Морины уралдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 66.181.176.60 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 67:
Дэлхийн морьдын уралдаанд үргэлж насанд хүрсэн хүмүүс хурдны морийг унадаг, харин Монгол улсад ихэвчлэн 5-12 насны хүүхдээр хурдны морь унуулдгийг сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн байгууллагууд эрс эсэргүүцэж, том хүн, өсвөр насны хүүхдээр морь унуулах талаар эрх зүйн ажиллагаануудыг зохиож хийж байна. Ялангуяа өвөл морь уралдуулахад унаач хүүхдүүд хөлдөх осгох аюул их гардгаас ТББ-уудын эсэргүүцэл эрс ихсэж, 2016 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар жил бүр 11 сарын 1-нээс 5 сарын 1 хүртэл хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэсэн ч Засгийн газраас баталсан 2017 оны морин уралдааны хувьаарьт өвлийн уралдаанууд багтсанаас болж ТББ-ууд шүүхэд хандаж, улмаар 2017 онд өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлэх захирамж гарчээ. Ийнхүү шүүхийн захирамж гарсан хэдий ч засгийн газрын шийдвэрийн дагуу "Дүнжингарав 2017" хурдан морины өвлийн уралдаан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж, шүүхийн шийдвэрийг үл ойшоосон хэмээн шүүмжлэгдэж байв.
 
Жил бүр Монголд морины уралдааны үед хүүхдүүд мориноос унаж гэмтэх, амь насаа алдах тохиолдол олон арваараа гардаг. Үүнээс болж хүний эрхийн байгууллагууд болон хүүхдийн эрхийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлүүлэх эрх зүйн асуудлууд гарсаар байна.
 
Даатгалын байгууллагууд зарим үед чинээлэг иргэдийн морийг унаач хүүхдээс нь олон дахин их үнээр даатгах үзэгдэл сүүлийн үед гарах болсон нь бас нэг том эрх зүйн зөрчлийг үүсгэж байна. Жишээ нь, зарим том компанийн захирлын морийг 500 сая төгрөгөөр уралдаанд даатгаад, унах хүүхдийг нь 5 сая төгрөгөөр даатгасан тохиолдол цөөнгүй гарчээ.
 
== Цахим холбоос ==