Баримтат кино: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
'''Баримтат кино''' (Документальный фильм. Documentary film) гэдэг нь кино урлагийн нэг төрөл юм. Амьдралын бодит баримт, болсон үйл явдал, үзэгдэлд түшиглэн хийсэн богино болон бүрэн хэмжээний киног баримтат кино гэнэ. Баримтат киног улс орны дотоодод болон гадаадад болж байгаа чухал үйл явдлыг үзэгчдэд шуурхай мэдээлэх зорилго бүхий кино мэдээлэл, кино нийтлэлийн хэлбэрээр дүрийг тодруулж хийсэн бүрэн хэмжээний баримтат кино гэж хоёр ангилдаг. Баримтат кино нь кино мэдээлэлтэй харьцуулахад өргөн цар хүрээтэй, бодит материалыг дүрээр гаргах аргыг хэрэглэсэн байдаг. Баримтат кинонд жүжигчид оролцдоггүй, тайзны засал чимэглэл болон уран сайхны кино бүтээдэг элдэв арга барилыг хэрэглэдэггүй.
 
Кино урлагийн эх үүсвэр [[1895]] онд Францын иргэд ах дүү Люмьерүүд хөдөлгөөнт дүрийг дэлгэцэнд гарган үзүүлэх аппарат бүтээж, Парисын “Гран – Кафе”-д кино үзлэгийг зохион байгуулснаар тавигдсан гэж үздэг. Манайд 1935 онд Улаанбаатард “Монгол кино” студи байгуулагдаж, 1936 онд “Майн нэгний 47 жилийн ой”, “Октябрийн хувьсгалын 19 жилийн ой”, “Улсын баяр наадам” зэрэг кино мэдээгээр гараагаа эхэлжээ. 1947 оноос “Манай оронд” гэсэн сар тутмын баримтат кино сэтгүүл гаргаж эхэлсэн бөгөөд 1954 оноос “Кино мэдээ” гэж нэрлэх болжээ.
 
Монголын баримтат киноны хөгжилд Ц.Зандраа, Ж.Бунтар, О.Уртнасан, Б.Сумхүү, Р.Доржпалам, Ц.Наваан, Я.Хишигт, Н.Содном зэрэг кино урлагийн нэрт уран бүтээлчид томоохон хувь нэмэр оруулсан байна. Манай киноны уран бүтээлчид 2000 он хүртэлх 60 гаруй жилд нийтдээ 700 гаруй баримтат кино бүтээжээ.