Зөвлөлт Холбоот Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 172:
Энэ л эгзэгтэй мөчид Ельцин үндэсний удирдлагаар тодрон гарч [[ОХУ]]-ын анхны ерөнхийлөгч болсон юм. Төрийн эргэлтийн дараа тусгаар тогтнолр уу чиглэх үйл ажиллагаа хурдасч БНУ-ууд дуу дуугаа авалцан тусгаар улсаа зарлаж байв. ЗСБНХУ-н бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд тусгаар тогтнолоо баталж Москватай "хуулийн дайн" явуулсан. Энэ нь бүгд найрамдах улсын хууль Зөвлөлтийн хуулиас ангид байх, эдийн засгийн удирдлагыг өөрсдөө авч Москвад татвар төлөхгүй байх зэрэг байлаа.
 
[[1991]] оны 12 сарын 8-нд [[Орос]], [[Белорус]], [[Украйн]]ы удирдагчид (тэд бүгд хуучин коммунистууд байсан) "Беловежская Пуша"-д хуралдаж ЗХУ задарч "[[Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл]]" болсон хэмээн зарлажээ. Горбачев энэ үед улсгүй ерөнхийлөгч болон хувирлаа. ЗСБНХУ-г задарсаныг тунхагласны дараа [[Михаил Горбачев]] хэд хэдэн ярилцлага өгөхдөө үүнд шүүмжлэлтэй хандаж байсан байна. Түүгээр ч зогсохгүй [[Кремьл]]д хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байжээ. Харин [[Борис Ельцин]] түүнийг огцрохыг шаардан зөвлөлтийн улс төр, эдийн засгийн төв байгууллагуудыг алхам алхмаар устгаж байлаа.
 
12 сарын 19-нд ЗХУ-н гадаад явдлын яамны үйл ажиллагааг зогсоох, дараа өдөр нь ЗСБНХУ-н улсын банкийг Оросын төв банк болгох, ОХУ-н ерөнхийлөгчийн аппаратыг Кремьлийн ордонд шилжүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Энэ нь нэг ёсондоо Горбачевт өгсөн тулган шаардалт болсон байна. Ельциний эдгээр шийдвэрүүдийг тэр маш эмзэгээр хүлээж авчээ. Түүний зөвлөхүүд ерөнхийлөгчийн албан тушаалаа хадгалах боловч Кремлиэс явахыг санал болгосон. Гэвч Горбачев энэ саналыг хүлээж авалгүй [[Алма-Ата]]д болж байгаа 11 бүгд найрамдах улсын тэргүүлэгчдийн зөвөлгөөний шийдвэрийг хүлээж байлаа.