Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 8:
 
== Монголчуудын байлдан дагуулал (1237-1240 он) ==
[[Файл:MongolCavalry crop.jpg|thumb|left|Монгол цэргүүдийн замд явааг түүхэн байдлаар харуулсан нь]]
1223 онд [[Бат хаан]] [[Монголчууд]]ыг Русийн зүүн хэсэгт буцаан авч ирэв. [[Их Монгол улс|Монгол цэргүүд]] Русьт довтлон, эсэргүүцсэн бүхнийг даран нухчсаар байлаа. Умард зүгт Монголчууд тэнд байсан томоохон хотууд болох
[[Суздаль]], [[Владимир]], [[Рязань|Резанийг]] эзлэн, сүйдлэв. Монголчууд Резанийг эзлээд цааш явахын өмнө оросын жанжин [[Евпатий Коловрат]]ын амь тэмцсэн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Оросын зүүн хойд хэсгийн гүн 1238 оны шийдвэрлэх тулалдаанд [[Сить голын тулалдаан|Сить гол]] дээр ялагдав. Түүхийн судар бичигт тэмдэглэгдсэн байсан тухайн үеийн нийт 72 хотуудаас 49-ийг нь Монголчууд дайлан сүйтгэсэн байна.
Line 16 ⟶ 17:
 
== Үр дагавар ==
[[Файл:SmirnovVS KnMihailChern.jpg|thumb|leftright|[[Бат хаан]] Киевийн сүүлчийн их гүн [[Михаил Всеволодович|Михаил Черниговыг]] Чингис хааны хөрөгт мөргөхийг тушаахад тэрбээр эсэргүүцсэн учраас Монголчууд түүнийг хөнөөхөөр хутга барин дайрч буй нь]]
1242 онд [[Бат хаан]] өөрийн нийслэл [[Хуучин Сарай|Сарайг]] Ижил мөрний доод хэсэгт буюу өнөөгийн [[Волгоград]] хотын орчим босгон, ханлигаа байгуулсан нь [[Алтан Орд|Алтан Ордны Улс]] юм. Алтан Ордны орлогын багахан хэсгийг л дагаар орсон жижиг улсууд бүрдүүлж байв. 1257 оноос л Оросын нутаг дэвсгэрт гувчуур хааны ордонд анх төлсөн тухай дурдагдсан байдаг ба [[Мөнх хаан]]ы нэрээр „гудамжаар морьтнууд давхилдан айлуудын хананд бичиг үлдээсэн“ тухай бичсэн байдаг байна. Алтан Орд нь [[Их Монгол Улс]]ын бүрэлдэхүүн улс учраас татвараар олсон орлогын аравны нэгийг тухай тухайн [[Хаан|Их Хаанд]] алба төлөх ёстой байв.<ref>J. Gießauf und J. Steiner: ''Gebieter über die Völker in den Filzwandzelten'', Graz 2009, S. 94 f.</ref>