Исмэйл тайш: Засвар хоорондын ялгаа

засварлах хураангуй байхгүй
Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Хубилай хаан, түүний Зүрчид гэргийн дундаас Хүнгэчил жонон мэндэлсэн. Хүнгэчил жононг..."
 
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1:
'''Исмэл тайш''' буюу Исмайл тайш нь [[Уйгуд]] овгийн хүн. Анх [[Бэгэрсэн тайш|Бэгэрсэн тайшийн]] харьяат ноён байснаа, Мандуулыг хааны сууринд суусны дараа 1479 онд эзэн хааны дэмжлэгтэйгээр Бэгэрсэн тайш, [[Баянмөнх жонон]] нарыг алж тэдний байр суурь, эд хөрөнгө, цэргийн хүчийг булаан авсан байдаг. Энэ явдлын дараа [[Мандуул хаан]] хорлогдож өөд болсны дараа Исмэл тайш цэргийн хүчээр [[Юншээбүү]] аймгийг ноёрхох болсноор Говийн урд хойд талд нутаглах олон овгийг нэгтгэж захирсан байдаг. Даян хааныг их сууринд суусны дараа [[Мандухай сэцэн хатан|Мандухай хатан]] Тогочи шигүши тэргүүтэй 30 гаруй баатарыг цэрэгтэй нь түүний эсрэг дайлуулж, 1486 онд Исмэл тайшийг устгасан байна.
[[Хубилай хаан]], түүний [[Зүрчид]] гэргийн дундаас Хүнгэчил жонон мэндэлсэн. Хүнгэчил жононгоос Сайн төмөр, Сайн төмөрөөс Агсу төмөр мэндэлжээ. Агсу төмөрийн ач хүү нь Исмэл тайж юм. Исмэлийн эцэг төрд зүтгээгүй ард болсон учир нэр нь тодорхойгүй. Гэтэл гэнэт Хубилай хааны удам Хүнгэчил ноёны угсаа гэж тамгат ээмгийг нь зүүж гарч ирсэн хүмүүн нь Исмэл байв. Зарим нь мөн гэж дэмжиж, зарим нь зөвхөн ээмэг нь нотолгоо болж чадахгүй гэж харддаг байсан. Исмэл тайж нь хаан болохын тулд [[Мандуул хаан]], [[Баянмөнх жонон]]<nowiki/>г хооронд нь хагаралдуулж нэг нэгийг нь өөрсдөөр нь хөнөөлгөхийн тулд Мандуул хаанд Баянмөнх жонон, Мандухай сэцэн хатан хоёр нийлж таныг зайлуулах гэж байна гэх мэтээр худал цуу тараажээ. Мандуул хаан нэг удаадаа шалгаж үзээд итгээгүй ч хоёр дахь удаа Баянмөнх жононд түрэмгийлж Исмэл тайжид цэрэг өгч Баянмөнх жононг хөнөөлгүүлсэн байна. Исмэл тайж Баянмөнх жононг хөнөөж, түүний эхнэр [[Шихэр тайху]]<nowiki/>г авч явж өөрийн гэргийг болгожээ. Исмэл тайж, Шихэр тайхугийн дундаас 2 хүү төрсөн. Сүүлд Мандухай сэцэн хатан Исмэл тайжлуу цэрэг хөдөлгөж хөнөөсөн бөгөөд түүний хоёр хүүг Мандухай сэцэн хатан өөрийн мэргэн сайдад өгч өсгүүлжээ.
 
==Кино урлагт==
*[[Мандухай сэцэн хатан (кино)|Мандухай цэцэн хатан]], Исмэл тайшийн дүрд [[Банзарын Дамчаа]]
 
[[Ангилал:15-р зуунд төрсөн]]
[[Ангилал:1486 онд өнгөрсөн]]
5,756

edits