Исаак Ньютон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.72.245.122 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
No edit summary
Мөр 39:
Ньютон үнэхээр гайхалтай, хачирхалтай өвөрмөц хүн байсан юм. Юугаар ч зүйрлэмгүй сод ухаантай тэгсэн мөртлөө зожиг, заримдаа алмай, ухаан санаа нь орон гаран гэмээр хүн. Түүнийг заримдаа өглөө сэрээд орон дээрээсээ босохоо мартан, хөлөө савлан хэдэн ч цагаар хамаагүй хөдөлгөөнгүй суудаг гэлцдэг байв. Өөрөө байгуулсан лаброторидоо Ньютон маш хачин сонин туршилтууд хийдэг байв. Нэг удаа Ньютон оёдлын машины зүү шиг урт тэмтрүүл багажийг нүднийхээ ухархай руу гүн оруулан хатгаж, нүдний ухархайн цаад хананд юу байгааг туршиж үзсэн гэдэг. Хачирхалтай нь азаар ямар ч муу юм бололгүй өнгөрсөн бололтой. Өөр нэг удаа тэрээр [[Нар]] хүний [[нүд]]энд ямар нөлөө үзүүлэхийг судлах зорилгоор Нар руу болох хэмжээнд нь тултал удаан хугацаагаар эгцлэн ширтээд дараа нь харанхуй өрөөнд хэд хоног сууж нүдээ эдгээх хэрэг гарсан гэдэг. Дахин аз таарч эрүүл мэндэд муугаар нөлөөлөх юм учирсангүй.
 
Энэ бүх хачин ааш, гүн алмайрлын цаана гайхамшигтай дээд оюун, суут ухаан байсан юм. Оюутан байхдаа Ньютон тэр үед нь заадаг байсан ердийн математикийн хэмжээ хязгаарлалтанд бухимдан цоо шинэ төрлийн тооцоологч бүтээсэн ч энэ тухайгаа 27 жилийн[[жил]]ийн дараа л бусдад хэлсэн аж. Үүнтэй нэгэн адилаар тэрбээр спектроскопын үндсийг тавьсан гайхалтай нээлт оптикын салбарт хийсэн ч энэ тухайгаа бусдад хэлэлгүй 30 жил дарсан байдаг.
 
Тэрээр ер бусын ухаантай байсан ч жинхэнэ шинжлэх ухаан түүний оюуны зөвхөн хэсэгхэн хувийг л эзэлж байсан бололтой. Арианизм хэмээн нэрлэгддэг, Ариун Гурвал (эцэг, хүү, ариун сүнс ) гэж байхгүй гэж үздэг тэрсүүд үзэл баримталдаг нууц бүлгэмийн гишүүн нь Ньютон байв. Егөөтэй нь Кэмбриж дэх Ньютоны ажиллаж байсан Коллеж нь Тринити гэдэг нэртэй байсан юм. Тэрээр Ерусалем дахь Соломон хааны сүмийн шалыг хэдэн ч цагаар зогсолтгүй ширтэн уг [[шал]]ны хээ угалзны цаана нууц тэмдэг байгаа гэж хайдаг байсан бөгөөд энэ дохионд Есүс дэлхийд дахин хэзээ ирэхийг кодолж үлдээсэн гэдэгт итгэдэг байв. Мөн алхимид маш их цаг зарцуулдаг байжээ. 1936 онд Жон Мэйнард Кэйнс Ньютоны бичиг цаасыг дуудлага худалдаагаар худалдаж аваад нээж үзэхэд тэнэд нь огторгуй гаригийн тухай биш харин хэрхэн суурь металуудыг алт болгон хувиргах тухай бичиж судалсан байхыг хараад маш их гайхсан гэдэг. 1970-аад онд Ньютоны үсэнд хийсэн судалгаагаар түүний үснээс алхимичдын ихэд сонирхон судалдаг мөнгөн ус энгийн хүнийхээс бараг 40 дахин их байгаа нь илэрсэн. Чухамдаа тийм ч учраас тэр өглөө орноосоо босохоо мартчихдаг байсан байж магадгүй.