Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 16:
 
== Үр дагавар ==
[[Файл:SmirnovVS KnMihailChern.jpg|thumb|left|[[Бат хаан]] Киевийн сүүлчийн их гүн [[Михаил Всеволодович|Михаил Черниговыг]] Чингис хааны хөрөгт мөргөхийг тушаахад тэрбээр эсэргүүцсэн учраас Монголчууд түүнийг хөнөөхөөр хутга барин дайрч буй нь]]
1242 онд [[Бат хаан]] өөрийн нийслэл [[Хуучин Сарай|Сарайг]] Ижил мөрний доод хэсэгт буюу өнөөгийн [[Волгоград]] хотын орчим босгон, ханлигаа байгуулсан нь [[Алтан Орд|Алтан Ордны Улс]] юм. Алтан Ордны орлогын багахан хэсгийг л дагаар орсон жижиг улсууд бүрдүүлж байв. 1257 оноос л Оросын нутаг дэвсгэрт гувчуур хааны ордонд анх төлсөн тухай дурдагдсан байдаг ба [[Мөнх хаан]]ы нэрээр „гудамжаар морьтнууд давхилдан айлуудын хананд бичиг үлдээсэн“ тухай бичсэн байдаг байна. Алтан Орд нь [[Их Монгол Улс]]ын бүрэлдэхүүн улс учраас татвараар олсон орлогын аравны нэгийг тухай тухайн [[Хаан|Их Хаанд]] алба төлөх ёстой байв.<ref>J. Gießauf und J. Steiner: ''Gebieter über die Völker in den Filzwandzelten'', Graz 2009, S. 94 f.</ref>
 
Нэг талаас Монголчуудын Русь дахь ноёрхол гурван зуу гаран жил европын бусад улсаас тусгаар байлгасан бол нөгөө талаас [[Их Монгол Улс]] нутаг дэвсгэрт [[Монголын энхтайван]] хэмээн нэрлэгдэх эзэнт гүрний бүх газар нутагт эрх чөлөөтэй хөдлөх боломжийг Русьчуудад олгон, Азийг хөндлөн гулд туулан, эдийн засаг, соёлын шинэ харилцааг тогтоох тааламжтай нөхцлүүдийг бий болгосон сайн талууд ч байв. Энэхүү шинэ нөхцөл нь өөр хоорондоо маш алслагдсан бүс нутгуудыг, жишээлбэл Балтын орнууд, Итали, Ойрх Дорнод, Энэтхэг, Хятадтай үр ашигтайгаар худалдааны харилцааг анх удаа бий болгожээ. Дан ялангуяа [[Крымийн хойг]]оосоор дамжин [[Египет]] рүүтэй худалдааны цоо шинэ харилцааг тогтоосон байна. Үүний нэг жишээ нь [[Бүгд Найрамдах Женова Улс|Женова Улс]] Алтан Ордны нутаг дэвсгэр дээрх 14 хотод худалдаа эрхэлж байв. Монголчууд дайны олзоо Женовачуудад худалдах ба энэнд нь орос боолууд ч ордог байжээ. Өөр нэгэн худалдааны зам нь газраар [[Киев]]ийг дайран, гол дагасаар умард зүгийг чиглэнэ. Худалдаачид [[Вроцлав]], [[Бүгд Найрамдах Новгород Улс|Новгород]], [[Рига]]гаас бараагаа [[Төв Европ]] руу зөөнө. Монголчууд нэг талаас худалдаанаас орлого олохын зэрэгцээ Женовачууд болон [[Бүгд Найрамдах Венец Улс|Венецчүүдийн]] худалдааны цэгүүдээс алба авах болон 5 %-ийн гаалийн татвар (Женова, Венецчүүдээс 4%) авдаг байв.<ref>B. Spuler: ''Die Goldene Horde: Die Mongolen in Russland 1223–1502'', 2. Ausgabe, Wiesbaden 1965, S. 388ff.</ref>
 
Монголчууд оросын ард түмний бие даасан улс төр, соёлын амьдралыг ор тас алга болгох сонирхол огт байсангүй. Харин ч оросын гүнгүүдэд өөрийн улсын захиргааны асуудлыг өөрсдөө бие даан шийдэх эрхтэй ч тэд Монголын ноёрхогчдод алба, гувчуур төлөх үүрэгтэй, эрх мэдлийн хувьд доогуур байв. Монголчууд оросын гүнгүүдийн өөр хоорондын дайсагналыг ухаалгаар ашиглахаас гадна хэн нэг гүн өөрсдийг үл тоомсорлох эсвэл хэт эрх мэдэлтэй болонгуут нь л тэднийг даран номхруулах үйл ажиллагааг явуулдаг байв.
 
== Цахим холбоос ==