Морины уралдаан: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
|||
Мөр 65:
==Хууль эрх зүйн асуудлууд==
Дэлхийн морьдын уралдаанд үргэлж насанд хүрсэн хүмүүс хурдны морийг унадаг, харин Монгол улсад ихэвчлэн 5-12 насны хүүхдээр хурдны морь унуулдгийг сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн байгууллагууд эрс эсэргүүцэж, том хүн, өсвөр насны хүүхдээр морь унуулах талаар эрх зүйн ажиллагаануудыг зохиож хийж байна. Ялангуяа өвөл морь уралдуулахад унаач хүүхдүүд хөлдөх осгох аюул их гардгаас ТББ-уудын эсэргүүцэл эрс ихсэж, 2016 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар жил бүр 11 сарын 1-нээс 5 сарын 1 хүртэл хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэсэн ч Засгийн газраас баталсан 2017 оны морин уралдааны хувьаарьт өвлийн уралдаанууд багтсанаас болж ТББ-ууд шүүхэд хандаж, улмаар 2017 онд өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлэх захирамж гарчээ. Ийнхүү шүүхийн захирамж гарсан хэдий ч засгийн газрын шийдвэрийн дагуу "Дүнжингарав 2017" хурдан морины өвлийн уралдаан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж, шүүхийн
Даатгалын байгууллагууд зарим үед чинээлэг иргэдийн морийг унаач хүүхдээс нь олон дахин их үнээр даатгах үзэгдэл сүүлийн үед гарах болсон нь бас нэг том эрх зүйн зөрчлийг үүсгэж байна. Жишээ нь, зарим том компанийн захирлын морийг 500 сая төгрөгөөр уралдаанд даатгаад, унах хүүхдийг нь 5 сая төгрөгөөр даатгасан тохиолдол цөөнгүй гарчээ.
|