Рихард Вагнер: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
[[Файл:RichardWagner.jpg|thumb|right|Рихард Вагнер]]
== Намтар ==
Вагнер [[1813]] оны тавдугаар сарын 22-нд [[Герман|Германы]] [[Лайпциг|Лейпциг]] хотноо Карл Фридрих Вагнерийн найм дахь хүү болон мэндэлжээ. Эцэг нь Лейпциг хотын цагдаагийн ажилтан байсан бөгөөд Рихардыг төрөхөөс зургаан сарын өмнө эсэргэнэт өвчнөөр нас барсан гэдэг. Нөхрийнхөө найз Людвиг Гейертэй 1814 онд гэрлэж [[Дрезден]] хот руу нүүж түүний харшид амьдрах болжээ. Хожим Вагнер Гейерийг төрсөн эцгээ биш гэдгийг еврей гарвалаар нь мэдэж байжээ.
 
Гейер дагавар хүүгээ театрт хайртай шигээ хайрладаг байсан ба хүүдээ өөрийн тоглолтуудаа үзүүлдэг байв. Бүр багахан дүрүүдэд тоглуулаад ч авдаг байв. 1820 онд хөгжмийн сургуульд латин багшаар төгөлдөр хуур заалгаж сурчээ. Маш сайн түвшинд тоглож чадахгүй байсан хэдий ч театрын найрал хөгжимчидтэй сонсголоороо тоглох болжээ. Гейер 1821 онд нас барахад Рихард найман настай үлдэж хоцорсон бөгөөд Гейерийн ах анхааран өөр дээрээ авчээ. Бяцхан Вагнерийн хөгжмийн боловсрол үлэмж сайжрахын сацуу эмгэнэлт драмын жүжгийн хөгжим бичихийг чармайх болж, 1826 онд Леуболд хэмээх [[Уильям Шекспир|Шекспир]], [[Иоханн Вольфганг фон Гёте|Гёте]] эмгэнэлт жүжгийн төрлөөр зохиол бичжээ. Вагнер гэр бүлийнхнийхээ ятгалгаар хөгжмийн бүтээлээр дагнах шийдэн суралцаж эхэлсэн гэдэг.