Сэмбийн Гончигсумлаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
'''Сэмбийн Гончигсумлаа''' (* [[1915 он]]ы [[2 сарын 18]]-нд [[Баянхонгор аймаг]]т; † [[1991 он]]ы [[11 сарын 25]] [[Улаанбаатар]]т) нь [[Монгол]]ын [[хөгжмийн зохиолч]] юм.[[Файл:Gonchigsumlaa.jpg|thumb|Left|200px|Хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа|alt=]]Намтар
 
== Намтар ==
1915 оны хоёрдугаар сарын 18-нд одоогийн [[Баянхонгор]] аймгийн [[Өлзийт сум (Баянхонгор)|Өлзийт сумын]] "Ихэн хашаатын худаг" гэдэг газар төрсөн. 1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургуульд, 1930-1933 онд Багшийн сургууль, 1933-1937 онд [[Эрхүү]]д сурч байхдаа (Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцан төгссөн) хөгжмийн курс төгсөж, Эрхүүгийн радиогийн найрал хөгжмийн гишүүн болсон. 1937-1939 онд [[Өмнөговь]] аймгийн Луус суманд (одоогийн Дундговь аймгийн Луус сум) малын эмч, 1939 онд [[Улаанбаатар]] хотод орчуулагч багш, 1940-1943 онд улсын циркт хөгжимчин, 1943-1950 онд [[Московская государственная консерватория имени П.И.Чайковского|Москвагийн хөгжмийн их сургууль]]<nowiki/>д хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр (зохиомжийн багш Е.Месснер, олон хоолойн ухааны багш С.Богатырев, найрал хөгжмийн судлалын багш Д.Рогаль-Левицкий, удирдахуйн ухааны багш И.Дружинин) суралцаж төгссөн. 1950 оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, удирдаач, 1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 1960 оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв.