Буддын шашин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
/* Буддын шашин Монголд
Мөр 20:
=== Буддын шашин Монголд ===
[[Файл:A prayer wheel and a mongol lama.jpg|thumb|200px|Хүрд болон монгол лам.]]
Буддын шашин Монголын газар нутагт анх [[НТӨ 3-р зуун|ХТӨНТӨ 3-]][[ХТӨ 2-р зуун|2-р зуунд]] орж ирсэн тухай зарим таамаглал нь [[Модун шаньюй]]н үе буюу [[ХТӨ 209|НТӨ 209]] - [[ХТӨ 174|174]] оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин, буурч доройтон ирсэн ч сэтгэгчид нь ном зохиолоо тасралтгүй туурвин ирсэн байдаг.
 
Монголын Эзэнт гүрний үе буюу Юань Улс мөхөн доройтохтой зэрэгцэн [[1182]]-[[1270]] онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг монгол хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч [[Саж Бандид Гунгаажалцан]] ([[1182]]-[[1251]]) [[Сахъяа ёс|Сахъяа ёсны]] номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал [[Чойжи-Одсэр]] ([[1214]]-[[1294]]), [[Дарамбал]] ([[1268]]-[[1283]]), [[Содномгалсан]] ([[1230]]-[[1296]]), [[Ролбийдорж]] ([[1340]]-[[1383]]) нарын [[Их хөлгөн]] судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч [[Чойжи-Одсэр]] гэхэд л [[7-р зуун]]ы үеийн [[Эртний Энэтхэг|Энэтхэгийн]] сэтгэгч [[Шантидева|Шантидевагийн]] бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт [[Лхам]] бурхны түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "[[Бурхан багшийн арван хоёр зохионгуй]]", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.