"Гүюг хаан"-ны өөр хувилбарууд

б
бNo edit summary
Гүюг Өгэдэй хааны Алтан улсыг мөхөөсөн 1232-1235 оны дайнд оролцож байжээ. Мөн зүүн Зүрчин улсыг мөхөөх дайныг биечлэн удирдаж явжээ. Түүний дараа 1236-1240 онд болсон Бат хааны Кипчак, Алан, Кавказын нутаг болон Оросын вант улсуудыг эзлэх аян дайнд оролцож байсан бөгөөд энэ дайны явцад Баттай муудалцсан тул Өгэдэй хааны зарлигаар өөрийн цэргийн хамт Монгол улс руу буцжээ. Монголд ирсэний дараа Өгэдэйн удмынхны эзэмшил болох Эрчис мөрөн, Тарвагатайн нурууны орчимд Эмил хотод сууж байв. [[File:Guyuk khan from Persian miniature.jpg|thumb|Перс зурагт дүрслэгдсэн Гүюг хааны хөрөг]]1241 онд Өгэдэй хаан нас барсны дараа түүний их хатан Дөргэнэ таван жил төрийн эрхийг атгажээ. Үүнд дургүйцсэн Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин ноён өөрийн харъяат газраас цэрэг дайчлан Дөргэнэ хатныг зайлуулж, өөрөө хааны суурийг эзлэхээр хөдөлжээ. Гүюг Монголын хаан ширээнд өөрөөс нь өөр хүн гарахыг хэзээ ч тэвчихгүй байсан тул мөн өөрийн цэргийг авч, Тэмүгэ ноёныг угтан хөдлөв. Тэмүгэ ноён хүчин мөхөсдөхөөс болгоомжилж, Өгэдэй хааны үхэлд гашуудахаар ирсэн хэмээн аргалж, Их хааны гашуудалыг гүйцэтгээд буцжээ.
 
Түүний дараа 1246 онд Гүюг Монголын Их хааны суурийг эзлэв. Түүнийг хаан сууринд өргөмжлөгдөх ёслол дээр Багдадын халифт улс, Сүн улс, КорёГүрёо, Зүрчид зэрэг олон улс орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Мөн Ромын Папын элч болох [[Плано Карпини]] оролцсон бөгөөд тэрээр Ромын Папын Монголчуудыг ХристосынХристийн шашинд орж, Польш, Унгарыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлийг авч иржээ. Гүюг хаан Ромын Папын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу өгсөн юм. Уг захидал нь эдүгээ Ром хотын Ватиканы архивт хадгалагдаж байна. Плано Карпини өөрийн аян замын тэмдэглэлийг бичиж үлдээсэн нь одоо хүртэл байсаар байна. Тэрээр эзэнт гүрний нутаг даяар хүн, амын тооллого хийж, албан татвар, цэргийн албаны хэмжээг тогтоов. Гүюгийг хаанд өргөмжлөх ёслолд [[Бат хан|Бат]] ирээгүй бөгөөд тэрээр өөрийн харъяат газрыг нилээд бие даасан байдалтайгаар захирч байв. Гүюг хаан Батын хүчин чадал их тул түүнтэй эвдрэлцэхээс болгоомжилж байв. 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад, одоогийн [[Шинжаан]] мужийн нутагт байсан Бешбалык хотын ойролцоо нас баржээ.татах
[[Зураг:LetterGuyugToInnocence.jpg|thumb|right|445x445px|Гүюг хаанаас Ромын Пап Инносентэд илгээсэн 1246 оны захидал]]
 
[[Зураг:Guyuk khan's Stamp 1246.jpg|thumb|left|209x209px|Гүюг хааны "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн үсэгтэй төрийн тамга]]
 
Мөнх тэнгэрийг шүтэн биширч төрийн шашин болгож байсан их хааны нэг бол Гүюг юм. Гүюг хаан нь 1246 оны 8 сарын сүүлч 9 сарын эхээр Ромын Папын элч [[Плано Карпини]] /Iohannes de Plano Carpini 1182 – 1252/-ыг хүлээн авч уулзаж байсан ба энэ үеэр Плано Карпини нь Ромын Пап/Innocentius IV, 1195 – 1254 /-ын албан бичгийг их хаанд өргөн барьжээ. Монголын талаас хариу бичгээ 1246 оны 11 сарын эхээр төлөвлөн бичиж орчуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Албан бичгийг Персперс хэлээр бичиж Латинлатин хэлээр орчуулан хоёр хувь үйлдэж бас Саррацинсаррацин /Sarrasin/ хэлний орчуулгыг хавсаргажээ. 1m1 метр 12 cmсм урт, 20 cmсм өргөн хоёр хэсгээс бүрэлдэж бичгийн төгсгөл ба наалдуулсан залгаас дээр нь "Мөнх тэнгэрийн хүчинд" хэмээх Монгол үсгийн улаан тамга дарсан энэхүү бичиг Хожимхожим нь [[Ватикан|Ватиканы]] номын сангаас олдсон юм. Бичгийн агуулга:
бичиг нь “Мөнх тэнгэрийн хүчинд” хэмээн эхэлсэн бөгөөд цааш нь бичихдээ “Их хаанаас Папт илгээсэн бичгийн сайтар уншиж ойлгогтун”, “Пап өөрийн биеэр бараалхахаар ирвэл зохимой. Тэгвэл бид өөрийн засаг билгээ сонсгох болно. [[Унгар|Мажар]] зэрэг Христосын[[Христийн шашин|Христийн шашинт]] улс оронд Чингис хаан элч томилон явуулж Мөнх тэнгэрийн зарлигийг дуулгах гэв. Гэтэл тэдгээр улс орны иргэд Мөнх тэнгэрийг үл тоомсорлож чиний хэлж буй тэдгээр иргэд чинь үймээн самуун дэгдээж манай элчийг балмад хэрцгийгээр алж хороов. Учир иймийн тулд сая Мөнх тэнгэрийн хүчинд тэдгээр улс орныг даран эрхшээв. Мөн үүний дотор зарим иргэд Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэн эсэн мэд үлдэв. Эгэл жирийн хүн хэрхэн өрөөл бусдыг гэсгээн цээрлүүлж чадах билээ. Чи бас <би бол ХристосынХристийн шашинтан. Би ертөнцийн эзнийг хайрлана. ... -ыг үзэн ядна> гэжээ. Ертөнцийн эзэн хүн төрөлхтнийг нүгэл гэмтэй төрүүлсэн мөртлөө бас энэрэн хайрлах сэтгэл байна гэгчийг чи яаж мэдсэн бэ? Энэ мэт өгүүлэгч хүн тэнгэр бурхныг хэрхэн таних билээ. Наран мандахаас наран жаргах хүртэлх дэлхий ертөнц Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдэж буй. Мөнх тэнгэрийн зарлигийг зөрчвөл хэн ч юу ч хийж бүтээж чадахгүй. Та нар одоо үнэн сэтгэлээсээ биднийг дагаж орогтун. Тэгвэл бид та нарыг өршөөн хайрлана. Хэрвээ та нар Мөнх тэнгэрийн зарлигийг сонсохгүй эсэргүүцэн тэмцвэл бидний өстөн дайсан болно. Үүнийг та бүхэн сайтар мэдэгтүн. Хэрвээ та нар ондоо санаа өвөрлөх юм бол түүнээс гарах үр дагаврыг Мөнх тэнгэр мэдмой ” гэжээ. Бичгийг Гүюг хаан анх Монголоормонголоор хэлж, Персперс, Латинлатин хэл хэлэндрүү орчуулжээ. Тус албан бичиг бол Монголчуудын сүсэг бишрэлийн тухай Их Монгол улсын эзэн хааны байр суурийн илэрхийлэл юм<ref>Г.Гэрэлбаатар "ГҮЮГ ХААНЫ МӨНХТЭНГЭРИЗМ" http://www.munkhtenger.com/index.php?ff=newsmore&more=62 </ref>.
 
== Зан чанар ==