Хунъү: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 29:
[[Зураг:%E5%B8%B8%E9%81%87%E6%98%A5.jpg|thumb|left|140px|Монголыг хөөсөн Чан Юйчүнь жанжин]]
== Бослого ==
Жү овогт [[монгол үндэстэн|монгол]] хаантай [[Юань улс]]ын эсрэг чиглэсэн бослогод нэгдэн орсон бөгөөд удалгүй зэрэг дэвшиж цэрэг захирах болов. Түүний элссэн бүлэг [[Улаан алчууртны бослого]]д нийлжээ.
 
1356 онд Жү Юаньжангийн цэрэг [[Наньжин]]г эзлэн төв болгон суужээ. Юань улсын төр засаг босогчид гэхээсээ илүү дотроо улс төрийн хямралдаа ихээхэн анхаарал хандуулж байснаас цаг ихээхэн алдаж нэгэнт газар авсан бослогыг дарж чадахгүй доройтсон байсан бөгөөд Жүгийн удирдсан бүлэг [[Хөх мөрөн]] хавийн [[Чэнь Юлян]]гийн босогчдын хэсэг байсан бөгөөд тэднээс гадна Хятадын өмнөд, төв нутагт босогчдын холбоо харилцаагүй бүлгүүд таруу байдалтай байв. Жү Юаньжангийн уран илтгэх чадвар бусдыг татаж, нэр хүнд өсч байлаа.Тэгэж байгаад бослогын өөр нэг удирдагч Чэн овогтой хагаралдав. 1360-аад оноос Жү болон Чэнь овогт хоёрын хэн нь ноёлох вэ гэсэн асуулт гарч ирсэн ба 1363 онд [[Пуян]] нуурнаа байлдаж Жүгийн илгээсэн 20 түмэн цэрэг дийлж Чэнь сарын дараа нас баржээ.
 
1367 онд Жүгийн цэрэг Сүжоуд төвлөсөн Жан Шичөн, Ханжоуд төвлөсөн бус хүчнийг дийлж Хөх мөрөн хавийг бүрэн мэдэлдээ оруулсан ба 1368 онд Мин улсыг байгуулснаа зарлан тунхаглажээ.
 
== Хаан ==