"Тува ястан"-ны өөр хувилбарууд

no edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
}}
 
'''Тува́''' (дуудлага нь [туваа], [[тувагаар]] '''Тыва''', олон тоонд Тывалар, дуудлага нь [т<sub>э</sub>ваа], [[оросоор]] олон тоонд Тувинцы, уламжлалт монгол тодорхойлолтоор '''[[Урианхай]]''', бүр тодруулвал '''[[Тагны нуруу|Тагны]] Урианхай''') — [[Соён]]ы нуруугаар голлон нутагладаг ястан. Тува хэмээх нэр анх "[[Монголын нууц товчоо]]"-нд "Туба" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тувачуудыг [[Урианхай]]чуудтай гарал нэгтэй гэж түүхчид үздэг. Тувачууд одоо үед [[ОХУ]]-ын [[Бүгд Найрамдах Тува Улс]]ад голлон амьдарч байдаг. Тагна Урианхай, Соён уранхай гэж 2 хуваагддаг бөгөөд тэд нь Хар сүлд болон Цагаан сүлдээр бас ялгагддаг байна. Одоогийн ОХУ-д амьдарч байгаа Тувачууд [[Хиргис]] болон [[Сахачууд]]тай (Якутууд) холилдон бий болсон байна. Тува нь түрэг хэлтэй юм. Тэд [[Монгол улс]]ын [[Баян-Өлгий]] аймгийн [[Цэнгэл сум]]анд олноороо амьдрахаас гадна [[Увс]], [[Ховд]] аймагт цөөн тоогоор оршин суудаг.
 
Тувачуудын нэр 6-7 дугаар зууны үеэс дубо, тубо, туба хэмээгдэн гарч ирсэн түүхтэй ажээ. 17 дугаар зууны үеэс Алтайн уулаар нутаглаж байсан монголчуудыг оросууд тува, урянхай гэх зэргээр нэрлэх болжээ. Тэд өөрсдийгөө тыбы гэдэг хэмээсэн баримт зарим газар үзэгддэг аж.
Тува БНУ байгаа одоогийн газар нутаг нь 17 зууны үеэс Тагна Урианхайн Амбан Ноёны хошуу гэдэг байв. Монголын Богд Хаанаас Тагна Урианхайн Гомбодорж Амбан ноёныг Жүн ван цол хэргэмээр шагнасан байдаг.
Дархадууд монгол, түрэг, [[самоди]] овгуудаас бүрэлдсэн ч дийлэнх нь монгол овог байна.
 
==Алтайн Тувачууд==
Anonymous user