Ногооннуур сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile app edit Android app edit
Tags: Mobile edit Mobile app edit Android app edit
Мөр 41:
Хил хязгаар талаас нь авч үзвэл баруун хойд талаар ОХУ-ын Тува улстай, баруун талаар ОХУ-ын Алтайн мужтай, зүүн талаар Увс аймгийн Ховд ба зүүн хойд талаар Бөхмөрөн сумуудтай, зүүн өмнөд талааараа өөрийнхөө аймгийн Алтанцөгц, өмнөд талаар Бугат, баруун өмнөд талаар Улаанхус сумуудтай тус тус хил залгадаг. Аймгийн төвөөс 100км зайтай.
 
Ногооннуур сумын нутагт алдар гавъяа,суу билэг, эрдэм чадлаараа шалгарч, түмэндээ алдаршсан бидний бахархан дууриах мөнхийн үйлстнүүд олон бий.Манай сум нь 1921 оны ардын хувьсгалын өлгий нутгийн нэгэнд зүй ёсоор орж ирсэн түүхтэй.Ардын хувьсгалын партизан О.Хаш, Н.Жамхүү, З.Бамбиш, Т.Хөх, Б.Алаг, Х.Махатбай, С.Аюур, Б.Шийрэв, Б.Цэрэв, М.Цэвэг, А.Шагдар, Тогтох нар залуу насны ид хавыг үзүүлж Ачит,Ямаат,Усаан хоолой,Таван салаа,Улаан байшинтад цагаантантай тулалдан ялалт байгуулж,ард түмнийхээ сэргэн мандлын ариун үйлст мөнхрөн үлдэх,хүнтэй гавъяа байгуулсан алдартанууд юм.Хөдөлмөр бүтээлийн талбарт цуцашгүй ажиллаж,ажлын амжилтаараа хамт олноо хошуучлан алдрын титэмийг өндөрт өргөсөн хөдөлмөрийн сайчуудаараа манай сум алдартай.Монгол улсын хөдөлмөрийн баатар малчин М.Ахаан,Т.Шаривхан, уурхайчин Н.Шанкен, барилгачин Тэгшжав,Ахмад дайчин А.Хавдирали, гавьяат хуульч Х.Лэгрэв, гавьяат нэгдэлчин Х.Шакен, Хүний гавьяат эмч С.Авдихадыр, Худалдааны гавьяат ажилтан Т.Мухамади,Х.Алип, Гавьяат жүжигчин А.Хавкей, гавъяат механикжуулагч Х.Тилеухан, гавъяат агрономч О.Цээрэн,Ж.Сүрэнхорлоо, гавъяат эдийн засагч Б.Норжин,Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Чантуу,Уул уурхайн гавьяат ажилтан Ц.Еримпил, гавьяат багш Р.Агзамхан,Т.Түвшин,Б.Сүрэнхүү,Х.Хажайхан,АИХ-ынАИХын депутат М.Цэнд,Т.Нанзад,Т.Чойжил,М.Буянтогтох нараараа бид бахархдаг.
Улсын хошой аваргахошойаварга малчин Х.Мухаметхали,Е.Үмбетхан, Улсын аваргаУлсынаварга малчин Х.Сембай,Б.Бейсхан,Д.Хашдаа,М.Күжкей, М.Ахбай Ш.Шайхы,Ш.Муталив,Б.Бекешхан,Р.Хуттыбай,М.Таку К.Сейсенбай,Мянгат малчин Б.Духаа,Самалхан нар мал сүргээ тогтвортой өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулж,ашиг шимийг нь нэмэгдүүлж малчин түмнээ манлайлж иржээ.
Тус суманд өөрийн хичээл зүтгэл идэвхтэй үйл ажиллагаагаараа салбарын тэргүүний сайчуудаар шалгарч ирсэн Улсын аварга агент Б.Бөкен,улсын чанарын аварга Б.Дэндээ, улсын аварга тракторчин Б.Есимхан,С.Оразхан,Ө.Ораздолда, Ы.Бейсенбай, аймгийн 10 удаагийн аварга хадланч Б.Төртөвөл, ногоочин Дулат нарын сайчууд олон байна.
Ногооннуурчууд дуу хуур,домбор, харилцаа болон ртын дуугаараа аймагтаа алдартай гэдгийг Баян-Өлгийчүүд андахгүй.Урлагийн наадмуудын алт,мөнгөн медальтнууд,улсын тэргүүний уран сайханч дуучин Т.Көпберген,К.Ташкен,С.Сайлаухан,А.Ламели,А.Жексенби,Б.Хапар,Ө.Мухамет,У.Ахынбай,Ж.Алданыш,У.Назарбай,З.Батима,К.Аузар, Х.Гажайв,домборчин Жиликбай,Ханахай,хуурч Донорой,Цанлаг,Адилхан,Ауган,Хапталбай, Малик.Казакын ард түмний харилцаа дуугаараа К.Үмитхан,Х.Улболсын,Ж.Хапиза, Ж.Мухаметбай,К.Тенсел,А.Сагира,Ү.Шакер,М.Бахытжан нар,дөрвөд урианхай уртын дуучин Н.Шүмбээ,Шомбодой,Огноо,Ж.Хожа,Б.Пэлжир,А.Алиша нар найр наадмын чимэг болж ард түмэндээ гайхагдаж үе дамжин мартагдаж ирлээ.