Товшуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Товшуур: шинэ хэсэг
(Өөрчлөлт алга)

16:06, 19 Дөрөвдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Товшуур

Загвар:Хөгжмийн зэмсэг/Засвар/Параметр дуугаралтын хүрээ дутууЗагвар:Хөгжмийн зэмсэг/Засвар/Параметр дууны жишээ дутуу
Товшуур
ᠲᠣᠪᠰᠢᠭᠤᠷ
англ.: Tovshuur, орос.: "Топшуур"
Товшуур
Ангилал Чавхдаст хөгжмийн зэмсэг
Ойр төрлийн зэмсэг

Комуз, Домбор, Дошпулдуур, Балалайка

Товшуур нь Монгол үндэстний хөгжмийн зэмсэг юм. Товшуур нь хүн төрөлхтний чавхдаст хөгжмийн зэмсгийн өвөг нэн эртний хөгжим бөгөөд өнөөг хүртэл Ойрад Монголчуудад Алтайн урианхай, Тува, Баяд, Торгууд, Захчин, Дөрвөд, Өөлд ястанууд түлхүү хэрэглэдэг ба нэр, хэлбэр дүрс дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Жишээлбэл Алтайн урианхайчууд Топшур гэж нэрлэдэг.

Товшуурын бүтэц

Файл:Parts of a Tovshuur.jpg
Товшуурын бүтэц

Товшуурын шанага нь ихэвчлэн зууван хэлбэртэй байх ба Дөрвөд, Торгууд ястны товшуур дугираг шанагатай, аяган хэлбэртэй байдаг.

Товшуурын их биеийг харгай модоор хийж, царыг ямааны илгээр бүрнэ. Товшуурын чавхдасыг намрын ямааны өлөн гэдэс, эвэл хурдаг морины сүүлний хялгасыг эрчилж хийдэг. Товшуурын утас бүдүүн, нарийн байхаас гадна зөв буруу эрчтэй байна. Дээд талын чавхдасыг 9 хялгасаар зөв эрчилдэг бол, доод талынхыг 7 хялгасаар буруу эрчилдэг. Товшуурын хөг нь нэлээд царгиа дуутай, туульчид товшуурын хоёр чавхдасыг гараараа чавхдан тоглодог.