Нарүхито: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 20:
|place of birth = [[Япон]]ы [[Токио]] хот
|}}
'''Нарүхито''' ({{lang-ja|徳仁}}, 1960 оны 2 сарын 23 төрсөн) нь Япон Улсын эзэн хаан юм. 2019 оны 5 дугаар сарын 1-нд өөрийн эцэг [[Акихито|Акихитог]] залгамжилж, хаан ширээнд заларснаар Япон улсад Хэйсэйн эрин дуусаж, Рэйва эрин эхэлсэн. Нарүхито нь Японы уламжлалт хаан ширээ залгамжлалын тооллоор 126 дахь эзэн хаан юм.
'''Нарүхито''' ({{lang-ja|徳仁}}, 1960 оны 2 сарын 23 төрсөн) нь Японын Эзэн Хаан юм.
 
== Нэр ==
Япон улсад эзэн хааныгаа нэрээр нь дуудахыг цээрлэдэг уламжлалтай.
 
== Бага нас ==
Нарүхито нь 1960 оны 2 сарын 23-нд Токиогийн Эзэн хааны ордонд төрсөн. Нарүхитогийн эх нь [[Католик]] шашинтай гэр бүлээс гаралтай мөн язгууртан бус тул уламжлалт хэв маягыг дагадаг олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан.
 
1974 онд түүний эцэг Австрали улсад зочилж ирээд тухайн үед 14 настай байсан хунтайж Нарүхитог [[Мельбурн]] хотод амьдруулахаар илгээсэн. Хунтайж Нарүхито [[Мельбурн|Мельбурнд]] бизнесмен Колин Харперийнд амьдарч байсан.
 
== Боловсрол ==
Нарүхитог 4 настайд нь Японы язгууртнуудын уламжлалт Гакүшюин сургуульд суралцуулж эхэлсэн. Улмаар 1982 онд Гакүшюин их сургуулийг түүхийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн.
 
1983 онд Оксфорд их сургуулийн Мертон коллежийн англи хэлний 3 сарын гүнзгийрүүлсэн дамжаанд суралцахаар [[Их Британи]] улс руу явсан. Японд эргэж ирснийхээ дараа Гакүшюин их сургуульд үргэлжлүүлэн суралцаж 1988 онд хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж түүхийн ухааны магистрын зэрэг хүртсэн.
 
== Хувийн амьдрал ==
Нарүхито нь эхнэр Масакотой 1986 онд Испани улсын гүнжтэй цай уух үеэрээ танилцсан, энэ үед эхнэр нь Токиогийн их сургуулийн оюутан байсан. Энэхүү уулзалтын дараа хунтайж Нарүхито Масакотой хэд хэдэн удаа уулзсан. Улмаар тэдний уулзалт 1987 оноос хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж эхэлсэн. 1993 онд гэрлэсэн.
 
== Цахим холбоос ==