Лэди Гага: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
== '''Леди Гага''' ==
[[Файл:Lady Gaga in Rome.jpg|thumb|]]
'''Леди Гага''' ({{lang-en|Lady Gaga}}), 1986 оны 3 сарын 28-нд төрсөн) хэмээх тайзны нэрээрээ алдаршсан '''Стефани Жоанн Анжелина Жерманотта''' ({{lang-en|Stefani Joanne Angelina Germanotta}}) нь [[Америкийн Нэгдсэн Улс]]ын дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, продюсер, бизнесмен эмэгтэй юм. Тэр өсвөр наснаасаа эхлэн урлагт хөл тавьсан бөгөөд ер бусын байдлаараа танигдсан билээ.
 
Түүний анхны цомог болох ({{lang-en|The Fame}})нь 2008 оны 8-р сарын 19-нд гарсан ба энэхүү цомгийн "Just Dance" , "Poker Face" дуунууд нь амжилттай болсон. Мөн 2009 онд гарсан анхны студи цомог болох ({{lang-en|The Fame Monster}})-ын "Bad Romance", "Telephone" , "Alejandro" дуунууд нь олон чартуудад тэргүүлж, гайхалтай амжилт авчирсан юм.
 
Lady Gaga-гын 2 дахь бүрэн хэмжээний цомог болох ({{lang-en|Born This Way}}) нь Америкийн Billboard чартын top 200-г тэргүүлж, эхний долоо хоногт тус улсад нэг сая гаруй хувь борлуулагджээ. Мөн цомгийн title дуу нь долоо хоног хүрэхгүй хугацаанд iTunes Store-т нэг сая гаруй татагдсан нь хамгийн их борлуулалттай дуу болсон. Түүний 3 дахь цомог болох ({{lang-en|ARTPOP}}) нь 2013 онд гарсан ба "Applause" дуу нь амжилт дагуулжээ. Мөн түүний 2014 онд гарсан анхны жазз цомог болох ({{lang-en|Cheek To Cheek}})-д Tony Bennett хамтран ажиллажээ. Gaga-гын 5 дахь цомог болох 'Joanne' нь 2016 онд цацагдсан ба Америкийн чартуудад тэргүүлсэн юм.
 
Энэ хугацаанд тэр жүжиглэж эхэлсэн бөгөөд ({{lang-en|American Horror Story: Hotel}})буюу Америкийн аймшигт түүхийн 5-р бүлгийн ангид гол дүр бүтээсэн бөгөөд уг дүрээрээ Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд ялалт байгуулсан билээ. Үүний дараагаар уянгын драма болох ({{lang-en|A Star Is Born}})-д гол дүрд тоглож, soundtrack-уудыг продьюсер Bradley Cooper-тэй хамтран дуулсан ба энэ нь 2018 оны 10-р сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн. Тэр ({{lang-en|A Star Is Born}}) киноны 18 дуунуудаас 15-ыг нь бичиж, продьюсерлэсэн ба ({{lang-en|Shallow}}) дуугаараа Академийн шагнал болон Алтан Бөмбөрцөгийн 'Шилдэг оригнал дуу' гэх шагналуудыг авсан билээ.
 
2016 оны 1-р сарын байдлаар 27 сая цомог, 146 сая синглэ борлуулсан нь түүнийг дэлхийн хамгийн сайн борлуулалттай уран бүтээлчдийн нэг болгосон юм. Түүний амжилтад Гиннесийн дэлхийн дээд амжилт, Грэммийн есөн шагнал, Дуу зохиогчдын танхимаас хүртсэн шагналууд мөн Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлийн шагналууд багтжээ. Түүнийг Billboard-ын 'Оны шилдэг уран бүтээлч' болон 'Оны шилдэг эмэгтэй'-гээр тодруулсан бөгөөд Америкийн бизнесийн сэтгүүл болох Forbes-ийн хүч чадал, орлогын зэрэглэлд багтаасан байна. Мөн 2012 онд VH1-ийн "Хөгжмийн ертөнцийн шилдэг эмэгтэй" жагсаалтын 4-рт бичигдэж, 2011 онд Time сэтгүүлийн сүүлийн арван жилийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тухай уншигчдын санал асуулгад 2-р байр эзэлсэн байдаг. Тэрээр хүмүүнлэгийн ажил, нийгмийн идэвхи, тэр дундаа LGBT-ийн эрхэд хамаарах ажлууд, залуучуудыг чадавхжуулах, дээрэлхэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг "Born This Way" ашгийн бус байгууллагаараа олонд танигдсан юм.
 
<br />