Милош Обилич: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Image:Milos Obilic.jpg|frame|Милош Обилич]]
'''Милош Обилич''' буюу '''Кобилич''' ([[Серб хэл]]:''Милош Обилић'') нь Зета муж буюу өнөөгийн [[Монтенегро]]гоос гаралтай хөлөг баатар бөгөөд [[Сербийн эзэнт улс]], [[Турк]]ийн [[Оттоманы эзэнт улс]]тай хийсэн Косовогийн тулаанд Султан Мурад I-ийг хөнөөснөөрөө ихэд алдаршсан хүн юм.
Тэрээр Зетагийн Балшичийн ордны захирагч Джурадж II Страцимировичийн хөлөг баатар байсан гэх бөгөөд Косовогийн тулаанд оролцсноос өөрөөр түүний талаарх мэдээлэл тун ховор байдаг.
Line 10 ⟶ 9:
 
== Косовогийн тулаан ==
[[Image:Milos Obilic Hilandar.jpg|thumb|200px|Сербийн зүүн Ортодокс сүм болох Хиландарын ханын зурагт Милош Обиличийг зурсан байна.]]
Грегорианы тооллын 1389 оны 6 сарын 28-нд (Юлийн тооллын 6 сарын 15) алдарт Косовогийн тулаан болжээ.
Царь Стефан Лазараар удирдуулсан [[Серб]]ийн холбооны 3 орчим түмэн цэрэгтэй байсан бол [[Турк]]уудын султан [[Мурад I]]-ээр удирдуулсан 4 түмэн цэрэгтэй хүрэлцэн ирцгээжээ. Тулааныг Туркын харваачид Сербийн хүнд морин анги руу суман мөндөр буулгаснаар эхлүүлсэн байна. Сербийн хөлөг баатрууд V хэлбэрийн жагсаал үүсгэн довтолж, дайсныхаа зүүн жигүүр Якуб Келебийн ангийг бут ниргэсэн ч Мурадын хүү ирээдүйн султан [[Нэгдүгээр Баязид|Баезид I]]-ийн удирдсан төв болон баруун жигүүрт амжилт олсонгүй. Туркууд хөлөг баатруудын дайралтыг няцаамагцаа сөрөг довтолгооныг эхлүүлэв. Энэ довтолгоо нь Сербийн армийг бут ниргэж, [[Балкан]]д Туркийн ноёрхол тогтож байгааг тунхагласан байна. Туркуудын байлдааны зэвсэглэл Сербүүдээс давуу байдалтай байсан нь энэ тулааны үр дүнг шууд тодохойлсон бөгөөд маш хүчтэй, хурдтай, амжилттай сөрөг довтолгооныг удирдсан [[Нэгдүгээр Баязид|Баезид султан]] '''“Аянга”''' нэрийг авчээ.