэн Хорезмын Эзэнт Гүрний нутгаар хөндлөн гулд хөөсөөр [[Каспийн тэнгис]]ийн өмнөд биед хүргэсэн ба 1220 оны сүүлээр Мухаммед тэнд үхсэн ажээ. Дараа нь тэд Азербайжан, Арраны ихэнх хэсгийг сүйтгэн, Гүржийг хөндлөн гарч, 1221 онд [[IV Георгий Лаша]]гийн армитай тулгаран бут ниргэв. Зэв, Сүбээдэй нар цааш [[Кипчак]]уудыг элдэн, Дербентээр дамжин умард зүгт [[Кавказын нуруу]]г даван, тэнд хүлээж байсан [[Кипчак]] ба [[Аланчууд]]ын нэгдсэн цэргийг бут цохив. Кипчакуудын үлдэгдэл цэргүүд Көтан ханаар удирдуулан Русийн нутагт зугатан очиж тэндээс Монголчуудын эсрэг байлдах цэрэг, зэвсгийн тусламж гуйв. [[Киевийн
== Монголчуудын байлдан дагуулал (1237-1240 он) ==
Мөр 17:
== Үр дагавар ==
[[Файл:SmirnovVS KnMihailChern.jpg|thumb|right|[[Бат хаан]] Киевийн сүүлчийн их
1242 онд [[Бат хаан]] өөрийн нийслэл [[Хуучин Сарай|Сарайг]] Ижил мөрний доод хэсэгт буюу өнөөгийн [[Волгоград]] хотын орчим босгон, ханлигаа байгуулсан нь [[Алтан Орд|Алтан Ордны Улс]] юм. Алтан Ордны орлогын багахан хэсгийг л дагаар орсон жижиг улсууд бүрдүүлж байв. 1257 оноос л Оросын нутаг дэвсгэрт гувчуур хааны ордонд анх төлсөн тухай дурдагдсан байдаг ба [[Мөнх хаан]]ы нэрээр „гудамжаар морьтнууд давхилдан айлуудын хананд бичиг үлдээсэн“ тухай бичсэн байдаг байна. Алтан Орд нь [[Их Монгол Улс]]ын бүрэлдэхүүн улс учраас татвараар олсон орлогын аравны нэгийг тухай тухайн [[Хаан|Их Хаанд]] алба төлөх ёстой байв.<ref>J. Gießauf und J. Steiner: ''Gebieter über die Völker in den Filzwandzelten'', Graz 2009, S. 94 f.</ref>
|