Хунъү: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 25:
Жү Юаньжан өнөөгийнхөөр [[Аньхуй]] мужийн Фөнъян хошууны нутаг Жунли сууринд ядуу [[хятад үндэстэн|хятад]] тариачны хүү болон төржээ. Эцгийг нь Жү Шижэнь, эхийг нь Чэнь Эрнян хэмээн судар бичигт тэмдэглэсэн ба тэднийх найман хүүхэдтэй айл байв.
 
Түүнийг 16 настай байхад [[Хуай]] мөрөн эргээсээ хальж тэднийхийг хаман үерлэсэн бөгөөд нэг дүүгээс бусад нь тахлаар өөд болсонд гэр бүлийнхнийгээ оршуулаад 24 нас хүртэл буддын сүмд шавилан сууж, уншиж бичиж суравсурсан. Тэгж байтал тухайн мужид өлсгөлөн гарч сүсэгтэн олны аж амьдрал сүмд тахил өргөх байтугай өөрсдөө ч идэх хоолгүй болтол доройтсон тул Жү овогтын байсан сүмийг тухайн нутгийн босогчид дээрэмдэн сүйтгэсэнд сүм нь хаагдаж тэнүүчлэн амьдрах болж зам тоссон дээрэмчин хүртэл болж үзжээ.
 
[[Зураг:%E5%B8%B8%E9%81%87%E6%98%A5.jpg|thumb|left|140px|Монголыг хөөсөн Чан Юйчүнь жанжин]]
== Бослого ==
Жү овогтын байсан сүмийг тухайн нутгийн босогчид дээрэмдэн сүйтгэсэнд Жүовогт [[монгол үндэстэн|монгол]] хаантай [[Юань улс]]ын эсрэг чиглэсэн бослогод нэгдэн орсон бөгөөд удалгүй зэрэг дэвшиж цэрэг захирах болов. Түүний элссэн бүлэг [[Улаан алчууртны бослого]]д нийлжээ.
 
1356 онд Жү Юаньжангийн цэрэг [[Наньжин]]г эзлэн төв болгон суужээ. Юань улсын хүчинтөр засаг босогчид гэхээсээ илүү дотроо улс төрийн хямралдаа ихээхэн анхаарал хандуулж байснаас цаг ихээхэн алдаж нэгэнт газар авсан бослогыг дарж чадахгүй доройтсон байсан бөгөөд Жүгийн удирдсан бүлэг [[Хөх мөрөн]] хавийн [[Чэнь Юлян]]гийн босогчдын хэсэг байсан бөгөөд тэднээс гадна Хятадын өмнөд, төв нутагт босогчдын холбоо харилцаагүй бүлгүүд байлдажтаруу байсанбайдалтай байв. Жү Юаньжангийн уран илтгэх чадвар бусдыг татаж, нэр хүнд өсч байлаа.Тэгэж байгаад бослогын өөр нэг удирдагч Чэн овогтой хагаралдав. 1360-аад оноос Жү болон Чэнь овогт хоёрын хэн нь ноёлох вэ гэсэн асуулт гарч ирсэн ба 1363 онд [[Пуян]] нуурнаа байлдаж Жүгийн илгээсэн 20 түмэн цэрэг дийлж Чэнь сарын дараа нас баржээ.
 
1367 онд Жүгийн цэрэг Сүжоуд төвлөсөн Жан Шичөн, Ханжоуд төвлөсөн бус хүчнийг дийлж Хөх мөрөн хавийг бүрэн мэдэлдээ оруулсан ба 1368 онд Мин улсыг байгуулснаа зарлан тунхаглажээ.