"Никола Тесла"-ны өөр хувилбарууд

no edit summary
|footnotes =
}}
'''Никола Тесла''' (1856 оны 7 дугаар сарын 10-нд Австрийн Эзэнт Гүрэнд төрж, [[1943]] оны 1 дүгээр сарын 7-нд Нью-Йорк хотод нас барсан) нь зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байсан. Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзны салбарт хувьсгал хийсэн олон бүтээл, нээлт хийснээрээ хамгийн алдаршсан. Теслагийн патентууд болон онолын бүтээл нь орчин үеийн [[хувьсах гүйдэл|хувьсах гүйдлийн]] [[цахилгаан тэжээл]]ийн системийн үндэс суурийг тавьсан. Үүний дотор цахилгаан түгээлтийн [[олон фазат систем]], [[хувьсах гүйдлийн мотор]] бүтээсэн нь [[Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал]] гарахад түлхэц өгчээ.
 
Өнөөгийн Серби нутаг дэвсгэрт Серби хилийн цэргийн ойролцоо Смилян тосгонд эцэг сербийн үнэн алдартны сүмийн ламтан Милутин Тесла, эх Георгина Тесла /Мандич/ нарын 4 дахь хүүхэд болж төржээ. Тэрээр [[Австрийн Эзэнт гүрэн|Австрийн Эзэнт гүрний]] харъяат байсан бөгөөд сүүлд 1891 онд [[АНУ]]-ын иргэн болжээ.<ref>{{cite news | url = http://news.bbc.co.uk/2/hi/europe/5167054.stm | publisher = [[BBC News]] | title = Electrical pioneer Tesla honoured | date = 2006-07-10 | accessdate = 2009-08-15 }}</ref> 1894 онд [[радио]]гоор утасгүй холбооны боломжийг үзүүлж, "Гүйдлийн дайн"-д ялагч болсныхоо дараа, тэрээр Америкт ажиллаж байсан хамгийн аугаа цахилгааны инженерийн нэг гэж өргөн олонд хүндлэгдэх болсон.<ref>{{cite web | url = http://www.serbianunity.net/people/tesla/index.html | publisher = [[Serbian Unity Congress]] | title = Nikola Tesla - electrical engineer and inventor | accessdate = 2009-08-15 }}</ref> Түүний эхэн үеийн бүтээлийн ихээхэн хэсэг нь орчин үеийн цахилгаан техникийн анхдагч бүтээлүүд болсон бөгөөд түүний хийсэн олон нээлт нь асар том өөрчлөлт авчирсан юм. Энэ үед АНУ-д Теслагийн алдар нэр бусад аугаа зохион бүтээгч, эрдэмтний нэр алдартай зэрэгцэж байсан боловч,<ref>{{cite book | title = Harnessing the Wheelwork of Nature: Tesla's Science of Energy | first = T | last = Valone | publisher = [[David Hatcher Childress|Adventures Unlimited Press]] | isbn = 1931882045 | pages = [http://books.google.ca/books?client=firefox-a&id=ZNqo1zaZRTYC&pg=PA102 102] }}</ref> этгээд зан, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн талаар итгэмээргүй, заримдаа хачин гэмээр санаа гаргадаг байсан учраас насаараа эхнэр аваагүй гоонь эр Никола Тесла эцэстээ нүд үзүүрлэгдэж, "галзуу эрдэмтэн" гэгдэх болжээ.<ref>{{cite book | last=Childress | first=David Hatcher (ed.) | title=The Tesla Papers: Nikola Tesla on Free Energy & Wireless Transmission of Power | location=Kempton, IL | publisher=[[David Hatcher Childress|Adventures Unlimited Press]] | year=2000 | isbn=0932813860 }}</ref><ref>{{cite news | author=Robert Lomas | title= Spark of genius | url=http://www.robertlomas.com/Tesla/Independent_Article.html | work=Independent Magazine | date=1999-08-21 | accessdate=2008-07-29}}</ref> Тесла санхүүгийн байдалдаа төдийлөн их анхаардаггүй байсан учраас 86 насандаа нас барах үедээ ядуу тарчиг амьдралтай болсон байсан гэдэг.<ref>{{cite book |author=White MJ |title=Rivals: conflict as the fuel of science |publisher= [[Harvill Secker (publisher)|Secker & Warburg]] |location=London |year=2001 |pages=174 |isbn=0-436-20463-0 |oclc= |doi= |accessdate=}}</ref>
Anonymous user