Бурж Халифа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Дүрмийн алдааг засав, найруулгыг сайжруулсангүй тэр чигээр нь оруулсан болно.
No edit summary
Мөр 39:
Энэхүү барилгын байнгын төгс харагдах 26000 шилэн хавтанг цэвэрлэх ажлыг тус бүр 13 тонн жинтэй 12 цэвэрлэх машин, 36 цэвэрлэгээний ажилчдын тусламжтайгаар гүйцэтгэдэг ажээ.
 
[[2006]] оны гуравдугаар сард харгалзагч нарын хатуу ширүүн байдал барилгын талбай дээрх эвдэрч сүйтгэх үймээн болжээ. 2500 гаруй ядарч сульдсан ажилчдыг, ээлжийн дараа ажилчдын унаанд суух гэхэд хоргоосны улмаас харгалзагчдыг зодон, барилгын штаб, контор аппарат хэрэгслийг эвдэн сүйтгэж, машинуудыг шатааж, сейфийг ухжээ. Маргааш өглөө нь ажил олгогч компани цалин, ажлын нөхцөлийг сайжруулах хүртэл ажилд гарахаас татгалзжээ. Үүнд онгоцны буудлын өргөтгөлийн барилгачид мөн нэгджээ.
 
Бурж Халифаг нээх өдөр хүртэл барилгын өндөр нууц хэвээр байв. Инженерүүдийн хэлснээр, барилга баригдах явцад хэд хэдэн удаа төлөвлөж байснаас илүү өндөр болох тухай яригдаж байжээ. Барилгыг барихад техникийн асуудал биш хөрөнгө мөнгөний асуудал саад болж байсан юм. Учир нь уг барилгын хувьд ихэнх өрөө тасалгаанууд нь орон сууцны зориулалттай бөгөөд барилгын нийт талбайн хэмжээ 557500 хавтгай дөрвөлжин метр. Иймээс Бурж Халифагийн дотор зайг багасгаснаар барилга өндөр хийцтэй болжээ. Тус улсын хэвлэлд энэ тэнгэр баганадсан барилгыг "Бахархлын цамхаг" хэмээн нэрлэдэг болжээ.