Сванети: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 24:
 
 
1833 оны арваннэгдүгээр сарын 26-нд Сванетийн хун тайж Циок Дадешкелиани дотоодын дайн самууныг намжаахын тулд [[Орос]]ын эзэнт гүрний ивээлд багтахыг зөвшөөрчээ. 1857 оныг хүртэл автономит эрхтэй байв. 1875 онд Оросын эзэнт улсын татварын хэмжээ нэмэгдснийг эсэргүүцэн Сванетид бослого дэгдэв. Жилийн дараа бослогыг цус урсган дарлаа. Бослого дахин гаргуулахгүйн тулд Сванетийг хоёр хувааж, [[КутайсиКутаиси]]йн амбан захирагчийг мэдэлд орших Лентехи ба Местиа гэх хоёр дүүрэг болгожээ.
Зөвлөлт засгийн үед ч энэ байдал хадгалагдсаар байв. 1921 онд [[ЗХУ|Зөвлөлт]]ийн эсрэг бослого уг мужид дэгдэж байжээ. 1987 онд Сванетийн салан тусгаарлагчдын террорист үйл ажиллагааны улмаас 70 хүн нас барсны дийлэнх нь хүүхдүүд байв.
[[ЗХУ]] задран унахтай зэрэгцэн [[Гүрж]]ид иргэний дайн дэгдэв. Сванети ч уг дайны нэгэн талбар болж байсан юм. Сванетийн хүн ам уугуул нутагтаа бие даан хөгжих боломж багатай, үер болон хөрсны гулгалтад ихээхэн өртөмтгий тул сүүлийн хорин жил эдийн засаг нь уналтанд орсон хүнд байдалтай байсан бөгөөд хүн амын шилжих хөдөлгөөн ихээхэн хүчтэй явагдаж байна. Орон нутгийн оршин суугчид болон жуулчдын аюулгүй байдлыг хангах, хурдацтай өсөн нэмэгдэж байгаа гэмт хэргийг багасгахын тулд Гүржийн тусгай хүчнийхэн 2004 онд тусгай ажиллагаа явуулсан байна.