Мэдээ: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
б wikidata interwiki |
now гэсэн хэсгийг how болгож өөрчиллөө. Орчуулгын алдаа |
||
Мөр 1:
'''Мэдээ''' (Новости. News). Мэдээ буюу англиар “news” хэмээх үг эртний герегийн neos, латины novis, германы neu, дундад зууны үеийн английн newe гэдэг үгнээс гаралтай юм. Мэдээ нийтлэл, нэвтрүүлгийн хамгийн бага, хамгийн шуурхай хэлбэр бөгөөд анхны сонин үүссэн тэр үед бий болжээ. Мэдээг судалгааны бүтээлүүдэд олон янзаар тодорхойлсон байдаг. Тухайлбал, мэдээ бол дотоод гадаадад болж байгаа нийгмийн амьдралын чухал баримт, үйл явдлын тухай уншигчдад мэдээлэх мэдээллийн хэлбэр юм. Мэдээ бол сонины бичлэгийн мэдээллийн төрлийн хамгийн бага зүйл мөн. Тэмдэгт юмуу дохионы аливаа цувааг мэдээ гэнэ. Янз бүрийн олон боломжоос сонгон авах явдалд тохиолддог тодорхой бус (бүрхэг) байдлыг багасгаж буй мэдээлэл нь мэдээ мөн. Сэтгүүл зүйн мэдээлэл өгөх нийтлэг хэлбэрийг мэдээ гэнэ. Хэзээ, хаана, юу гэсэн асуултанд хариулт өгдөг мэдээллийн бичлэгийн төрлийн бага хэлбэрийг мэдээ гэдэг. Мэдээ бол “юу?” гэдэг асуултанд нэмэлт мэдээллийн хамт өгөгдсөн дэлгэрэнгүй хариулт мөн. Тухайн уншигчид шинэлэг мэдлэг өгч буй, баримтан дээр тулгуурласан, нэг л үйл явдлын (хүний) тухай өгүүлсэн, нийтлэлийн хамгийн бага нэгжийг мэдээ гэж тодорхойлж болно. Мөн Барууны сэтгүүл зүйд “Ямар нэг юмыг илчлэн харуулж байвал мэдээ мөн. Нохой хүнийг зуусан бол сонин биш, харин хүн нохойг хазсан бол энэ нь мэдээ. Хэн нэгэн хүн дараад өнгөрөх гэсэн нэг юм бол мэдээ юм. Бусад нь цөм реклам” гэх зэрэг сонгодог тодорхойлолтууд байдаг. Анх сонин олон түмнийг мэдээллээр хангах зорилгоор бий болсныг харгалзан үзвэл “news” буюу сонин мэдээ сэтгүүл зүйн амин сүнс, оршин тогтнох үндэс нь мөн гэдэг нь тодорхой юм. Өнөөдөр манай орны өдөр тутмын сонинуудын нэг дугаарын нийт материалын 25-50 хувийг мэдээ, мэдээлэл эзэмшиж байгаа нь үүний тодорхой жишээ мөн. Өрнөдийн сэтгүүл зүйд мэдээний үндсэн томъёо нь 5w & 1 H гэж тодорхойлсон байдаг. Энэ бол мэдээ хэзээ (when), хаана (where), юу (what), хэн (who), яагаад (why), яаж (
|