Хар Хидан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хар хятан өгүүллэгийг зөөсөн
Мөр 24:
Киан угсааны тухай Эргүнэкон буюу Эргүнэ хунгийн домог (Эргүнэй хүний домог)-т өгүүлдэг. Энэхүү домог нь Жужан (Жужан гэдэг нь эртний монгол буюу хүннү хэлээр зүүн гэсэн утгатай үг) буюу Монгол болон түрэгийн ард түмний дунд яригдан үлдсэнийхээ хувьд энэхүү домгийг турэг голдуу судлаачид түрэгийн домог гэж үздэг ч энэ нь маргаангүй Монголын ард түмний тухай домог юм."Судрын чуулган"-д тэмдэглэгдсэнээр
 
"Барагцаалбал одоогоос мянга зургаан зуун жилийн тэртээ эрт цагт Менгу Ил буюу Монгол хэмээн нэрлэгдэж байсан улс аймаг бусад Түрэг аймагтай зөрчилдөн дайтаж, тэр дайн тулалдаанд ялагдан төгсжээ. Түрэг аймгууд нь монголчуудыг ялан дарж, хядахад нь 2 айлын эр эм хосууд үлдсэн гэж ярьдаг. Эдгээр хоёр өрх айл дайснаас зугатан нэвтрэн очиход бэрх бартаатай ганц нарийн жимээс өөр хаанаасаа ч орох замгүй уул хад, их ой хүрээлсэн хэцүү нутагт очжээ, Тэр нь уул хадны дундуур элбэг өвстэй эрүүл тал нутаг байжээ. Тэр хоёр эр хүний нэр нь Нэгүс, Хиан (Киян) гэдэг байжээ.
 
Тэр хоёр, тэдний удам олон жил тэр нутагтаа сууж, өнөржин үржжээ. Энэхүү Монгол угсаатны угсаа гарвал нь Эргүнэй хүн буюу Эргүний /Аргуны/ дайчин эрсээс үлдсэн тэр хоёр хүнээс үүдэлтэй. Тэд үржиж олширсоор тэдний нэр нь овгийн нэр болжээ. Чингээд тэнгэр ивээсэн учир дөрвөн зуугаад жил болоход тэд нар олон салбар болоод, тоогоороо бусдаасаа давамгайлж Хиад, хиадан буюу Кидан, хятан гэж түүхэнд бичигдэн үлджээ.
 
Овог гэдэг нь тухайлсан яс омогт харъяалагддаг хүмүүс юм. Эдгээр овог нь дахин салаалдаг байв. Одоо үед монгол аймгуудад журам болсноор эдгээр салаанаас гарсан хүмүүс хоорондоо гол төлөв садан байдаг. Монгол-Дарлиганчууд бол тэд юм.<br />
Овог гэдэг нь тухайлсан яс омогт харъяалагддаг хүмүүс юм. Эдгээр овог нь дахин салаалдаг байв. Одоо үед монгол аймгуудад журам болсноор эдгээр салаанаас гарсан хүмүүс хоорондоо гол төлөв садан байдаг. Монгол-Дарлиганчууд бол тэд юм.<br />Монгол гэдэг үг нь бол анхан Мөнх Ил буюу Менгу Ил гэгдэж байсан улсаа олон зуун жил үеээс үед ам дамжин ярьсаар монгол хэмээдэг болсон гэж "Монгол татарын бүрэн тэмдэглэл (тодорхойлолт)" номын тайлбарт өгүүлсэн нь бий. Mөнх хааны улс ч гэсэн утгатай байх магадлалтай. Хүннү нар 2 салсаны дараагаар 4 р зуунд энд үлдсэн хүннү нарын хаан нь Мөнх гэж бсан бөгөөд тэд Мөнх Ил гэж улсаа нэрлэсэн ч гэдэг. Ил тарвагатай, Ил хаад гэдэг нь эзэмшил тарвагатай , эзэн хаан гэсэн утгатай монгол үг. Мөн илд гэвэл эзэгнүүр зэвсэг гэсэн утгатай гэсэн үг. хүн гэдэг нь өөрийн омгийн дайчин эр гэсэн утгатай маш эртний үг гэж дээр өгүүлсэн. Түрэгүүдэд мөнх улсынхан буюу Монголчууд 5-р зуунд хядуулснаар Чингисийн үед татар, хятан буюу хиадан, мэргид, хар хятан буюу хар хиадан, хиад боржигон болон тайчууд, хонгирад, хэрэйд, найман, урианхай, жалайр гэх мэт тарж бутарсан аймгууд болсон байсан бөгөөд энэхүү хядалтын тухай эргүнэкон буюу эргүнэ хун хэмээх домогт сүүлд чингисийн угсааны түрэгжсэн хаад ноёдын үр хойчисоор дамжин түрэг ард түмний домог мэт үлдсэнээр Судрын чуулганд бичигдэн үлдсэн байдаг. Энэ домогтой адилхан домог солонгсуудын дунд байдаг нь мөн л эзэнт гүрний нөлөөгөөр тарж хадгалагдан үлдсэн нь гарцаагүй бизээ. Чингис хаан бүх монголчуудыг нэгтгэж дуусаад эртний Монгол хэмээн нэрийг сэргээн нэрлэсэн тухай МНТовчоонд гардаг. 9 үeээ мэддэг байсан хүмүүс арга ч үгүй бизээМонголоор хиан (киян) гэдэг нь эрт дээр үеээс Хүннү нарын өвөг тлингит буюу теленгитүүдийн үеээс овгийн дайчин эрийг хүни, хүнү гэж нэрлэдэг байснаас үүдэлтэй бөгөөд зүүн хүннү нар Аргун голоос урагш Цагаан хэрэм хүртэл нүүдлэн нутгалдаг байсан ба түргүүдтэй байлдсан сүүлчийн тулаан Аргун голын хөвөөнд болсон байдаг. Хиан нар буюу хиадууд зоригтой, зүрхтэй маш эрэлхэг учир тэд бие биеэ хүн, хиан хэмээдэг байснаар түүхэнд энэ үгээр тэднийг нэрлэсэн байна. Хиад нь хиан гэдгийн олон тоо юм. Энэ угсаатан тэр уулс ойдын дунд үржээд нутаг нь хүрэлцэхгүй шахцалдах болсонд ямар сайн арга хялбар замаар энэ хэцүү хавцал уулын давчуу хөндийгөөс гарах тухай өөр хоорондоо эелджээ. Чингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газраараа цөмөөрөө хамт цуглан ойд их түлээ зэхэж, бүхэл бүтэн тулмаар нүүрс бэлтгэж, 70 толгой үхэр, адуу нядлан ширийг нь туламлан өвчиж төмөрчний хөөрөг хийжээ. Нөгөө уулын хэцний хормойд түлээ нүүрсээ зэрэглээд 70-н хөөргөөр тэр хэцийг хайлтал нь нэгэн зэрэг хөөрөгдөж, хэмжээлшгүй их төмөр гарган авч, уулыг сүвийг нээжээ.
 
Тэд цөм хамт тэр давчуу хавцлаас нүүн талд гарчээ.
 
Түүнчлэн Судрын чуулганд Нукуз гэдэг нэрээр мэдэгдэж байгаа аймаг мөн тэдний салбарт харъяалагдах Урианхай аймаг бас хөөрөгдсөн байна. Харин өчнөөн төчнөөн салбараас бүрдсэн Хонгирад аймаг, тэрчлэн Эргүнэй хүн домогт эдгээр Нукуз, Хианаас үүссэн аймаг эелдэж ярилцалгүй бусад аймгийн голомтыг гишигчин бусдаасаа түрүүлэн гарсан гэж батлан хэлдэг. Хонхират нар бусадтайгаа зөвшилцөлгүйгээр түрүүлэн гарахдаа бусдынхаа гал голомтыг гишгэлсний улмаас мэдээжийн хөлний өвчтэй болсон гэдэгт тэдгээр аймаг итгэдэг. Тэр шалтгаанаар Хонхират аймаг зовох болжээ. Тэр нутаг хэцүү, гэхдээ бүр тийм биш, уулыг хайлуулсаны зорилго бол алдарших өөр арга олсон явдал юм гэж одоо үед энд суудаг Эргүнэ гүнг үзсэн хэсэг монгол батлан хэлдэг" (Рашид-ад дин, 1990:45).
 
Мөн Эргүнэй хүний домогтой адил бөгөөд зарим талаар шинэ нэмэгдэл үгүүлэлтэй мэдээлэл өгсөн хоёр домгийг хожуу үеийн түүхч Хондемир, Абул-гази нар тэмдэглэсэн байдаг. Тэр хоёр домог нь "Судрын чуулган"-д байгаа аман түүхтэй үг үсгээрээ яг нийлсэн хуулга нь биш боловч уг домгийн нэгэн хувилбар гэж үзэж болохоор домог юм. Хондемирийн зохиол "Монголчуудын түүх"-д байгаа домгийг сийрүүлбэл: "Татарын хаан Сююнж-тай нийлсэн Мауря-эннягарын хаан Тур-д Огуз хааны зургаадугаар үеийн удам Илл хаан ялагдан дарагдаж, бүх монголын туургатнаас Илл хааны хүү Киян, түүний хатан, Кияны үеэл дүү Тэгүз, түүний гэргий дөрвүүлэн үлдсэн бөлгөө. Тэр дөрөв тулалдааны талбар дээр алагдагсадын дунд нуугдан, шөнө болоход зугтааж үүрээр нэгэн газраа хүрч очсон нь үлэмж олон хадан хавцалтай уулсаар хүрээлэгдсэн газар байжээ. Зугтагсад уулын оройд мацаж бараа харвал, тэр доор өвс ургамал төгөлдөр хөндий харагдахад тэд уулнаас тэнд өнөд суужээ. Энэхүү газрыг түрэгээр Эркүнэ-Кон гэх бөлгөө гэжээ. Он цаг өнгөрөх зуураа дурьдсан дөрвөн хүнээс олон тооны аймаг удамлан гарчээ. Кияны удмуудыг Киад, Тэгүзийн удмуудыг Дерлинга гэж нэрлэдэг байжээ. Хожим киад, дерлинга нар Эргүнийн гүнд буюу Эргүн голын эхэнд багталцахгүй болтол үржин олширсон тул тэр газрыг огоорч монгол газар орныг зорин тэр газар нутгийн эзэн /хаан/-тай тулалдан ялалт байгуулжээ. Түүний дараа Монгол газрыг мэдэх бүрэн эрх нь Кияны угсааны Эльдуз-д батжисан бөлгөө" (Х.Пэрлээ, 1969:44).
 
Абуль-гази баатар хааны "Түрэгийн угийн бичиг байгаа домог", "Илл хаан, Монгулл хаанаас удамтай, Сиунг хаан татар хааны ургийн хүн. Энэ эзэд хоорондоо тасралтгүй дайн хийх бөгөөд Илл хаан ямагт ялан гардаг байжээ. Хожим Сиунг хаан Киргизийн хаантай нийлж, Илл хааныг тулж бүрмөсөн дарж, Монгулл хааны гүрнийг доройтуулан унагаасан ажгуу. Илл хаан олон хүүтэй боловч Киян, түүний үеэл, Нагос тэдний хоёр гэргийгээс бусад нь цөм сайн тулалдаанд үрэгджээ. Амьд үлдсэн хааны хөвгүүд олзлогдсон боловч арван өдөр өнгөрөхөд зугатаах тохиол олдож, өөрсдийн газар эргэж иржээ. Эндээ байхад тэдэнд аюултай хэмээн хэлэлцэж үлдсэн малаа аваад ууланд гарчээ. Уул уулыг дамжин явж, сүүлд нь нэгэн өндөр ууланд хүрч иржээ. Тэр өндөр уулыг гөрөөсний нарийн жимээр нэвтэрч, намуун зөөлөн элбэг өвч ногоотой хөндийг олжээ. Энэ газар тэдэнд аятайхан санагджээ. Энэ газар зүг бүрээсээ бэрхтэй уул хадаар хүрээлэгдсэн тул тэднийг мөрдөгдөхийн аюулгүй болгожээ. Тэд энэ газрыг Эргүнэ кон /хүн эсвэл гүн/ гэж нэрлэжээ. Эргүнэ нь монголоор голын хөвөө буюу хөндий, кон нь бөх цав гүн өндөрлөг гэсэн утгатай ажээ. Киян, Нагос хоёрын удам хойчис нь үржин олшроход Киян өөрийн удмынхныг Кияд, Нагос өөрийн удамыхныг Нагослер /Нагос нар/, нөгөө хэсгийг Дурлаган гэжээ. Энэ аймгууд эндээ 400 гаруй он жил сууж, тэдний нутаг газар нь давчдахад домгоос мэдэж байсан уудам тал нутаг, дээдсийнхээ газарт буцахаар болжээ. Гэвч урьдын гөрөөсөн жим бүрмөсөн эдгэрсэн тул тэд уул хаднаас гарах аятайхан сэв олж чадсангүй. Нэгэн төмрийн дархан ууланд төмрийн өөдсөөр бүтсэн, онцын зузаан бус газрыг атган байжээ. Тэр ууланд мод, нүүрс ихийг авчирч шатаа гэж тэр дархан зөвлөн хэлжээ. Уул үнэнээр хэд хэдэн газраар сэт хайлж ачаатай хөсөг гарч байхаар сэв онгойжээ. Тэр сэвээр монголчууд Эргүнэ Коноос гарчээ. Тэр цагт монголчуудыг Бертечень хаан захирч байжээ. Татар хааны удмынхан монголчуудыг гарч ирсэнийг мэдмэгч зэр зэвсэг агссан боловч Бертечень хаан тэднийг бүрмөсөн даржээ. Энэ цаг нь Илл хаан ялагдаж монгулл нэр сөнөснөөс хойш 450 жилийн дараа яг тохиолджээ" (Х.Пэрлээ, 1969:24). Дээр өгүүлсэн гурван домогтой сэдэв өгүүлэгдэхүүнээрээ адил нэгэн домгийг Ерөө голын халхажсан хамниган угсаатны хуучцуулаас ерөнхий сайд асан А.Амар 1933 онд сурвалжлан олж тэмдэглэн үлдээжээ. Уг домогт: Эрт нэгэн цагт хамниган үндэстэн бусдад хядагдан алагдаад ганц нэг айл хүмүүс, охид хүүхдээ энэхүү ууланд тавиад, буцаж гэр малаа авахаар явсан нь бас дайснаа алагдсан тул тэрхүү охид хүүхэд нь үхэлгүй хүмүүжиж, олон болсоор багталцахгүй болж эргэн тойрон дахь нэгэн төмөрт уурхайтай хадыг их түлээ овоолж галдан хайлгаж урсгаад гарсан хэмээдэг. Үүний учраас охид хүүхдүүд хэмээн нэрийдсэн уул одоо ч Хэнтийд байна гэжээ /А.Амар, 1990/.
 
Монголын нууц товчоо-нд байдаг Чингис хааны язгуур Бөртэ чоно, Гоо маралын домог нь Рашид ад дины Судрын чуулганы Эргүнэ хүний домгийн үргэлжлэл гэж үзэж болох юм. Монголын нууц товчоо-нд өгүүлэхдээ Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ гэсэн байдаг.