Алексей Самбуевич Цыденов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
New page created.
(Өөрчлөлт алга)

12:55, 13 Дөрөвдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Алексей Самбуевич Цыденов (1976 оны 3 сарын 16-нд Петровск-Забайкальский, Чит муж, ЗСБНХУ) нь Буриад гаралтай Оросын улс төрч бөгөөд 2017 оны 2 сарын 7-нд Владимир Путиний зарлигаар Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүнээр томилогдсон.

Алексей Самбуевич Цыденов
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн
Төрсөн1976 оны 3 сарын 16
Петровск-Забайкальский, Чит муж, ЗСБНХУ
Нам эвсэлНэгдсэн Орос нам
Гэр бүлЭхнэр, 4 хүүхэдтэй.
СургуульАлс Дорнодын Холбооны Их Сургууль

Алексей Цыденовын эцэг нь буриад, эх нь орос үндэстэн юм. Алексей нь Алс Дорнодын Холбооны Их Сургуулийг төгссөн. 1998-2001 оны хооронд Алс Дорнодын төмөр замд нягтлан бодогч, секторын эрхлэгч, хэлтсийн даргын албан тушаал тус тус хашсан. 2002-2004 онд Дальнефтетранс компанийн ерөнхий захирлаар ажилласан. 2004-2006 онд Алс Дорнодын Тээврийн Группийн ерөнхий захиралаар томилогдсон.

2006-2009 онд Оросын Холбооны Улсын Зам тээврийн яамны Төмөр замын бодлого төлөвлөлтийн хэлтэст орлогч захирал, 2009-2012 онд Аж үйлдвэр, дэд бүтцийн хэлтсийн орлогч захирлын алба хашсан. 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын үндэсний эдийн засаг, төрийн удирдлагын академид суралцсан.

2011 оны 12 сараас 2012 оны 5 сар хүртэл Холбооны төмөр замын тээврийн агентлагын даргаар ажилласан. 2012 оны 6 сарын 18-наас 2017 оны 2 сарын 7 хүртэл ОХУ-ын Тээврийн яамны Орлогч сайдаар томилогдсон. 2016 оноос "Оросын төмөр замууд" НХН-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

2017 оны 2 сарын 7-нд Владимир Путиний зарлигаар Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүнээр томилогдсон.