"Наполеон I Бонапарт"-ны өөр хувилбарууд

б
66.181.161.30 (яриа)-н хийсэн засваруудыг Amunra Magnus-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tags: Mobile edit Mobile web edit
б (66.181.161.30 (яриа)-н хийсэн засваруудыг Amunra Magnus-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.)
Tag: Rollback
Хэдийгээр математик, геометр, газар зүй, түүхэд авьяастай байсан боловч байгаль-техникийн шинжлэх ухааны ололтуудыг эс ойшоож алдсан гэдэг. Учир нь Ирланд гаралтай АНУ-ын иргэн [[Роберт Фултон]] гэгч 1797 онд Францад ирж (дэлхийд анх удаа уурын хөдөлгүүрээр ажилладаг хөлөг онгоц зохион бүтээсэн) олон зууны турш ард түмэн,эцэг, өвгөдийг нь яргалан харгислаж байсан Британий эзэнт гүрэнтэй ямар ч хамаагүй аргаар тооцоо бодох зорилгоор 1800 онд буюу 18,19-р зууны зааг дээр хүчээ авч ид мандаж байсан Наполеонтой биечлэн уулзаж Британийг хуурай замын байлдаанаас гадна тэдний гол хөзөр болсон далайн флотыг цохиж үгүй болгох замаар буулгаж авах талаар өөрийн санал бодлоо илэрхийлэхэд хариуд нь Английн флотыг үгүй хийхэд та надад юугаар тусалж чадах юм бэ? гэхэд өөрийн төслөө танилцуулжээ.Гэтэл ямар ч далбаа, дарвуулгүй хөлөг онгоц усанд яаж салхины чиглэл, хүч, сэлүүрээс үл хамааран хөвөх уурын хуягт хөлөг онгоц, усан доогуур шумбадаг завь, хөлөг онгоц устгах шумбадаг сум /торпед/-ийн төсөл нь утга учиргүй биелшгүй хоосон мөрөөдөл шиг санагджээ. Мөн түүний Сангийн яамны сайд болон бусад дээд тушаалынхан хөлөг онгоц үйлдвэрлэх техникийн нөхцөл, үйлдвэрлэлийн өртөгийг үзээд нэн тэргүүнд хуурай замын байлдааны ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгийг дэмий зүйлд үрэх шаардлагагүй, хоёрдугаарт наанадаж цаг хугацаа бидэнд байхгүй, гуравдугаарт манай флот Английн флотоос юугаар ч дутахгүй гэж эсэргүүцсэн тул хэрэг болвол би таныг дуудъя, төсөлтэй чинь дараа авч хэлэлцье гээд хойшлуулжээ. Р.Фултон хүлээж цөхөөд Наполеонд төслөө дахин танилцуулах гэж удаа дараа оролдоод бүтээгүй ч шантарсангүй, дахин олон удаа захидал бичиж хариу хүссэн боловч амжилт олсонгүй. Нэг удаа түүний зуны ордон руу нууцаар нэвтэрч хамгаалалтынхныг нь ихэд сандаргаж, Наполеоныг ч машид хилэгнүүлжээ. Тэрбээр энэ хоосон мөрөөдөгч америк эрийг Елисейн ордонд ойртуулах нь бүү хэл Францын нийслэлээс хөөж явуул хэмээн тушаал буулгасан байна. Ингэж Наполеон англичуудыг далай, тэнгист буулган авах нэг боломжоо алдсан гэдэг. Мөн тэрээр хуурай замын байлдаанд шалгарсан авьяаслаг жанжин байсан хэдий ч тэнгисийн флот командлах тал дээр тун маруухан нэгэн байсан ажээ. Түүний бас нэгэн алдаа бол Орос руу хийсэн аян дайн гэж ихэнх эрдэмтэд, тэр дундаа цэргийн түүхчид үздэг юм. Английн эсрэг эх газрын худалдааны хоригийг дэмжихээс татгалзсаны хариуд Оросын эсрэг хийх цэрэг дайны ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхэд генерал-фельдмаршал Жюно тэргүүтэй хэсэг цэргийн эрхтэн болон сайд нар ихэд эсэргүүцэж Орос руу довтлох нь ухаангүй явдал бөгөөд ялах боломжгүй, яавч сайн юманд хүргэхгүй гээд түүний оронд дипломат аргаар Орост дарамт үзүүлэх нь зүйтэй хэмээн учирлавч бас л үл хэрэгсчээ. Хожим энэхүү алдааг 130 жилийн дараа А.Гитлер давтсан билээ.
 
== Эшлэл ==
{{reflist}}
 
== Гадны холбоос ==