Их Британи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 77:
Нэгдсэн Вант Улс нь [[Англи]], [[Шотланд]], [[Уэльс]], [[Умард Ирланд]] гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм. Энэ улс нь парламентийн системээр удирдуулдаг бөгөөд засгийн газар нь нийслэл [[Лондон]]д оршдог. Мөн Үндсэн Хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан [[II Элизабет]] юм. [[Сувгийн арлууд]] болон [[Мэн арал|Мэн арлаас]] тогтсон [[Титмийн газрууд]] (''Crown Dependencies'') нь албан ёсоор улсын эзэмшил боловч Нэгдсэн Вант Улсын хэсэг биш, харин түүнтэй холбоо үүсгэдэг. Нэгдсэн Вант Улс нь хуучин Британийн эзэнт гүрний хэсгүүд байсан, 14 гадаад харъяат газартай. [[Британийн эзэнт гүрэн]] нь дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж, түүхэндэх хамгийн том [[эзэнт гүрэн]] байжээ. Энэ гүрнээс шууд шалтгаалж [[Канад]], [[Австрали]], [[Шинэ Зеланд]], [[Энэтхэг]], [[Пакистан]], [[Өмнөд Африк]], [[Сингапур]], [[Шри Ланк]], [[АНУ]] гэх мэт улсуудад Британи нь ихэд нөлөөлж, нөлөөлөл нь тэдгээрийн хэл, соёл урлаг зэрэгт ажиглагдана. Хатан хаан II Элизабет нь [[Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл|Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн]] (''Commonwealth of Nations'') тэргүүн хэвээр үлдсэн бөгөөд бүх гишүүн орнуудын төрийн тэргүүн юм.
 
Нэгдсэн Вант Улс нь өндөр хөгжилтэй орон ба [[эдийн засаг]] нь дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон [[ҮНБ]]) эсвэл тавд (нэрлэсэн ҮНБ) орно. 19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч [[дэлхийн дайнууд|дэлхийн хоёрхоёрдугаар дайн]], 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалтгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох явдал нь багасчээ. Гэлээ ч гэсэн [[эдийн засаг]], [[соёл урлаг]], [[цэрэг арми]], [[улс төр]]ийн нөлөө нь их бөгөөд [[цөмийн зэвсэг]]тэй орон юм. Нэгдсэн Вант Улсын цэрэг, хамгаалалтанд зарцуулах мөнгөний хэмжээ нь дэлхийд хоёрт эсвэл гуравт (тооцоолох аргаас шалтгаална) орно. [[НҮБ]]-ын [[НҮБ-ын аюулгүйн зөвлөл|аюулгүйн зөвлөл]]ийн байнгын гишүүн бөгөөд [[Европын холбоо]], [[Их Найм]], [[НАТО]], [[Дэлхийн худалдааны байгууллага]], [[Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл]] зэрэг байгууллагуудын гишүүн юм.
 
== Газар зүй ==