Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 5:
 
== Өмнөх түүх ==
1223 онд монголын жанжид [[Зэв жанжин|Зэв]], [[Сүбээдэй баатар|Сүбээдэйгээр]] удирдуулсан цэргүүд Гүржийн нутгаас Кипчакийн талаар дамжин Русийн нутагт цөмрөн орж ирэв. Тэд үүний өмнө [[Чингис хаан]]ы [[Хорезм|Хорезмын Эзэнт Гүрнийг]] дайлаар мордоход хамт явж Хорезмыг эзэлсний дараа хаанаас хорезмын шах хоёрдугаар [[Мухаммед II Мухаммед (Хорезм)|Мухаммедыг]] баривчлан авчрах даалгавар авч түүнийг [[Хорасан]]аас эхлэн Хорезмын Эзэнт Гүрний нутгаар хөндлөн гулд хөөсөөр [[Каспийн тэнгис]]ийн өмнөд биед хүргэсэн ба 1220 оны сүүлээр Мухаммед тэнд үхсэн ажээ. Дараа нь тэд Азербайжан, Арраны ихэнх хэсгийг сүйтгэн, Гүржийг хөндлөн гарч, 1221 онд [[Георгий IV Лаша]]гийн армитай тулгаран бут ниргэв. Зэв, Сүбээдэй нар цааш [[Кипчак]]уудыг элдэн, Дербентээр дамжин умард зүгт [[Кавказын нуруу]]г даван, тэнд хүлээж байсан [[Кипчак]] ба [[Аланчууд]]ын нэгдсэн цэргийг бут цохив. Кипчакуудын үлдэгдэл цэргүүд Көтан ханаар удирдуулан Русийн нутагт зугатан очиж тэндээс Монголчуудын эсрэг байлдах цэрэг, зэвсгийн тусламж гуйв. [[Киевийн Гүнт Улс|Киевийн]] гүн Мстислав, [[Черниговын Гүнт Улс|Черниговын]] гүн Мстислав II, [[Галицийн Гүнт Улс|Галицийн]] гүн Мстислав Мстиславич нар Көтан хантай нэгдэн цэргээ дайчлан хөдлөв. Зэв, Сүбээдэй нар Кипчакуудыг элдсээр 1223 оны тавдугаар сард өнөөгийн [[Украин]]ы нутагт ирэн, алдарт [[Калка голын тулалдаан]]ыг хийжээ. Мстислав, Мстислав II, Мстислав Мстиславич нар цэргүүдээ нэгдсэн журмаар удирдаагүй, тус тусдаа тулалдсан нь цэргийн хүч эрс дутмаг Монголчуудад хүндрэлгүйгээр тулалдааныг өөрийн талд шийдэж чадахад хүргэсэн гэж европын түүхчид үздэг аж. Русийн нэгдсэн цэргийн хүчийг бараг ихэнхийг нь хядсан ба Мстислав, Мстислав II хоёр тулалдааны явцад амь үрэгдэн, Мстислав Мстиславич, Көтан хан хоёр дутан одсон аж. Зугтагсдыг Монголчууд хөөсөнгүй орхив. Монголчууд эндээс дорно зүгт хүлгийн жолоог эргүүлэн, [[Ижилийн Булгарчууд|Ижилийн Булгар]]ын нутгаар дайран, эх нутагтаа буцсан ба буцах замд Зэв жанжин насан эцэслэжээ. Чингис хааны зарлиг нь Каспийн тэнгисийн баруун талын нутгийг судлаад ир гэснээс байлдан дагуул гэсэн биш болохоор европын нутагт нэвтрэн, европчуудтай тулалдсан анхны туршлагынхаа дараа, гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт эргэн алга болжээ.<ref>Paul D. Buell: ''Sübȫtei Ba’atur''. In: Igor de Rachewiltz et al. (Hrsg.): ''In the Service of the Khan: Eminent Personalities of the Early Mongol-Yuan Period 1200–1300''. Otto Harrossowitz, Wiesbaden 1993, S. 19–20 (englisch); Stephen Pow: ''The Last Campaign and Death of Jebe Noyan''. In: ''Journal of the Royal Asiatic Society'' Vol. 27 Nr. 1. Cambridge University Press, Cambridge, 2017, S.31–51 (englisch); Carl Fredrik Sverdrup: ''The Mongol Conquests: The Military Operations of Genghis Khan and Sube'etei''. Helion, Solihull, 2017, S. 191–208 (englisch).</ref>
 
== Монголчуудын байлдан дагуулал (1237-1240 он) ==