Эртний Грек: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
202.126.89.26 (Яриа) хэрэглэгчийн 605746 засварыг цуцлах
Tag: Undo
59.153.114.57 (Яриа) хэрэглэгчийн 542147 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 1:
чи битгий хутс за юуахь мянган жилээс МЭӨ I зуун хүртэл [[Газрын дундад тэнгис]]ийн орчимд цэцэглэн хөгжиж байсан соёл юм. Энэ соёл иргэншил нь дэлхий дахинаа шинжлэх ухаан, философи, засаглал, урлаг, архитектураараа маш алдартай билээ. Эртний Грекэд Грек хэлээр яригсадаас гадна зан заншил, шашин шүтлэг, амьдрал, засаглалын хэлбэр нь ижил газрын дундад тэнгисийн эрэг орчмын хүмүүсийг оруулан авч үздэг. Эртний Грекийн хамгийн алдартай үе нь МЭӨ480-323 он хүртлэх хугацааг хамрах Сонгодог эрин бөгөөд Грекчүүд хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, гайхалтай урлагийн бүтээлүүдийг үйлдэж үлдээсэн билээ. Энэ үед Грекүүд ихэвчлэн ямар нэгэн хаанаар удирдуулаагүй байв. Тэд өөрөө удирдах ёсыг эрхэмлэн Грекийн хот улсуудын холбоог бий болгон оршиж байсан ч дайн тулаан нь шийдэлд хүрэх түгээмэл гарцуудын нэг байсан. Гэхдээ шашин шүтлэг, хэл соёл, урлаг, ахуй ижил Грекийн хотууд олимпийн наадмыг анх зохион байгуулсан юм.
МЭӨ 146 онд Грекийн хот улсууд [[Ром]]ын түрэмгийлэлд өвдөг сөхөрсөн ч МЭ IV зууны үед тэдний харъяанаас гарч [[Византи]]йн эзэнт улсын мэдэлд оржээ. Оттоманы түргүүд 1453 онд Византийг түлхэн унагасан билээ. Урт удаан хугацааны турш оршин тогтносон Эртний Грекийн улс төр, эдийн засгийн ноёрхох байдал нь өөрийн өндөр хөгжилтэй соёл иргэншлийг бий болгосон бөгөөд гүн ухаан, бичиг соёл, жүжгийн урлаг нь Ромчууд, дундад зууны [[Араб]]ууд, [[Сэргэн мандалтын үе]]ийн [[Европ]] даяар гүнзгий нөлөө үзүүлсээр байсан билээ.
Эртний Грекийн [[Философи]]чдын үзэл санааны үнэ цэнэ одоо хүртэл зүйрлэшгүй үнэ цэнийг агуулсаар байдаг ба уран барилгын эд хэсгүүд нь өнөөгийн барилга байгууламжуудад ч тусгалаа олсон байдаг. Орчин цагийн ардчилалын үндэс суурийг анх Эртний грекүүд тавьсан билээ. Чухамдаа өрнийн соёл иргэншлийн өлгий нутаг, эх булаг нь эртний хүчирхэг [[Финик]], [[Египет]], [[Вавилон]] улсууд бус '''Эртний Грек''' хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.