Монгол Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 192:
 
=== Хэл бичиг ===
Улсын албан ёсны хэл нь [[монгол хэл]] байна. Монгол хэл [[Алтай хэлний язгуур|алтай]] язгуурын [[Монгол хэлний бүлэг|монгол]] бүлгийн гол хэл юм. Монгол улсад [[халх аялгуу]] голчлох ба [[буриад аялгуу]], [[Ойрд–Халимаг аялгуу бичиг|ойрд аялгуу]], [[дархад аялгуу]] тодорхой ялгардаг. 1941 оноос хойш [[кирил үсэг|кирил үсгээр]] бичдэг болсон. [[Кирил монгол бичгийн дүрэм|Кирил монгол бичгийн дүрмийг]] 1-р ангиас хүүхдүүдэд заадаг. 35 үсэгтэй. Чингис хааны үеэс уламжилсан [[монгол үсэг]] 1990 оноос сэргэж, дунд сургуулийн 5-р ангиас заадаг болсон. Компьютер, гар утаснаа [[латин үсэг]] хэрэглэх нь түгээмэл.
 
Мөн алтай язгуурын [[түрэг хэлний бүлэг|түрэг]] төрлийн [[хасаг хэл|хасаг]], [[тува хэл]]ээр ярина. 1-4-р ангид эх хэлийг хүүхдүүдэд зааж, 5-р ангиас [[Англи хэл|Англи]] (сүүлийн үе), [[орос хэл|орос]] (Зөвлөлтийн үеэс), [[солонгос хэл|солонгос]], [[герман хэл|герман]], [[хятад хэл|хятад]], [[япон хэл|япон]] зэрэг харь хэлийг хүүхэд залуус сурч эзэмшдэг.