Дөрвөн Ойрадын холбоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б :ru
Мөр 47:
Батулагийн үед (1399-1415) ойрадууд [[Или мөрөн]], Эрчис, Алтайн хоорондох нутагт байсан бөгөөд Хятадтай хил залгадаггүй байв.<ref name="Дорджи"/> Ойрад, [[Моголистан]] хоёр [[Шиньжян]] дахь эрх мэдэл, газар нутгийн төлөө байнга тэмцэлдэн тулалдаж байв. Тухайлбал Эсэн тайш [[Моголистан]]ы [[Хамил тойрог|Хамилийн]] Аньдин, Ханьдун, Цюйсянь, Чизинь зэрэг монголчууд суурьшсан тойргуудыг эзлэхээр оролдож байв.<ref name="Дорджи"/> Эсэнгийн дараа цөөн хэсэг нь Хамил руу очиж Моголистаны буддын шашинт ойрадууд болсон бол зарим нь Завхан гол руу нүүж дөрвөд ястан болжээ. 14-15-р зуунд ойрадууд лал, буддын шашны аль алинд орж байснаас зарим ноёд нь лалын шашинтнуудын хэрэглэдэг мирза гэсэн цолтой болсон байдаг.
 
1457 онд [[:ru:Узбекское ханство|Узбекийн хант улсын]] (1428 — 1468) Абулхаир хан ойрдын тайшийн цэрэгтэй өмнөд Казахстаны [[:ru:Сыгнака|Сыгнак]] хот орчим олон цаг тулалдан ялагдаж Сыгнакийн бэхлэлтэнд хоргодоход хүрчээ.<ref name="tarih">[http://tarih.ru/2008/09/19/obrazovanie-kazakhskogo-khanstva..html Образование Казахского ханства.]</ref> Ойрдууд цааш [[Ташкент]], [[Түркистан хот|Туркистан]], Шахрух хотуудыг довтолж буцахдаа Абулхаирт хүндхэн нөхцөлтэй энхийн гэрээ тулган хүлээлгэжээ.<ref name="tarih"/>
 
16-р зууны эхнээс ойрадууд [[Ганьсу]], Цинхай мужийн газрын төлөө зүүн монголчуудтай тэмцэлдэх болов. Ойрадууд 1530 онд Моголистаны хүчтэй дайралтанд өртсөнөөс урагш нүүн [[Цинхай]] мужид суурьшиж эхэлсэн<ref name="Хойт">[http://www.kyrgyz.ru/?page=92 Хойт Санжи. Обзор ойратской истории]</ref> ч 1559 онд Түмэдийн Алтан ханд цохигдон Хөх нуураас ухарчээ.