Ногооннуур сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile app edit Android app edit
Tags: Mobile edit Mobile app edit Android app edit
Мөр 48:
 
Улс, аймаг сумын тэргүүний уяачид Күнгейбай,Ж.Төлеухан,А.Хапталбай,К.Уаш,Т.Хабыл,С.Какеша,Баймирза,Н.Духаа,Б.Хабай,Б.Бейсхан,Б.Хаумет,Т.Хуаныш,Х.Байгали,А.Хумар,Н.Болжин,Х.Дүгэр,Өнөр,Ж.Буйд,Рахытхан,Б.Айдар,Рамазан,Жавах,Т.Халай,З.Өкмет,К.Асхар,Алметжан,Х.Байтаза,Т.Хойшыбай нар морины уяа сойлгыг нь таруулах эрдмийг эзэмшсэн ардын авъяастнууд юм.Уяач Күнгейбай жороо цагаан морь аймгийн 10 жилийн ойгоор түрүүлж Маршал Х.Чойбалсанд бэлэг болон очсон түүхтэй.
Эрдэм мэдлэгийн энгүй их далайд сэлж оюуны цуцалтгүй хөдөлмөр зүтгэлээр эрдмийн цол зэрэг хамгаалсан эрдэмтэн мэргэд олон бий.Түүхийн ухааны доктор Х.Силам,Х.Бабахумар,хэл бичгийн ухааны доктор Х.Хабидаш,дэд доктор О.Цэвэлжав, шинжлэх ухааны доктор Т.Жаава,Х.Батсуурь, биологийн ухааны доктор Р.Самъяа,С.Түсивхан,К.Хабылболат,цаг уурын шинжлэх ухааны доктор, зохиолч,нийтлэгч Х.Хангайсайхан,эдийн засгийн ухааны доктор Д.Лхагваа, техникийн ухааны доктор П.Алдар, химийн шинжлэх ухааны доктор Ж.Тэрбиш, газар зүйн ухааны доктор Б.Хааяа, физикийн шинжлэх ухааны доктор М.Днейхан,Х.Данейхан, геологийн уул уурхайн шинжлэх ухааны доктор Х.Сиржат, математикийн ухааны доктор Х.Имаммагзам нар залуу үеийнхний бахархал болж байна.Шатрын спорт, танин мэдэхүйн талаар 40 гаруй ном бичиж оруулсан Я.Дүгэр, анагаах ухааны салбарт 20 илүү ном бичсэн их эмч, нийтлэгч Я.Жамбалдорж нар Ногооннуурын унаган хүүхдүүд.Монгол эх орон ард түмний тусгаар тогтнол, газар нутгийнхаа төлөө халуун амь,бүлээн цусаа хайрлахгүй дайны талбарт дайсны шуугисан сум сөрж дарийн утаа үнэртэж явсан ахмад дайчин 1939 оны Халх голын дайчин Б.Дэмбэрэл, Дамиран,1945 оны чөлөөлөх дайн болон баруун хязгаарын тулалдаанд оролцож явсан ахмад дайчин Т.Бодаубай,Б.Тортөбөл,Сандал, А.Хавдралы,Ч.Батхуяг,Б.Жанабал,Солтамурат,Б.Гэнэн,Х.Дүгэр нар юм.Дайны талбарт болон дайсныг дарж,дархан цолоо мандуулж ирээд үр бүтээлтэй ажиллаж байгаад таалал төгссөн дайчин Чинхүү,Чойнжуур,нар болон цаг бусан хэлмэгдлийн хар шуурганд өртсөн яамны сайд, аймгийн дарга агсан О.Мяразан, хошуу занга агсан Ө.Шош,Лам,Адилхан,Хаш,Баймеш,Аят, Наурызбай,Э.Гомпил нар нь түүхэнд үлдэх гавъяатнууд юм .
Сумын ахлах сургууль нь 1250 хүүхэдтэй. Тойргийн 4 бага сургуульд 320 хүүхэдтэй. Дотуур байранд 400 гаруй хүүхэд амьдарч байна. Хүүхдийн цэцэрлэгт 4 бүлэгт 100 хүүхэд хичээллэж хүмүүжиж байна. Сум дундын эмнэлэгтэй. Улаанбайшинт гэсэн боомттой. Тэр нь ОХУ-д гарах гарц нь юм. Улаанбайшинт боомт Орос, Монголын хооронд 1934 онд автозамыг засч, 1935 онд Оросын барилгачид 10 тасалгаа бүхий модон барилга барьж улаан зосоор будсанаас үүдэн “ Улаанбайшинт “ гэдэг нэр авсан байна.