Лорд Хау арал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: {{Инфобокс Дэлхийн өв |нэр =Лорд Хау арал |infoboxwidth =250px |зураг =[[Image:Lord Howe Island from North.jpg|230...
(Өөрчлөлт алга)

16:26, 14 Хоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Лорд Хау (Англи: Lord Howe Island) нь Австралийн эх газрын зүүн эргээс дорно зүгт 600 км зайд орших Номхон далайн жижиг арал юм. Уг арлыг 1788 онд Хенри Лижбирд Болл нээсэн бөгөөд ялтангуудыг цөлөх газруудын нэг болжээ. Өмнө нь огт хүн ирж байгаагүй бөгөөд Полинезийн аль ч арлынхан мэддэггүй байжээ. Арлын ойролцоох галт уулын үлдэгдэл хадыг анх нээсэн Боллын нэрээр буюу Боллын пирамид хэмээн нэрлэх болжээ. Харин арлыг анхны амбан захирагчийнх нь нэрээр нэрлэжээ. Лорд Хау арал хавирган сар хэлбэртэй, ойролцоогоор 10 км урт, 2 км өргөнтэй. 7 сая жилийн өмнө унтарсан асар том галт уулын тогооны амсар нь өнөөгийн Хау арал гэж үздэг. Амьтан, ургамлын аймгийн хувьд Австрали, Шинэ Гвиней, Шинэ Каледонтой төстэй нэг бүлэгт хамаарах бөгөөд халуун орны ширэнгэ ой бүрхсэн байдаг. Мөн зөвхөн уг арал ургах Хау дал мод ургадаг. Амьтан ургамлын гайхалтай өвөрмөц онцлогийг нь харгалзан үзэж, 1982 онд ЮНЕСКО дэлхийн өвүүдийн тоонд багтаажээ.

Лорд Хау арал*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Элиза уулаас Гүвэр, Лижбирд уулсуудын харагдах байдал
Улс АвстралиАвстрали Австрали
Төрөл байгалийн
Шалгуур vii, x
Дугаар 186
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд‎
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1982  (6-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

External links

  Commons: Лорд Хау арал – Викимедиа дуу дүрсний сан