Монгол Үндэсний Ардчилсан Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Үндэсний Үзлээр засаглацгаая.
б 202.9.40.53 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tags: Replaced Rollback
Мөр 2:
 
== Түүх ==
 
 
'''МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ'''
 
 
'''ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭР ЗАСАГЛАЦГААЯ'''
 
 
-         '''''Монгол үндэстэн,  Монгол төр,  Монгол бодлого'''''
 
-         '''''Өргүй Монгол'''''
 
-         '''''Төр – Өрхийн гэрээ'''''
 
 
'''''Нэг. Монгол Үндэсний Ардчилсан Намын түүхэн товчооноос...'''''
 
''МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ (МҮАН) нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн билэгдэлт онд,''
 
'''''-Монгол Үндэсний Үзэл,'''''
 
'''''-Монгол Ардчилсан Үзэл,'''''
 
''-'''Монгол Шударга ёсны үзэл'''-ийг тулгын гурван чулуугаа хэмээн зарлаж Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан, Жанлавын Наранцацралт нарын үүсгэл санаачлагаар Үндэсний Шинэ Нам нэртэйгээр байгуулагдаж, 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн.''
 
''Тус нам Монгол төрийн бодлого нь харь улс гүрнүүдийн “импортын” үзэл санаанд тулгуурлах бус өвөг дээдсийн оюун билэг, төрөө засах ур ухаанд суурилах, үндэс угсаагаа хайрлан хамгаалах, дэлхий ертөнц болон улс орны дотоодод өрнөж буй үйл явдлыг үндэсний үзэл хэмээх шинэ өнцгөөр харах, түүнийгээ улс төрийн үзэл баримтлал болгох их зорилт тавьсан улс төрийн анхны нам байснаараа бусад намуудаас үлэмж ялгаатай юм.''
 
'''''Үндэсний Ардчилсан үзэл''''' ''нь өмнөх зууны эхэнд буюу 1900-аад онд сэргэн мандаж, Богд хаант Монгол Улс байгуулагдахын суурь үзэл санаа байсан бөгөөд зуу шахам жилийн дараа дахин сэргэж байгаа, энэ утгаараа МҮАН нь монголчуудын “тасарсан үзлийг залгаж, мартсан ухааныг сануулах” зорилготой нам юм.''
 
'''''           Өнгөрөгч хугацаанд тус нам ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ-ийг томьёолон тодорхойлж, улс төрийн эргэлтэд оруулж чадсан бөгөөд удаах зорилт нь, АРДЧИЛЛЫГ жинхэнэ утгаар нь бий болгох, хөгжүүлэх явдал хэмээн үзэж байгаа болно.'''''
 
''           МҮАН бүтэц, зохион байгуулалтын хувьд намын удирдах дээд байгууллага, аймаг, нийслэлийн болон намын анхан шатны байгууллагаас бүрдэх бөгөөд намын эрх барих дээд байгууллага нь тус бүр 10-аас доошгүй гишүүдээ төлөөлсөн 150-200 төлөөлөгчөөс бүрдсэн Намын Их Хурал байна. Намын төлөөллийн төв байгууллага нь дөчөөс доошгүй төлөөлөгчөөс бүрдсэн МҮАН-ын Бүгд хурал мөн.''
 
 
'''''Хоёр. Монгол Үндэсний Ардчилсан Намын үзэл баримтлалын үндэс'''''
 
''          Монгол Үндэсний Ардчилсан Намын үзэл баримтлалын үндсэн онол, номлол нь үндэсний үзэл мөн. Үндэсний үзэл гэдэг бол тухайн үндэстэн төрөө байгуулж, хамгаалан бэхжүүлэхтэй холбоо бүхий улс төрийн хөтөлбөр, нийгмийн хөдөлгөөн юм.''
 
''     '''Алд бие минь алжаавал алжаатугай'''''
 
'''''     Ахуй төр минь бүү алдартугай'''''
 
'''''Бүтэн бие минь алдарвал алдартугай'''''
 
'''''     Бүрэн улс минь бүү алдартугай''''' ''гэх үгс нь бидний монголчуудын үндэсний үзэл юм.''
 
'''''                ''''' ''Монгол нэрийг “Мөнх гал” хэмээх үгийн хувирсан дуудлага хэмээдэг. Эсгий туургатнуудыг Их эзэн Чингис хаан их суу залиар нэгтгэж, монгол төрийг байгуулж байсан нь найман зууны тэртээд. Их Монгол улс байгуулагдаж, монгол төр нь хүчирхэгжин бэхжих тэр цаг үетэй давхцан “Мөнх гал”-ынхан монголчууд хэмээх үндэстэн болов. Монголчуудын хувьд “төр” хэмээх ойлголт нь “үндэстэн” гэх ойлголтоосоо он цагийн хувьд ахмад. “Төр” ба “Үндэстэн” хэмээх ойлголт нь хүйн холбоотой болсон тийм үндэстэн-улс энэ ертөнцөд үгүй билээ.''
 
''                 “Төр” ба “Үндэстэн ”мөнхөд оршин байдаггүй. Мөхсөн төр, мөхсөн үндэстэн олон. Заавал ч үгүй нэг цаг хугацаа, орон зайд энэ үзэгдэл болох албагүй. Хүн амын хувьд цөөн монголчуудын хувьд үндэстнээ хамгаалах цорын ганц хэрэгсэл бол төрөө хамгаалах, бэхжүүлэх явдал мөнөөс мөн. Төрөө бэхжүүлэх, хөгжүүлэх “Үндэсний үзэл” хэр бат бэх амьтай байхаас Монгол хэмээх үндэстний хувь заяа шийдэгдэнэ.''
 
'''''     Монгол Үндэсний Ардчилсан Намын “МОНГОЛ ҮНДЭСТЭН, МОНГОЛ ТӨР, МОНГОЛ БОДЛОГО” гэсэн уриа бол үндэсний үзлийн  зарчмуудад суурилсан монголын төрийг  шинээр эмхлэн тохинуулах МҮАН-ын улс төрийн баримтлалын гол цөм мөн.'''''
 
''                 МҮАН-ын улс төрийн үзэл баримтлал нь дараахь 6 суурь асуудлыг тусгаж, шийдвэрлэх арга замуудыг гаргаж тавьсан бөгөөд энэхүү үйлсэд оролцох чинхүү сэтгэлтэй хэн  бүхэнд нээлттэй баримт бичиг болно Тухайлбал,''
 
'''''1.   Дэлхий ертөнц ба “Монгол иргэншил”-ийн тухай'''''
 
''Уламжлал дээр суурилсан орчин цагтай зохицсон “Монгол иргэншил”-ийг цогцлоож хамгаалан хөгжүүлэх тухай онцгой анхаарах цаг болсон байна. Эс бөгөөс Монгол устах зам дээр зогсож байна. Сүйрэл төр улсын тухай бус монгол үндэстний тухай юм.''
 
'''''2.   Ардчилал болон намуудын тухай'''''
 
''Ардчиллыг хүсэмжилж байгаа бол намууд оршин байх нь гарцаагүй. Харин намуудыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг нь тулгамдсан асуудал мөн. Намуудын шинэчлэлийн чиг шугам нь эхний шатанд харь үзлээс салах явдал бөгөөд улс төрийн намуудын түвшинд гадаадынхны хэрэгжүүлдэг бүх төрлийн сангуудын тусламж, “тархи угаалт”-аас татгалзах явдал мөн.''
 
'''''3.   Шинэ үндсэн хууль ба “Монгол төр”-ийн тухай'''''
 
''Харийнханд үйлчилдэг бус Монгол үндэстэнд үйлчилдэг төрийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Уламжлал, шинэчлэлийн тэнцвэрийг олж “Парламентат төр” Ерөнхийлөгчийн засаглал”-ыг тогтоох нь Үндсэн хуульжуулж колоничлох харийнхны бодлогын хэрэгсэл болсон өнөөдрийн төрийг Их засагжуулж, үндэсний эрх ашгаа урьтал болгодог Монгол төрийг урлах түүхэн боломж юм.''
 
'''''4.   Үндэсний эдийн засгийн хөгжлийн тухай'''''
 
''Уул уурхайн салбарын '''дундардаг баялагаасаа''' '''ундардаг баялаг''' болох үндэсний эдийн засгийн суурь болсон хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийг ашгийн татвараас чөлөөлөх бодлого явуулах нь зүйтэй байна. Үндэстний баялаг бол '''Монгол хүн''', газар, байгалийн баялаг, ус агаар, үндэсний үйлдвэр, дэд бүтэц, үндэстний шинжлэх ухаан гэдэг баримтлалыг мөрдүүлнэ.''
 
'''''5.   Өрх гэр ба нийгмийн бодлогын тухай'''''
 
''Өрх гэр эдийн засгийн хувьд доройтож, ёс суртахууны уналтад орох нь Монгол үндэстний орших эс оршихуйг хөндөж буй ноцтой асуудал мөн. “Өрх гэр бол төр улсын амин эрдэнэ” гэсэн Чингис хааны сургаалийг мөрдлөг болгож, Монгол төрийн нийгмийн бодлогыг өрх гэр лүү төвлөрүүлэхийг бүх улс төрийн хүчинд уриалж байна. “Өрх гэрийн тэргүүнд ажлын байр эсвэл төлбөр” гэсэн зарчмаар төрийн бодлогыг гаргах хэрэгтэй байна. Энэ зорилгоор "Төр-Өрхийн гэрээ" байгуулдаг болох шаардлагатай байна.''
 
'''''6.   Зөрчилдөн, сөргөлдөн, даяарчлагдан буй дэлхий ертөнц ба аюулгүй байдал, гадаад бодлогын тухай'''''
 
''Глобальчлалын сөрөг үр дагаврыг танин мэдэх, түүнийг сөрөх Монгол төрийн чадамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болж байна.''
 
'''''Гурав. Монголын өнөөдрийн дүр төрх'''''
 
''                 Монгол төрийн сүүлийн хорь гаруй жилийн турш явуулж байгаа мөнгө, материаллаг баялагт дулдуйдсан өрөөсгөл бодлого нь улс төр, эдийн засгийн бодлогын хоршил алдаа бөгөөд өдгөө цагийн нийгмийн хүрээний олон хүндрэл бэрхшээлийг шинээр бий болгосон юм. Эдгээр нь цаашид монголчуудыг үндэстнийх нь хувьд орших, эс оршихын ирмэгт аваачиж мэдэхээр байна. Хоршил алдааг бодлогодоо тээсэн “ардчилсан гэгдэж буй” тогтолцооныхоо төлөө бид төлбөр, төлөөс төлж байгаа нь өнөөгийн монголын өнгө төрх болж байгааг доор тоймлон харуулах боловч цаашид хязгааргүй үргэлжлэх юм.''
 
-         ''Ажилгүйдэл буюу төлөөс дугаар нэг''
 
-         ''Ядуурал буюу төлөөс дугаар хоёр''
 
-         ''Хавтгайрсан архидалт, янхандалт, гэр бүлийн салалт буюу төлөөс дугаар гурав''
 
-         ''Улам хүндэрч буй эрүүгийн нөхцөл байдал буюу төлөөс дугаар дөрөв''
 
-         ''Үндэстэн ёс суртахууны доройтолд гүн орсон явдал буюу төлөөс дугаар тав''
 
-         ''Байгаль, эх дэлхийгээ цөлмөн сүйтгэж, бохирлон хордуулж буй дажин буюу төлөөс дугаар зургаа.''
 
-         ''Хээл хахуул хавтгайрсан төлөөс дугаар долоо''
 
-         ''Баян ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг болсон төлөөс дугаар найм''
 
-         ''Нийслэлийн амьдрах орчны доройтол төлөөс дугаар ес...''
 
'''''Тогтолцооны алдаа гэж юуг хэлээд байгаа юм бэ?'''''
 
''1.    УИХ гэж сонгогдсон л бол 4 жилийн турш хаана ч хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй, асуудал шийддэггүй, харин асуудал үүсгэдэг гишүүдээс бүрддэг байгууллагыг,''
 
''2.     Эрх зүйн талаасаа хууль тогтоох байгууллагатайгаа баланс үүсгэж чадаагүй туйлын сул дорой, хэврэг Ерөнхий сайд бүхий Засгийн газрыг,''
 
''3.    Тогтолцооны алдаан дээр санаатай тоглож, ард түмнээ хуваан шоглож, бүхнийг залгигч,  олигархи бүлэгт идэгдсэн намуудыг''
 
''4.    МАН АН гэх хоёр намын өрсөлдөөн нэртэй сөргөлдөөн, эсвэл өвөр түрийдээ орсон хуйвалдаан нь төрийн албыг хүчгүйдүүлж, Монгол төрийн нэр хүндийг  унагаж, нийгмийн салаа мөчир бүрийг хамарсан хавтгайрсан намчирхалыг өдөөж, үндэстний эв нэгдлийг буснуйлагчыг''
 
''5.    Эрдэмтэн мэргэд, бизнес, ажил хэргийн хүмүүсийн санал санаачлага, идэвх, эрч хүчийг сулруулж, мохоогч''
 
''6.    Идэж уухын дон шүглэсэн, уралдаж зээл авч, урьтаж завшигчдын тогтолцоог''
 
''7.    Намуудыг төрийн дээр гаргасан хуурмаг ардчиллыг''
 
''... Тогтолцооны гажгаас үүдэлтэй хууль гууль болж байгаа байдал юуны түрүүнд гадныханд, тэдний гар хөл бологсдод бидний нутаг, манай газар шороон дээр дураараа дургих боломж олгож байна.''
 
''           '''Одоо яах вэ? Гажигийг яаж засах вэ?'''''
 
''Энэ бүхний хариулт нь МҮАН-ын эрхэм зорилго, МҮАН-ын Улс төрийн баримтлалаас эхтэй  манай намын дараахь стратегийн зорилтууд болно.''
 
-         '''''Монгол үндэстэн Монгол төр Монгол бодлого'''''
 
-         '''''Өргүй Монгол'''''
 
-         '''''Төр – өрхийн гэрээ'''''
 
'''''МҮАН-ын түүхэн товчоо ...'''''
 
 
'''''1920.06.25     ''''' ''Тусгаар тогтнолоо сэргээж, шашин төрөө мандуулах зорилго бүхий  Монголын анхны улс төрийн нам “Монгол Ардын Нам” байгуулагдав''
 
'''''1921.03.01   ''''' ''Монгол Ардын Хувьсгалт Нам болон өөрчилөн байгуулагдав''
 
''Зөвлөлт Орос Улсын большевик нам болон, коментернийн нөлөөлөлд хэт автаж,  аажмаар ЗСБНХУ-ын Коммунист намын удирдамжыг тууштай хэрэгжүүлэгч нам болон хувирав''
 
''                      ''
 
'''''1990.02.18     ''''' ''Монголын Ардчилсан Нам байгуулагдав''
 
'''''1990.02.26    '''Монголын Социал Демократ Нам байгуулагдав''
 
'''''1990.03.13   ''''' ''Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдав''
 
'''''1992              ''''' ''Монголын Сэргэн Мандалын Нам''
 
''Эдгээр намуудын үүсгэн байгуулагчид нь тухайн үеийн Монгол Ардын Хувьсгалт Намын явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэн улс төрийн үүссэн нөхцөл байдлыг шүүмжлэн  улс орноо ЗСБНХУ-аас улс төр, эдийн засгийн хувьд бүрэн бие даалгах зорилгыг удирдлага болгож байсан нийгмийн шинэчлэлийн төлөө тэргүүлэх хэсэг, МАХН-ын шинэлэг сэхээтнүүд байсан.''
 
'''''2000.12.06   ''''' ''Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Ардчилсан Нам, Монголын Уламжлал Сэргэн Мандалын Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Шашинтны Ардчилсан Нам гэсэн ардчиллын төлөө 6 нам нэгдэв.''
 
''Ардчиллыг хамгаалах, ололтыг баталгаажуулах, Монгол улсын ардчилал, зах зээлийн тогтолцоог шинэ түвшинд гаргах зорилгыг''
 
''                       удирдлага болгов.''
 
'''''2006.05.19     ''''' ''Үндэсний Шинэ Нам байгуулагдав''
 
''Ардчилал анархизм болж эмх замбараагүй байдал, шударга бус байдал газар авч байгаад шүүмжлэлтэй хандаж, ардчиллыг үүрэгжүүлэн, хариуцлагажуулах, үндэсний уламжлал, төрт ёсны уламжлалаараа баяжуулах, нийгмийн шударга ёсыг сэргээх зорилгыг удирдлага болгосон шинэ нам Ардчилсан намаас тусгаарлав.''
 
'''''                   Үндэсний үзлийг тунхаглан, үзэл баримтлалаа олон түмнээ танилцуулав'''''
 
'''''                       Бурхан Халдун уулнаа тэнгэрт даатгав.'''''
 
'''''2007               Үндэсний үзлийн 13 зарчмыг олон түмнээ сонордуулав'''''
 
'''''Нийгмийн харилцааны баялагийг бүтээх тухай номлол гаргав'''''
 
'''''                       Монгол хүний үүрэг хариуцлагын тухай тунхаг зарлав.'''''
 
'''''2008               5-р Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэвшүүлэв'''''
 
'''''                       УИХ-ын сонгуульд оролцов'''''
 
'''''Орон нутгийн сонгуульд Улс төрийн нам оролцох нь нийгмийн талцал хуваагдлыг өдөөж байгаа тул МҮАН /ҮШН/ ухамсартайгаар оролцохгүй байхаар шийдвэрлэв.'''''
 
'''''                       Цагаан сараар Үндэсний хувцасны баяр, Монгол бэлэг санаачилга өрнүүлэв'''''
 
'''''2009               Үндэсний хувьсгал өрнүүлэх тухай Хөх номоо түгээв.'''''
 
'''''                       Үндэсний үзэл Улаан ном түгэв.'''''
 
'''''                       Үндэсний үзлээр төрөө төвшитгөх Цагаан ном түмнээ түгэв.'''''
 
'''''                       Оюу Толгойн гэрээнд оруулах 34 зөвлөмж, саналыг гаргаж, өргөн барив.'''''
 
'''''2010               Шинэ Үндсэн хуулийн /5-р Үндсэн хууль/ төслөөр эрдэмтэн мэргэд оролцсон хэлэлцүүлэг эхлүүлэв.'''''
 
'''''Орон нутагт Үндэсний хувьсгалын үзэл санааг таниулах ажлыг өрнүүлэв'''''
 
'''''Амлалт нэхэх Ард Түмний хөдөлгөөнийг санаачилав.'''''
 
'''''2011 Үндэсний Их Хуралдай зохиох санаачилга өрнүүлэв'''''
 
'''''ҮШН-ийн III их хурал хуралдав'''''
 
'''''Үндэсний Ардчилсан Намын III их хурал 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, намынхаа нэрийг Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон өөрчлөв. Намын даргаар Мэндсайханы Энхсайхан, ЕНБД-аар Намдагийн Батцэрэг нар сонгогдов.'''''
 
o  '''''“Үндэсний эрх ашиг ба шинэ амьдрал”''''' ''/Ц.Цолмон/''
 
o  '''''“Үзэл санаа ба улс төрийн намууд”''''' ''/Н.Батцэрэг/''
 
o  '''''“Манан болон Утаанбаатар”''''' ''/Б.Цогтгэрэл/''
 
o  '''''“Шударга ёсыг эгүүлэн залах нь”''''' ''/Г.Уянга/''
 
o  '''''“Эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”''''' ''/Д.Дэлгэрцогт/''
 
o   '''''“Эрүүл мэндийн салбарын шинэчлэл ба МАНИН”''''' ''/А.Отгонболд/''
 
o  '''''“Айсуй аюулыг даах боловсролын тогтолцоо”''''' ''/Л.Батсайхан/ зэрэг илтгэлийг сонсч хэлэлцэн, Монгол Үндэсний Ардчилсан Намын улс төрийн баримтлал /М.Энхсайхан/-ыг хурлаар сайшаасан юм.''
 
o  ''Монгол Үндэсний Ардчилсан Намын III их хурлаас улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд болон үндэсний сэхээтэн, ажилчин, малчин, тариаланч, цэрэг арми, хүчний байгууллагынхан, нийт монголчууддаа хандан Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд ''' “Гуравдахь хүчний ялах эвсэл”'''-д нэгдэхийг уриалж, “ЭВСЭХ УРИАЛГА” гаргалаа.''
 
'''''МАХН, МҮАН улс төрийн холбоо байгууллаа.'''''
 
'''''1.   МАХН, МҮАН-ын нээлттэй хуралдаан'''''
 
''МАХН, МҮАН-ын нээлттэй /2012.02.13/ хуралдаанд БНН, МЛН, МоАХН болон иргэний хөдөлгөөнүүд, иргэд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Нээлттэй хуралдааны гол үзэл санаа нь олигархийн “МАН-АН” бүлэглэлийг төр, засгийн өндөрлөгөөс хэрхэн зайлуулах арга замын эрэл байж, УИХ-ын гадна байгаа улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөн нэгдэж, “Гуравдагч хүчний эсвэл” байгуулах явдал байв. Үүний тулд “Бүх ард түмний хуралдай”-г зарлан хуралдуулахын өмнө орон даяар бүс нутгийн “Их хуралдай”-г зохион явуулах шийдвэрт хүрсэн билээ.''
 
'''''2012               Сонгуулийн хуулийг хянан хэлэлцүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэв.'''''
 
'''''                       МҮАН 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийр МАХН-тай “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл”-ийг байгуулж оролцлоо.'''''
 
''2012 оны энэхүү сонгуулиар “Шударга ёс эвсэл”'' '''“ МОНГОЛОО АВРАХ  5  ХУВЬСГАЛ” гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулан''' ''21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн бүх тойрогт хүмүүсээ нэр дэвшүүлэн оролцож нийт 11 гишүүний суудал авснаас, манай нам 5 суудал авлаа. Мөн ''' '''Улсын Их Хуралд “'''Шударга ёс эвсэл”'''бүлэг  байгууллаа'''.'''''
 
'''''2013              '''''
 
·        '''''Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал /ШУЯ-тай хамтран Чингис ЗБ/'''''
 
'''''Төрөө урлахуй хэлэлцүүлэг зохион байгуулав /ХҮТ/'''''
 
'''''Ардчиллын хямрал, сэргээн хөгжүүлэх асуудал, хэлэлцүүлэг \НТБ\                    '''''
 
'''''Үндэсний үйлдвэржилтийн нэгдсэн зураглал, мегатөслүүдийг эхлүүлэх ажлуудыг санаачилан онол, арга зүйн болон зөвлөмж гаргаж, Засгийн газрын ажлын хэсгүүдийг удирдав      '''''
 
'''''2014   Хүнд үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн бодлогын бичиг баримт боловсруулах, дэд бүтэц мега төслүүдийг эхлүүлэх, ажлын байр бий болгох ажлуудад намын идэвхтнүүд санаачилгатай, М.Энхсайхан, Б.Цогтгэрэл, М.Сономпил, Ж.Батхуяг, Н.Батцэрэг нар оройлон оролцож байв'''''
 
'''''2015  Ардчиллын 4 дэх хувьсгалын давалгааны талаар хэлэлцүүлэг    өрнүүлэв'''''
 
·        '''''5-р ҮНДСЭН ХУУЛЬ хэлэлцүүлэг /Улаанбаатар ЗБ/'''''
 
'''''          '''''
 
'''''2016   УИХ-ын сонгуулийн өмнө эрх баригчид Сонгуулийн хуулиа өөрчилж, МАНАН намаас өөр нам сонгуульд оролцох боломжгүйгээр хуульчилсантай холбоотой МҮАН сонгуульд оролцохоос татгалзлаа.'''''
 
'''''          Намын 10 жилийн ойг тэмдэглэв.'''''
 
·        '''''“НАМГҮЙ СУМ, ДҮҮРЭГ” ХӨДӨЛГӨӨН өрнүүлэх санаачилга гаргав'''''
 
·        '''''Шинэ Үндсэн хууль хэлэлцүүлэг /НТБ/'''''
 
·        '''''Үндэсний хөгжлийн концепц танилцуулга \цуврал\'''''
 
·        '''''“ХӨГЖЛИЙН ХҮРДЭН”''''' ''Теле нэвтрүүлэгүүд ЕНБД Б.Цогтгэрэл''
 
·        '''''Намын даргаар Баянжаргалын Цогтгэрэл сонгогдов''''' ''2016.11.16  /УДШ  2017 оны 10 сарын'' 22-нд бүртгэв./
 
 
'''''2017              '''''
 
·        Намын дарга Б.Цогтгэрэл УИХ-аас зохион байгуулсан бага хуралд '''“Үндсэн хуулиар төрөө урлахуй”''' илтгэл тавив
 
'''''                      '' Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжиж, төрийн чадамжийг нэмэгдүүлж, үүрэг, хариуцлагыг бүрэн хүлээлгэх шийдвэр гаргав.'''
 
·        '''“НАМГҮЙ СУМ, ДҮҮРЭГ САНААЧИЛГА” –ыг 2 суманд танилцуулав'''
 
·        Төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагууд, иргэд, орон нутгийн засаг, захиргаа, ИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл хийв.
 
·        1000 орчим захидал, санал, хүсэлт хүлээн авч эрх бүхий байгууллагуудад хуваарилан уламжлав.
 
·        '''“Үндсэн хуулийн түгээмэл ба Үндэсний онцлогт зохицуулалт” Намын дарга Б.Цогтгэрэл''' УИХ-аас зохион байгуулсан Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт илтгэл тавив
 
·        Төв банк, арилжааны банкууд, зээлийн хүүгийн хязгаар тогтоох  хуулийн асуудлаар намын байр суурийг УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэв.
 
·        Боловсролын салбарын шинэчлэлийн '''“Амьжиргаатай-Авьяаслаг-Аугаа Монголчууд”''' хөтөлбөрийн танилцуулга        Багш нарын төлөөлөл, дунд сургуулиуд, эцэг эхчүүд, ахлах ангийнханы дунд зохиогдож байна
 
 
'''''НАМЫН ДАРГА НАР:         '''''
 
'''''                           2006 он. МЭНДСАЙХАНЫ ЭНХСАЙХАН'''''
 
''                                                       ''
 
''                                                        1955 онд Улаанбаатар хотод тєрсєн.''
 
''                                                                       1973 онд Нийслэлийн I дунд сургууль тєгссєн.''
 
''                                                                       1978 онд Киев хотын УИС-ийг Олон улсын эдийн   засгийн харилцааны мэргэжлээр тєгссєн.''
 
''                                                                       1984-1987 онд ЗХУ-ын Москва хотод ШУА-д    "БНМАУ-ын Эдийн засгийн гадаад   харилцааны   удирдлагыг боловсронгvй болгох асуудал сэдвээр Эдийн засгийн ухааны докторын   зэрэг хамгаалсан.''
 
''                                                                       АНУ, Япон, Герман зэрэг орнуудад мэргэжил дээшлvvлсэн, Орос, англи хэлтэй.''
 
'''Эрхэлсэн ажил'''
 
''1978-1988 онд         Гадаад харилцааны яаманд эдийн засагч, Эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга.''
 
''1988-1989 онд         ЭЗГХЯ-д мэргэжилтэн''
 
''1989-1990 онд         Зах зээл судлалын хvрээлэнгийн захирал''
 
''1990 онд                   АИХ-ын депутатаар сонгогдож, УБХ-ын Байнгын хорооны дарга''
 
''1991-1992 онд         Монголын АН-ын дарга''
 
''1992-1993 онд         УИХ-ын гишvvн''
 
''1993 онд                   Монгол Улсын Ерєнхийлєгчийн тамгын газрын дарга''
 
''1996-1998 онд         Монгол Улсын Ерєнхий сайд''
 
''2000 онд                   АН-ын Ерєнхий зєвлєлийн гишvvн, Зєвлєлдех танхимын гишvvн,''
 
''1998-2003 онд         "Премьер интернейшнл" компаний захирал''
 
''2003-2005 онд         Ардчилсан намын даргаар сонгогдон ажилласан.''
 
''2003 онд                   Дэлхийн "Энхтайваны шагналтан".''
 
''2004 онд                   Дэлхийн Энхтайван, шашин хоорондын холбооны''
 
''                                   "Шилдэг удирдагч" єргємжлєлєєр шагнагдсан.''
 
''2004 онд                  УИХ-ын гишvvн, Аюулгvй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга''
 
''2006 -2008 онд        хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, [[Монгол Улсын Шадар сайд|Монгол Улсын Шадар сайдаар]] томилогдон ажиллаж байв.''
 
''2006 онд                   [[Үндэсний Шинэ Нам|Үндэсний Шинэ Намыг]] байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан.''
 
''2011-2016 онд          Монгол Үндэсний Ардчилсан Намын даргаар.''
 
''2012-2013                Монголын Төмөр зам төрийн өмчит компанийн захирал''
 
''2013-2015                Тавантолгойн цахилгаан станц төслийн удирдагч''
 
''2015-2016 онд         Мега төсөл хариуцсан Монгол Улсын Сайд''
 
''2016- одоог хүртэл'' Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна.
 
'''''  '''''
 
'''''     2007он. ЖАНЛАВЫН НАРАНЦАЦРАЛТ'''''
 
(1957 - 2007 оны 11 сарын 12)
 
 [[1957]] онд [[Улаанбаатар]] хотод төрсөн.
 
[[1976]] онд [[Беларусийн Улсын Их Сургууль|Беларуссийн Улсын Их Сургууль]],
 
[[1981]] онд [[Москва]] хотын Газар зохион байгуулалтын                 их сургууль,
 
[[1990|1990 онд]] [[Монгол Улсын их сургууль]] төгссөн.
 
 
'''Эрхэлсэн ажил'''
 
[[1981]]-[[1989]] онд         ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд [[инженер]], ахлах  инженер, ерөнхий мэргэжилтэн,
 
[[1989]]-[[1991]] онд         [[Монгол улсын Байгаль Орчны Яам|БОЯ-ны]] газрын бодлогын хүрээлэнд [[эрдэм шинжилгээний ажилтан]], секторын эрхлэгч,
 
[[1991]]-[[1996]] онд          [[Улаанбаатар|Улаанбаатар хотын]] АДХ-ын гүйцэтгэх захиргааны [[Хот байгуулалт, төлөвлөлтийн газар|Хот байгуулалт,  төлөвлөлтийн газарт]] хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн   албанд ахлах мэргэжилтэн,
 
1996 онд                   Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн    албанд дарга,
 
[[1996]]-[[1998]] онд        [[Нийслэлийн Засаг дарга]] бөгөөд [[Улаанбаатар хотын захирагч]],
 
[[1998]]-[[1999]] онд          [[Монгол Улсын Ерөнхий сайд]],
 
[[1999]]-[[2000]] онд         [[МУИС]]-д багш, зөвлөх профессор,
 
2000, 2004 онд       УИХ-ын гишүүнээр
 
2004-2006 онд        Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.
 
[[2006]] оноос               [[Барилга хот байгуулалтын сайд|Барилга хот байгуулалтын сайдаар]] томилогдон ажиллаж байлаа. Тэрээр 2006 онд [[Үндэсний Шинэ Нам|Үндэсний Шинэ Намыг]] үүсгэн байгуулалцаж
 
                                   2007 оноос даргаар  ажиллаж байжээ.
 
                                   Наранцацралт Газар зохион байгуулагч-инженер, улс төр судлаач, нийгэм, эдийн засгийн газрын эрх зүйч мэргэжилтэй.
 
                                   [[Газарзүй|Газар зүйн]] ухааны доктор. Монгол Улсын их сургуулийн зөвлөх [[профессор]], Москвагийн Газар зохион байгуулалтын их сургуулийн хүндэт профессор
 
'''''                                 '''''
 
 
'''''2008он. ЦЭРЭНДАШИЙН ЦОЛМОН'''''
 
 
1953 онд   Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн
 
1976 онд   Эрхүүгийн Политехникийн дээд сургууль,
 
1982 онд   Намын дээд сургууль,
 
1987 онд   Москвагийн дипломатын академийг тус тус  төгссөн.
 
                Цахилгааны инженер, улс төрч, дипломатч  мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны  доктор цолтой.  Удирдлагын Академийн   профессор.
 
 
'''Эрхэлсэн ажил'''
 
1976-1977 онд         Махконсервын комбинатад цахилгааны инженер
 
1977-1980 онд         Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд цахилгааны инженер
 
1982-1984 онд         МХЗЭ-ийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч
 
1987-1990 онд         Гадаад явдлын яаманд хэлтсийн орлогч дарга
 
1990 онд                   Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тасгийн дарга
 
1990-1992 онд         Хөдөлмөрийн сайд
 
1992-1994 онд         Удирдлагын хөгжлийн институтэд ректор
 
1994-1995 онд         ЮНЕСКО-ийн Үндэсний комисст хариуцлагатай нарийн бичгийн дарга
 
1995-1996 онд         Болгар улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд
 
1996-2000 онд         Оросын Холбооны Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд
 
2003-2005 онд         "Дельтапи" ХХК-д ерөнхий захирал
 
2006 -2007 онд         Гадаад хэргийн дэд сайд
 
2007-2008 онд         Барилга хот байгуулалтын сайд
 
2008-2011 онд         Үндэсний Шинэ Намын дарга
 
2011 оноос               МҮАН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн дарга
 
'''''2016 он. БАЯНЖАРГАЛЫН ЦОГТГЭРЭЛ'''''
 
    
 
1984 - 1989 онд ЗХУ - ын Эрхүү хотын Политехникийн Дээд Сургуулийг инженер - эдийн засагч мэргэжлээр
 
1989 - 1990 онд Москва хотын Удирдлагын Дээд курс
 
1997 онд             МУИС - ийн Хууль зүйн дээд сургууль
 
1998 онд             АНУ - ын Нью - Мехикогийн Их сургууль    болон Германы Франкфурт хотод банк    санхүүгийн чиглэлээр мэргэжил     дээшлүүлсэн
 
2000 онд             МУИС - ийн Эдийн засгийн сургуульд Монгол улс Олон Улсын нээлттэй эдийн засгийн жижиг төлөөлөгч болох нь сэдвээр   магистрын
 
 2005 онд             МУИС - ийн Хууль зүйн дээд сургуульд  Төв банкны эрх зүйн байдал сэдвээр магистрын зэрэг тус тус  хамгаалсан.
 
                              Эдийн засгийн ухааны магистр, хууль зүйн    магистр
 
 
'''Эрхэлсэн ажил'''
 
-         Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн
 
-         Азийн биржид брокер, дилер
 
-         “Ажнай” корпорацийн дэд ерөнхийлөгч
 
-         “Шинэчлэл” банкны ерөнхий захирал
 
-         “Атланта” дунд сургуулийн удирдах зөвлөлийн дарга
 
-         Багануурын ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн,
 
-         Сүлжээ ХК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
 
-         “Монинжбар” ХК - ийн ТУЗ - ийн дарга, ерөнхий захирал
 
-         Иргэний Нисэхийн Ерөнхий газрын (НАХЗА) Эдийн Засгийн Зохицуулалтын албаны дарга,
 
-         Монгол Улсын Шадар сайдын улс төрийн зөвлөх
 
-         Үндэсний Шинэ Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга
 
-         Үйлдвэр, хөдөө Аж Ахуйн дэд сайд
 
-         Монгол Улсын сайдын ажлын албаны дарга
 
-         Монгол Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга
 
-         Монгол Үндэсний Ардчилсан Намын Даргаар ажиллаж байна
 
 
== Намын дарга нар ==